Мөнгө угаах терроризмтой тэмцэх олон улсын байгууллагын өмнө бид хэд хэдэн үүрэг хүлээсэн. Тэр дундаа 2022 оны нэгдүгээр улиралд багтаж гүйцэтгэх хэд хэдэн үүрэг хүлээсэн. Үүний нэг нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулиа батлан гаргах. Мөн мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудыг бүртгэлжүүлэх, үнэт эдлэл худалдан авах үйлчилгээг бүртгэлжүүлэх, ББСБ-ын үйл ажиллагааг боловсронгуй болгох, ашгийн төлөө бус хуулийн этгээдүүдийн эрх зүйн орчин боловсронгуй болгох гэсэн үүргүүдийг хүлээсэн. Мөн энэ ондоо багтаж стратегийн төлөвлөгөөгөө УИХ-д танилцуулж, батлуулна. Мөн 2022 оны төгсгөлд FATF-д тайлангаа хүргүүлэх ба 2023 оны нэгдүгээр улиралд тайланг үнэлж, Монгол Улс мөнгө угаах, терроризмтой тэмцэх чиглэлээр стратегийн дутагдалтай орон эсэх талаар дүгнэлт гаргана. Өөрөөр хэлбэл, саарал жагсаалтад орох эсэх эхээр саарал жагсаалт орох эсэх дүгнэлтийг гаргана.