Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Цахим хүсэлтийн зээл царцаалт удаашралтай байна
2020-12-08
Гэрэл зургийг MPA.mn

 

Цар тахалтай холбоотойгоор  иргэдийн ипотекийн зээл болон хэрэглээний зээлийн төлбөрийг энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2021 оны долдугаар сарын 1 хүртэл долоон сарын хугацаанд хойшлуулж царцаах шийдвэрийг Засгийн  газраас гарсан. Шийдвэр хэрэгжиж эхлээд 20 хонож байна. Арилжааны банкууд цахимаар иргэдийн хүсэлтийг хүлээн авч хэлэлцээд зээлийн бүтэц буюу зээлийн гэрээ болон эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулах талаар эргэн мэдэгдэхээр болсоноо цахим хуудсаар мэдээлж эхэлсэн. Түүнчлэн хүсэлтийг ирэх оны нэгдүгээр сарын 30 хүртэл авна хэмээн зарласан. Ихэнх банк  цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор “Иргэн  зээлийн төлөлтөө хойшлуулах хүсэлтээ онлайнаар илгээх боломжтой . Та  холбоосоор орж мэдээллээ бөглөөд “хүсэлт илгээх” товчийг дарна уу. Ирүүлсэн хүсэлтийн дагуу бид судлан зээлийн төрлөөс хамааран таны хүсэлт өгсөн цахим шуудангийн хаяг руу өөрчлөлт оруулах гэрээ, эргэн төлөлтийн хуваарийг хүргүүлэх болно. Мөн зээлийн эдийн засагч нь холбогдоно” гэж мэдэгдсэн.

 

Гэвч өнөөдрийн байдлаар зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлтээ өгөөд хариу хүлээн 4-20 хонож байгаа ч банкнаас хариу өгөөгүй гэсэн иргэдийн бухимдал банкуудын цахим хуудаст дүүрэн.  Тухайлбал, “Буйдангаас  бүх санхүүгийн үйлчилгээгээ аваарай”  уриатай ХХБ-банкинд хүсэлт гаргасан иргэн Э.Соёл-Эрдэнэ банкны цахим хуудсанд  “Зээл хойшлуулах хүсэлтээ явуулаад  дөрөв хонож байна. Хариу ирэхгүй болохоор нь 20-нд төлөх байсан төлөлтөө хийсэнгүй” гэсэн бол  иргэн  Sansar Borchuluun ” Танай энэ онлайн банк үнэхээр муу. Байнга алдаа заадаг. Өчигдрөөс хойш гүйлгээ хийх гээд чадсангүй. Утсаар холбогдохоор олигтой хариулт өгөхгүй салгачихсан танай ажилтан. Лавлах руу залгаад холбогдож чадахгүй байна. Зээлийн хүсэлтээ өгөөд хариу ирэхгүй байна. Танай банкны хэрэглэгч гадаадад байдаг хүн рүү доллар явуулах гэсэн юм, яаж явуулж болох вэ” гэж сэтгэгдэл бичжээ.

 

Хаан банк мөн ялгаагүй. Иргэн Bayandorj Bayanzul “Зээлээ хойшлуулах хүсэлтээ өгсөн арав хонож байна.  Одоо 10 –нд зээлээ хойшлуулж амжина биздээ. Утас руу чинь залгахаар авахгүй байна. Маягт бөглөөд дөрөв хонож байна” гэжээ. Мөн иргэн Агийванчиг Эрдэнэбаатар “Танай лавлах утас гэж байдаг юм уу, карт захиалаад 20 хонолоо авмаар байна. 19001917 94031917 энэ утаснууд чинь холбогдохгүй юм” гэсэн бол Altangerel Byambasuren “ Ипотекийн зээлээ зогсоох хүсэлт илгээгээд 10 хонож байна. Яагаад хариу өгдөггүй юм бэ. Энэ сарын төлбөрөө төлөх хугацаа ойртож байдаг, гэтэл та бүхэн нам жим байсаар л байдаг. Шийдвэр гарсан юм чинь төлөхгүй байж болно биз дээ” хэмээн бичсэн иргэд олон байна. Харамсалтай нь энэ бүгдэд аль ч банк нь хариу өгсөн сэтгэгдэл байхгүй байв. Гол хоёр банкны цахим хуудас руу өнгийхөд л ийм байна. Энэ байдлаас анзаарахад  арванхоёрдугаар сарын зээлээ хойшлуулахаар цахимаар хүсэлтээ илгээсэн иргэд зээлээ хойшлуулж чадсан эсэх нь эргэлзээтэй  байх дүр зураг харагдаж байна.

 

Сүүлийн хэдэн өдөр хол хориог зарим газар сулруулсантай холбоотойгоор банкнаас холбогдохыг хүлээж тэсэхээ байсан иргэд банк руу биеэр очих хэрэг гарсан байна. Иргэн М ярихдаа “Би ХХБ-аас цалингийн зээлтэй. Зээлээ хойшлуулахаар цахим хүсэлтээ шийдвэр гарсаны маргааш нь өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл хариу ирсэнгүй. Дахин хүсэлтээ өгсөн. Гэтэл шууд хүлээн авсан. Уг нь өмнө өгсөн юм чинь та дахин өгөх хэрэггүй. Таны зээлийг судалж байна ч гэдэг юм уу хариу өгнө биз дээ. Тэгэхээр энэ цахим хүсэлт бол худал юм байна. Тиймээс банк руугаа ирлээ” гэлээ. Зээлээ хойшлуулахаар олон хүн хандаж байгаа болохоор ачаалал ихтэй байна гэсэн хариуг ХХБ-ны ажилтан өгсөн юм. Хэрэв та хүсэлтээ өгсөн бол цахим хаяг руугаа  орж шалгах хэрэгтэйг мэргэжилтэн  зөвлөж байна. Хэрэглээний зээлийн тухайд доголдолтой байгаа зээлдэгч л зээлээ хойшлуулах боломжтой. Хэрэв та хөл хорионоос өмнө зээлээ тасалдалгүй төлж байгаа бол мөн арванхоёрдугаар сарын цалингаа бүрэн авахаар төлөвтэй бол хойшлуулах боломжгүй аж. Тэгэхээр доголдож эхэлсэн тохиолдолд л зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах боломжтой хэмээн банкны зээлийн эдийн засагч хэлж байна. Цахимын ард зээл хойшлуулалт удаашралтай байгаа нь нэг талаас ачаалал ихтэйгээс нөгөөтэйгүүр, үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээний газар зэрэг бусад газрууд ажиллахгүй байгаа нь нөлөөлж байгаа юм байна. Түүнчлэн зээлийн доголдолгүй иргэнд эргэж хариу өгөх сонирхолгүй байгаа бололтой. Тэгэхээр банкууд одоогоор зээлд нь  доголдол үүсэх эрсэдэлтэй зээлдэгч нараа л сонгон отож суугаа бололтой. Төвбанк зээл хойшлуулалтын явцын мэдээг нэгтгэж амжаагүй ойролцоогоор зургаан тэрбум орчим төгрөгийн зээл хойшлуулах хүсэлтээ иргэд ирүүлсэн байна гэв.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Ц.МЯГМАРБАЯР

Shuud.mn
Сонин хачин