А.Цэрэнбат: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ утааны асуудлыг шийдэж чадахгүй бол ажлаа өг

img

 

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

АН-ын дарга С.Эрдэнэ:

 

-Коронавирус цар тахлаас дутахааргүй үндэсний эмгэнэлийн хэмжээнд хүрээд буй асуудал бол хорт утаа, агаарын бохирдол. Хуучин утаа гэж ярьдаг байсан бол утаа нь хорт утаа болж хувирсан. Утаа хор чанар хуучнаасаа хэд дахин илүү болсон байна. Энэ чиглэлээр эрх баригчид маань ямар арга хэмжээ авч байгаа вэ? Энэ чиглэлээр дорвитой өөрчлөлтүүд хийж чадахгүй байна. Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийг утаагүй болгосон гэж баахан шоудсан. Утаанаас салж, утааг шийдлээ, шахмал түлш гэдэг шинэ технологи гаргаад ирлээ гэж баахан юм ярьсан. Үнэхээр Монголчууд утаанаас салж чадав уу?

 

АН-ын Нарийн бичгийн дарга А.Цэрэнбат:

 

-Жил болгоны энэ өдөр утааг ярьдаг. Утааг ярьсаар 32 жил болж байна. 32 жилийн 26 жилд нь МАН засагласан. Энэ хугацаанд зуух болохгүй байна. Зуух агаарын бохирдлыг бий болгоод байна гээд бүх зуухыг сольсон. Гэтэл утаа байсаар байсан. Дараа нь түлш нь болохгүй байна гэж түлшийг нь сольсон. Гэвч утаа  байгалийн гамшгийн хэмжээнд хүрсэн. Зуух, түлшийг нь солиод одоо иргэд рүү орж байна. Одоо иргэдийгээ солих гэж байгаа юм уу?

 

Энэ асуудалд Ардчилсан нам хэрхэн тэмцэж байсныг та бүхэн мэдэж байгаа. Бид гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хэсэгчилсэн дэд бүтэц шийдэж байж утаанаас салах юм байна. Монголд өвөл болдог. Дараа жил ч өвөл болно. Өвөл болохоор айлууд гал түлнэ. Гал түлэхээр утаа гарна. Тэгэхээр гал түлэхгүй байхын тулд цахилгаан халаагуурт холбох 4 дүгээр цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Амгалан дулааны станцыг барьж ашиглалтад оруулсан. Улаанбаатарын тойрог эрчим хүчний системийг бий болгосон. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлсэн. Энэ ажлыг 2016 онд өнөөгийн МАН зогсоосон. Энэ ажлыг эхлүүлсэн Э.Бат-Үүлийг барьж, шоронд хийсэн. Нийслэлийн сүүлийн гурван засаг дарга утаатай холбоотой ямар ажил хийсэн бэ?

 

Утаатай тэмцэх мөнгө хангалттай байгаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гал унтраах байдлаар асуудлыг шийддэг. Өөрөө жагсаал цуглаанаар гарч ирсэн. Өөрийг нь эсэргүүцэхээр барьж шоронд хийдэг.

 

...Утааны асуудалд АН илүү хүчтэй тэмцэнэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эмэгтэй сайдтайгаа хариуцлага тооцож, сугарч үлдэхээ болих хэрэгтэй. Илүү ухаантай эрч хүчтэйгээр ажиллаач. Чадахгүй бол ажлаа өг. Хотын дарга Д.Сумъяабазар өөрөө ажлаа өгөөд яваарай. Хариуцлага алдсан хүмүүстэй хатуу тэмцэнэ. 

 

Г.Мичид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

танай хулгайч нам утааг шийдлүү гахай эрдэнээ?
2022-01-21
Энэ лаларууд үхэж далд ороход Монгол хөгжинэ. Бах мэлхий С.Эрдэнээ гэж…
2022-01-21
Мэлхий гарч ирэх арай болоогүй баймаар юм.Намаг шавар гэсээгүй биздээ.Энэ далдганасан нохойн гөлөг чинь хаанаас гараад ирсэн сүг сүүдэр вэ?
2022-01-20
zotsin:
s erden bullshit
2022-01-20
Зочин:
Намын доторхи асуудлаа эхлээд шийдчихээд дараа төр засгийн ажлыг шүүмжил
2022-01-20
Иргэн:
БОЛЖ БҮТЭХГҮЙ ЮМ БОЛГОНЫ ЭХЛЭЛИЙГ АН ТА НАР ТАВЬСАН ШҮҮ
2022-01-20
zochin:
buruu devlee ta naryn yed biibolson utaa
2022-01-20
zochin:
buruu devlee ta naryn yed biibolson utaa
2022-01-20
энэ хэдэн хөгийн гарууд өөр хийх юм байхгүй юм байх даа. Улс орныг өөрсдөө гамшиг болгочихоод худлаа жүжиг тоглохоо боль
2022-01-20
zochin:
AN ene 2 mangaruud odoo bolio.
2022-01-20
zochin:
AN ene 2 mangaruud odoo bolio.
2022-01-20
Зочин:
ТТ ТҮЛШ КОМПАНИТАЙ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДАХГҮЙ ЯАГААД БҮХ ДАРГА НАР ЭНЭ КОМПАНЫГ ЦЭЭЖЭЭРЭЭ ХАМГААЛААД БНАА. АТГ, МХГ ХААНА БНАА
2022-01-20
Яаж? Зодолдоод болчихдог бол зодолдчихмоор байна. Яг яаж тэмцье гээд байна. Тодорхой хэл.
2022-01-20
Энэ хэд хэрэггүй ээ. Лаазаа өшиглө. ЗГ-ыг хөдөлгөх цаг биш.
2022-01-20
Утаа чинь УБ-ын ажил. Хотын дарга мэднэ.
2022-01-20
Утаатай тэмцэх цаг аль хэдийнээ болсон. Бүх нийтээрээ тэмцье!
2022-01-20
Яаж? Зодолдоод болчихдог бол зодолдчихмоор байна. Яг яаж тэмцье гээд байна. Тодорхой хэл.
AN-han gudmandaa laazaa ushiglu
2022-01-20
zochin:
АН-ын энэ мангарууд одоо болио.
2022-01-20
ene lalaruudyn meddeg asuudal bish ,
2022-01-20