Н.Тавинбэх: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих бэлтгэл ажил бүрэн хангагдсан

img

 

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.

 

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор гаргасан шийдвэр олон оронд дэмжиж, тодорхой цаг хугацаанд автомашины хэрэглээг бүрэн цахилгаан болгох шийдвэр гаргаад байна. Тиймээс Монгол Улс олон улсын жишигт нийцүүлж ажиллах ёстой. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 492 цахилгаан автомашин байна. Зам, тээврийн хөгжлийн яамнаас авсан мэдээллээр Монгол Улсын хэмжээнд 1.2 сая автомашин байна. Үүний 662 мянга нь Улаанбаатар хотод байгаа. Энэ тоотой харьцуулбал, 492 цахилгаан автомашин гэдэг нь маш бага тоо юм.  Тиймээс цахилгаан машины хэрэглээг түлхүү нэвтрүүлэх талаар Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж дүгнэлээ.

 

Эрчим хүчний  салбарын хувьд үйлдвэрлэлээс хэрэглээ давсан оргил ачааллын үед байгаа учраас цаашид хэрэглээ нэмэгдэх нь хүндрэлтэй. Гэхдээ бидний хийсэн тооцоо судалгаагаар Улаанбаатар хотод хэрэглэгдэж байгаа суудлын автомашины 20-30 хувьд нь цахилгаан автомашин нэвтрүүлэхэд цахилгаан эрчим хүчний хэрэглээ 15-20 квт-аар нэмэгдэх юм байна. Уг нэмэгдэх хэрэглээг оргил ачааллын цагуудаас бусад цагт эрчим хүчний хэрэглээгээр цэнэглэх боломжтой гэсэн тооцоо судалгаа гаргасан.

 

Өнөөдөр эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон цахилгаан машиныг цэнэглэх үнэ тариф 155 байна. Цэнэглэх тоног төхөөрөмж суурин найман станц бий болсон байна. 

 

Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын талаар Засгийн газарт танилцууллаа. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдаж ашиглалтад орвол ногоон эрчим хүчээр урт хугацааны баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг хангах боломжтой болно. Тус усан цахилгаан станцын хувьд барилга угсралтын ажил эхлэх бүх бэлтгэл ажил хангагдсан. Ганцхан хүндрэлтэй зүйл  нь нөлөөлөлд автаж байгаа иргэдийн асуудал байна. Энэ нь усан цахилгаан станц баригдахтай холбоотой шинээр бий болох усан сангийн газарт одоо ажиллаж амьдарч байгаа нутгийн газар тариалан эрхэлдэг иргэд юм. 270 өрх  бий. Үүний ард 1251 иргэн бий. Нөлөөлөлд автсан иргэдэд зөвхөн үндсэн хөрөнгийн үнэлгээ хийж нөхөн олговор олгож байгаа. Нөхөн олговрын хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцаж байна. 

 

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээ дэлхий нийт эрчим хүчний хэрэглээгээ хангадаг болж байна" гэж мэдээллээ. 

 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Хүлэмжийн хий, ногоон эдийн засаг!!! Энэ бол барууны тархи угаалтын сонодог хоёр жишээ гэдгийг усан тэнэг, үхэр монголчууд яаж мэдэхэв!!! Угаасаа усан тэнэг, бас дээрээс нь сүүлийн 30 жил барууны тархи угаалтад тэр усан тэнэг бөгөөд жижигхэн тархи нь нэг мөсөн угаагдсан. Яг л угаадас болсон. Май тэр АРДЧИЛАЛ чинь!!!
2022-03-31
ЭРЧИМ ХҮЧ.:
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮНИЙ ТӨСӨЛҮҮД ЧУХАЛ НЬ ЧУХАЛ Л ДАА. .. ГЭХДЭЭ... АРАА ГОМДМООР ҮНЭТЭЙ ЮҮ ГҮЙ ЮҮ. ХЯТАДЫН ЗГ -ЫН КОНЦЕСС ЗЭЭЛИЙН ХӨРНӨГӨӨР БАРИХ НЬ ЭЭ ДЭЭ ТИЙМ ҮҮ... ЭНЭ МӨНГӨӨР 5-Р СТАНЦ БАРИАД ИЛҮҮ ГАРСАНААР НЬ 3-4 Р СТАНЦАА ӨРГӨТГӨӨД ТЕХНОЛООГОО ШИНЭЧЛЭЭД БАС ЦААНА НЬ ИЛҮҮ ГАРСНААР НЬ , АМГАЛАНГАА ЦАХИЛГААН БОЛГОЧИХ МӨН ДЭЭР НЬ ШУГАМ ШОНГУУДАА ШИНЭЧИЛЧИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ҮҮ. УЛААНБААТАР ХОТЫН ЦАХИЛГААН ДУЛААНЫ АСУУДЛЫГ 100 ХУВЬ ТӨГС ШАХАМ ШИЙДЭХ НЬ ЭХНИЙ ЗОРИЛТ БАЙЖ БОЛОХ УУ
2022-03-31
Zochin:
Хэн мөнгийг нь өгөөд барих гээд байгаан Мөнгө ч гүй хэвтэж байж
2022-03-31
зочин:
Tэр эсэргүүцээд байгаа сумдыг нь ойр хавийн сумдад нь тарааж нэгтгэ. Tэртэй тэргүй ямар ч хөгжсөн юмгүй сумдууд олон засаг дарга нар.
2022-03-31
зочин:
Aзизовын гөлөг өө...Oросын элчингийн угаадаст хэр цадаж байна даа.?
2022-03-31
Зочин:
УЦС БОЛ БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ,ХИЙМЭЛ НУУР ҮҮСГЭСНЭЭР УУР АМЬСГАЛД САЙН ҮР ДАГАВАР АВЧ ИРДЭГ , ЗОХИЦУУЛАЛТ ХИЙЖ БОЛДОГ 1КВТ г 38 ТӨГРӨГӨӨР ҮЙЛДВЭРЛЭДЭГ.НҮҮРСНИЙ ЦС БОЛ БАЙГАЛЬ ОРЧИНД АСАР ИХ БОХИРДОЛ ҮҮСГЭДЭГ.ЗУУХАА АСААЖ УНТАРААХАД 8- 10 ЦАГ ЗАРЦУУЛДАГ .1КВТ ЦЭХ ийг 210 ТӨГРӨГӨӨР ҮЙЛДВЭРЛЭДЭГ , ЗОХИЦУУЛАЛТЫГ БОГИНО ХУГАЦААНД ХИЙЖ БОЛДОГГҮЙГЭЭРЭЭ ӨШИГ МУУТАЙ БАЙДАГ .АЛЬ БОЛОХ ОЛОН ОЛОН УЦС БАРИХ ХЭРЭГТЭЙ
2022-03-30
Иргэн:
Хүлэмжийн хийг бууруулахгүй бол болохгүй нь гээд олон улс нүүрсний цах.станцаас татгалзаж байна аа, бид ч гэсэн ингэхээс өөр арга алга.
2022-03-30
зочин:
Гайхамаар их нүүрстэй мөртлөө усан цахилгаан станц барина гэдэг тэнэг сайд, тэнэг монгол. Барууны тархи угаалтад ухаан нь балартахаар ингэдэг юм.
2022-03-30
зочин:
Aзизовын гөлөг өө...Oросын элчингийн угаадаст хэр цадаж байна даа.?
Зочин:
УЦС БОЛ БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ,ХИЙМЭЛ НУУР ҮҮСГЭСНЭЭР УУР АМЬСГАЛД САЙН ҮР ДАГАВАР АВЧ ИРДЭГ , ЗОХИЦУУЛАЛТ ХИЙЖ БОЛДОГ 1КВТ г 38 ТӨГРӨГӨӨР ҮЙЛДВЭРЛЭДЭГ.НҮҮРСНИЙ ЦС БОЛ БАЙГАЛЬ ОРЧИНД АСАР ИХ БОХИРДОЛ ҮҮСГЭДЭГ.ЗУУХАА АСААЖ УНТАРААХАД 8- 10 ЦАГ ЗАРЦУУЛДАГ .1КВТ ЦЭХ ийг 210 ТӨГРӨГӨӨР ҮЙЛДВЭРЛЭДЭГ , ЗОХИЦУУЛАЛТЫГ БОГИНО ХУГАЦААНД ХИЙЖ БОЛДОГГҮЙГЭЭРЭЭ ӨШИГ МУУТАЙ БАЙДАГ .АЛЬ БОЛОХ ОЛОН ОЛОН УЦС БАРИХ ХЭРЭГТЭЙ
Иргэн:
Хүлэмжийн хийг бууруулахгүй бол болохгүй нь гээд олон улс нүүрсний цах.станцаас татгалзаж байна аа, бид ч гэсэн ингэхээс өөр арга алга.