Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Төрийн банк төрийн өмчит байгууллагуудаа манлайлжээ
2020-12-25

 

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт 996-гаан Төрийн өмчит компани харьяалагддаг байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас дээрх компаниудтай үйл ажиллагааг нь дүгнэх “Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээ”-г байгуулдаг аж.

 

Тэгвэл тус газраас 2020 оны эцэст өөрийн харьяалалд байдаг 996-н компаниудын ажлыг дүгнэн  сайн ажилласан байгууллагууддаа Өргөмжлөл олгожээ.  Ингэхдээ өмчийн эзэмшилт, ашиглалт, хадгалалт хамгаалалт, өөрчлөлт тэдгээртэй холбогдон гарсан шийдвэрийн биелэлт зэргийг үндэслэсэн байна.

 

Монгол Улсын хэмжээнд хамгийн өргөн сүлжээ бүхий, салбартаа тэргүүлэгч Төрийн банк төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээний үүргээ хангалттай сайн биелүүлж “Үлгэр жишээ” аж ахуйн нэгжээр шалгарчээ. Төрийн банкны хувьд 4 дэх жилдээ “Үлгэр жишээ” аж ахуйн нэгжээр шалгарч байгаа юм байна. Төрийн банк нь  100 хувь төрийн өмчит байгууллага билээ.

 

Shuud.mn
Сонин хачин