Гэр бүлийг бий болгодог эхнэр нөхөр хоёрын хэн нэгэн нь илүү давуу эрхтэй байх ёсгүй. Хэн нэгэн нь далавч ургуулж нисэх ёсгүй. Хос хоёр хамтдаа байж сая энэ амьдрал бүтэн болдог гэдгийг хөндөж найруулагч маань жүжгээ бичсэн. Тиймээс энэ жүжгийг амьдралд хөл тавьж буй хосууд үзээсэй гэж хүсэж байна. Хайр ихдэхээрээ хагцлаас илүү гашуун болдог гэдэг үг бий. Хайр ихдээд эхнэрээ торонд байгаа шувуу шиг тэжээж байгаа юм биш биз. Эхнэр хүн ч гэсэн далавчтай жигүүртэй. Эрх чөлөөг хүсдэг. Тиймээс “Нил цагаан” жүжгийг хосууд маань хамтдаа үзэж олон зүйлийг ухаарч, ойлгоосой. Муудалцсан хосууд байвал энэ жүжгийг үзээд эвлэрээд гараасай. Ингэж чадаж байвал бидний хөлс хүчээ шингээж хийсэн ажлын үр дүн.