МҮОХ-ны ерөнхийлөгчийг өнөөдөр сонгоно

МҮОХ-ны Гишүүдийн хурлаас зарласан ээлжит чуулган өнөөдөр буюу гуравдугаар сарын 28-ны өдөр болно. Ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
Мандатын комиссын илтгэлийг хэлэлцэж батлах;
МҮОХ-ны сонгуульт хугацааны тайланг хэлэлцэх;
МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн сонгуульт хугацааны тайланг хэлэлцэх;
МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль явуулах;
Дэд ерөнхийлөгчдийн сонгууль явуулах;
Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн сонгууль явуулах;
Хянан шалгах зөвлөлийн гишүүдийн сонгууль явуулах.
Дээрх асуудлаас иргэдийн анхаарлыг хамгийн их татаж буй нь МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль юм. Тодруулбал, энэ удаагийн МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Олон улсын олимпын хорооны гишүүн Б.Баттүшиг, Биатлоны холбооны ерөнхийлөгч З.Мөнх-Очир нар нэр дэвшээд байгаа юм.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ