Эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж нь эдийн засгийн хувьд үр ашигтайгаас гадна эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд өндөр ач холбогдолтой юм. Тиймээс ХААН Банк тогтвортой хөгжлийн 17 зорилгын хүрээнд байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, агаар орчин, хөрсний бохирдлыг бууруулах болон нүүрс хүчлийн хийг бууруулах төслүүдийг санхүүжүүлж, ногоон зээл олгодог билээ. Тухайлбал, 20 болон түүнээс дээш хувиар эрчим хүчний хэмнэлт хийх тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан бараа, цахилгаан машин, болон агаар, орчны бохирдлыг бууруулах зэрэг хэрэглээний болон бизнесийн ногоон зээл харилцагчдадаа санал болгодог.
Хүнс үйлдвэрлэлийн бизнест ашиглах тоног төхөөрөмжүүд нь өндөр хүчин чадалтай байх шаардлагатайгаас гадна элэгдэж, хуучрах тусам үйлдвэрлэлийн хүчин чадал буурч, эрчим хүчний зарцуулалт нь ихсэж байдаг.
Улаанбаатар хотын зүрхэнд байрлах “Чойжин тэмпл” рестораныг мэдэхгүй хүн үгүй байх. Хоолны амт чанар, үйлчилгээний соёлоороо олонд танигдсан тус ресторан Чойжин нэрийн зоогийн газрын гурав дахь салбараа “Бага тэнгэр сити” цогцолборын 12-р давхарт нээхээр болж, орчин үеийн дэвшилтэт гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг ХААН Банкны ногоон зээлээр худалдан авсан юм. Энэхүү шинэ салбар нь нэг дор 150-200 хүнд үйлчлэх хүчин чадалтай, нийт 880м2 талбайтай бөгөөд 120м2-д байрлах халуун цех, гал тогоондоо салатны хөргөгч, шарах шүүгээ, паста чанагч, гаазан зуух, хөргөгч зэрэг орчин үеийн дэвшилтэт гал тогооны тоног төхөөрөмжүүдийг худалдан авч суурилуулаад буй. Энэ талаар “Чойжин темпл” рестораны захирал Ё.Байгал" Эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж суурилуулснаар Чойжин брэнд гал тогоо дэлхийн стандартад нэг алхам ойртлоо” хэмээн онцолж байна.
Тус тоног төхөөрөмжүүд нь жилд 37 хувийн эрчим хүчний хэмнэлт гаргаж, жилд нүүрсхүчлийн хийг 74.2 тонноор бууруулах төдийгүй эрчим хүчний хэмнэлтээрээ анхны хөрөнгө оруулалтаа эхний зургаан жилдээ нөхөх боломжтой юм. Энэхүү үнэлгээг ХААН Банктай хамтран ажилладаг олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудын мэргэжилтнүүдээс бүрдсэн зөвлөх баг үнэ төлбөргүй гаргасан болно.
Уншиж байна |