Б.Тулга: Тяньжинд чингэлэг бөөгнөрч байгаагийн үндсэн шалтгаан Монгол Улсад байгаа
Боомтуудын ачаа болон зорчигч тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлж, Монгол Улсын экспортын хэмжээг 2022-2024 онд 14 тэрбум ам.доллар, 2025-2028 онд 17 тэрбум ам.доллар, 2029-2030 онд 20 тэрбум ам.долларт хүргэхийг зорьж байна. Хуурай замын Алтанбулаг, Замын-Үүд, Сайншанд, Улаанбаатар боомтуудыг үе шаттай хөгжүүлж, боомтуудыг холбосон 2966 км зам барихаар ажиллаж байна.