НӨАТ-ын буцаалтыг таван хувь болгох саналыг өнөөдөр хэлэлцэнэ
2023-11-01

 

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх” талаарх нийтийн өргөдлийг хэлэлцэнэ.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгон нэмэгдүүлэх боломжтой хэмээн үзэж, парламентын цахим хуудсаар иргэдээс санал авсан. Буцаан олголтыг нэмэгдүүлэх саналыг 100 гаруй иргэн дэмжиж, гарын үсэг зурснаар уг асуудлыг УИХ-аар хэлэлцэх боломжтой болсон юм. 

 

Төсвийн байнгын хороо энэ асуудлыг дэмжвэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргана.  

Shuud.mn
Сонин хачин
Одонтунгалаг:
5% Болгох зөв дэмжиж байна
2023-11-03
Bidnees awsan mongiig butsaaj ogoh talaar heleltsene gej yu bdagiin. Ed nar oorsdoo awhuu, butsaagaad hvmvvsd ogohuu gej heleltseh geed bgaamuu haashaa yum.
2023-11-01