Б.Бат-Эрдэнэ: Монгол хүн нэг бүрийн төлөө хичээн ажиллана
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон Б.Бат-Эрдэнэ тамгаа гардан, үүрэгт ажлаа авлаа.Шинэ томилогдсон сайдад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан тамгыг хүлээлгэн өгөхдөө “Оршихуйн үндэс болсон байгаль дэлхий, хүн зон ан амьтадын талаар явуулах төрийн бодлого тань мэргэн байг” хэмээлээ.