УИХ-ын Dparliament цахим систем хэн бүхэнд нээлттэй болж, тулгамдсан асуудлаар иргэдийн санал авч, гарын үсэг цуглуулах боломжтой болсон. Хамгийн эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг 5 хувь болгох санал гаргаж, 105 мянган иргэний санал авснаар энэ асуудал УИХ-ын түвшинд яригдаж байна.
Үүний араас иргэн Шагж Хүрэлтулга цалингаас суутгадаг нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-ыг 50 хувь бууруулах санал гаргаж, 100 мянган хүний дэмжлэгийг авлаа. Яг одоогийн байдлаар тус өргөдлийг 101 151 иргэн дэмжиж, гарын үсэг зурсан байна. Ингэснээр уг асуудал УИХ-д яригдах хэмжээнд хүрч байна.
Эхний ээлжинд УИХ-ын даргад хүргүүлж, хэлэлцэх шаардлагатай хэмээн үзвэл холбогдох байнгын хороонд шилжүүлэх хуулийн процесс явагдана.
Б.Хэрлэн
Уншиж байна |