Өнгөрсөн сарын 17-оос эхлэн цахимаар ИПОТИКИЙН 8 ХУВИЙН ЗЭЭЛИЙГ 6 ХУВЬД ШИЛЖҮҮЛЭХ асуудлаар санал хураалт явуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 21 мянган иргэн дэмжиж саналаа өгөөд байна.
2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн авч буй зээлийн жилийн хүүг 6 хувь байхаар тогтоосон билээ. Үүнтэй холбоотойгоор орон сууцны ипотекийн 8 хувийн зээлийн хүүгээ бууруулж 6 хувийн хүүтэй болгох хүсэлтэй иргэн маш олон байгаа тул энэ өргөдлийг гаргасан юм. Мөн энэ асуудлыг Шадар сайд С.Амарсайхан судлаад боломжтой гэсэн хариуг өргөдөл гаргасан иргэдэд ирүүлсэн байна. Иймээс иргэд уг санал хураалтад нэгдэж 100 мянгад хүрвэл парламент уг асуудлыг хэлэлцэх юм.
Энд дарж саналаа өгөх боломжтой.