Засгийн газар УОК-ын саналыг дэмжсэнгүй

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. УОК-ын эрдэмтдийн зөвлөлөөс энэ сарын сүүл, 02 дугаар сарын эхээр халдварын тохиолдол өндөр түвшинд хүрэх тооцооллыг хийгээд буй. Тиймээс БШУЯ-наас ЕБС, цэцэрлэгийн шинэ улирлын хичээлийг эхлүүлэх гурван төрлийн зохион байгуулалтын арга хэмжээг Засгийн газарт танилцуулсан байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЭМЯ, БШУЯ, УОК энэ асуудлаар саналаа нэгтгэн, шийдэх долоо хоногийн хугацаатай үүрэг өгчээ.
Мөн өнөөдрийн хуралдаанаар өнөөгийн нөхцөл байдалд хөл хорио тавих шаардлагагүй гэж үзжээ. УОК-оос төрийн албан хаагчдын 50 хувийг цахимаар ажиллуулах саналыг гаргасан байна. Харин энэ саналыг Ерөнхий сайд дэмжээгүй, төрийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах үүргийг өгсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ