"Тавантолгой" ХК-аас Өмнөговь аймгийн ахмадуудад 2 тонн нүүрс үнэгүй олгохоор шийдвэрлэжээ

"Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр, Аймгийн ИТХ-ын тогтоолоор Өмнөговь аймгийн 60-аас дээш насны ахмадуудад 2 тонн нүүрс үнэгүй олгохоор шийдвэрлэлээ.

 

Ахмадуудад олгох нүүрсний талоныг тараах ажил ид өрнөж 15 сум болон аймгийн төвийн 8 багуудад Тавантолгой ХК-ийн төлөөлөл ажиллаж байна. Мөн компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд цар тахлын хүнд үед айл өрхүүдээ өнтэй дулаан өвөлжихөд зориулан 22 мянган өрхийн 70 мянган иргэнд хүртээмжтэй байхаар шийдвэрлэж дотоодын нүүрсний үнийг 20 хувь хямдруулан борлуулж эхэллээ.

 

Тус компанийн хувьд өмнөх жилд 22,000 өрх бүртээ 3 тонн нүүрс үнэгүй олгосон байсан гээд ард иргэд рүү чиглэсэн томоохон ажлуудыг санаачлан зохион байгуулдаг. Өмнөговь аймагтаа олон нүүрсний уурхай байдаг ч дотооддоо нүүрс борлуулдаг ганц уурхай “Тавантолгой” ХК байдаг юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ