ФОТО: Банкны дижитал салбарт тавтай морил!
2023-11-01

                       

ХААН Банк жилдээ нэг тэрбум орчим санхүүгийн гүйлгээ хийж байгаагийн 99 хувь нь цахим сувгаар дамжиж байна. Өөрөөр хэлбэл, иргэд өдөр тутамдаа банкны үйлчилгээг цахимаар авч, цаг заваа хэмнэх болсныг энэ тоо баримт харуулж буй.

 

Уламжлалт банкны тухай ойлголтыг эвдсэн, шинэ үеийн харилцагчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн дижитал салбарыг ХААН Банк “Digi Go” нэртэйгээр Яармаг дахь Белмонтехотхон болон“Чингис хаан” олон улсын нисэх буудалд тус тус нээгээд байгаа билээ.

 

Дижитал салбараасхарилцагчид банкны салбар нэгжээс авдаг ихэнх үйлчилгээг Киоск машин, АТМ, таблет зэрэг тэнд байх тоног төхөөрөмжүүдийн тусламжтай өөрөө өөртөө үйлчлэнавах боломжийг бүрдүүлснээрээ онцлог юм.Мөн ХААН Банкны харилцагч, жижиг дунд бизнес эрхлэгчид “Digi Go” дижитал салбараас цахим үйлчилгээ авахаас гадна орчин үеийн тоног хэрэгсэл бүхий ая тухтай орчинд бизнес уулзалтуудаа үнэ төлбөргүй хийх боломжтой.

 

Түүнчлэн нийслэл даяар байрлах GS25 сүлжээ дэлгүүрийн 50 гаруй салбарт ХААН Банк “Digi corner” дижитал цэгүүд шинээр байгуулж,Киоск, АТМ суурилуулан банкны үйлчилгээг иргэдэд улам бүр ойртуулаад байна.

 

ХААН Банкны дижитал салбар, цэгүүдийнхээ тоог цаашид нэмэгдүүлж, хотын төвийн худалдааүйлчилгээний төв болон хүн амын төвлөрөл ихтэй байршлуудад шинээр байгуулахаар ажиллаж байна. ХААН Банкны “Digi Go”дижитал салбар,“Digi corner”-уудтай дараах фото сурвалжилгаас танилцана уу.

 

Хайхгүй, хаахгүй, хүлээхгүй ХААН Банк

Shuud.mn
Сонин хачин