Сүүлийн хоёр жилийн хугацаанд 64 хүүхэд усны ослоор нас баржээ

img

 

"Үер, уснаас үрсээ хамгаалъя" аяны хэвлэлийн хурал болж байна.

 

"Монгол Улсын Шадар сайдын баталсан "Үер уснаас үрсээ хамгаалъя" нөлөөллийн аяны II үе шат өнөөдрөөс эхэлж байна. Сүүлийн арван жилийн судалгаанаас харахад бага насны хүүхэд усанд осолдох аюул эрсдэл буурахгүй байна. Сүүлийн хоёр жил өсөх хандлага ажиглагдаж байна. Сүүлийн арван жилийн хугацаанд 272 хүүхэд усанд осолдож, цаг бусаар амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

 

Цар тахлын үед дотоодын аялал жуулчлал, амралт зугаалга ихэссэнтэй холбоотой усны осол нэмэгдэх хандлага ажиглагдлаа гэсэн дүгнэлт хийж байгаа. Тодруулбал, 2020 онд 33, 2021 онд 31 хүүхэд усны ослоор амь насаа алджээ. Үүнийг өнгөрсөн онуудтай харьцуулбал хоёр дахин нэмэгдсэн байна. Тиймээс бага насны хүүхдийг усны ослоос авран хамгаалахын тулд тал бүрийн оролцоог хангасан өргөн хүрээтэй нөлөөллийн ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна" гэж албаныхан мэдээллээ.

 

М.Насан 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ