Коронавирусийн халдварт цар тахлын үед үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн үргэлжлүүлж байгаа цөөн компаниудын нэг нь "Энержи ресурс". Тус компани үйл ажиллагаагаа хэвийн явуулаад зогсохгүй, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, шаардлагатай газруудад хандив, тусламж үзүүлсэн байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас "Энержи ресурс" компаний хамт олонд "ТАЛАРХАЛ" илгээжээ. Уг "ТАЛАРХАЛ"-д:
"Коронавирус халдварт цар тахалтай, эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед үйл ажиллагааг хэвийн хэмжээнд үр дүнтэй тасралтгүй явуулж улс орныхоо эдийн засгийг дэмжин нийгмийн хариуцлагын хүрээнд хандив тусламж үзүүлэн ажиллаж байгаа танай компанид энэхүү талархалыг хадгалуулж байна. Та бүхэндээ Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 98 жилийн ойн баярын мэндийг хүргэж амжилт хүсье." гэжээ.
Уншиж байна |