Монголын уран бүтээлчид Каннын наадам, Венецийн биеннальд оролцох боломж бүрдлээ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Монголын уран бүтээлчид кино урлагийн Каннын фестиваль, дүрслэх урлагийн Венецийн биеннальд орох шийдвэрийг гаргалаа. Ингэснээр кино, дүрслэх урлагийн салбарынхан дэлхийн том наадмуудад Соёлын яамны дэмжлэгээр оролцох боломж бүрдэж байна.
Соёлын сайд Ч.Номин “Дэлхийн хэмжээний том наадам, үзэсгэлэнд соёлын бүтээгдэхүүнээ гаргах нь чухал байна. Энэ нь урлагаар дамжуулан Монголыг таниулах сурталчлахаас гадна уран бүтээлчдийн үнэлэмжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй” гэдгийг хэлж байна.
Мөн Холливудын дөрвөн продакшнтай хамтран ажиллах эхлэл тавигдсан. Эхний кино баг ирэх зургаадугаар сард манай улсад ирж, зураг авалтаа хийхээр төлөвлөгдөж байгааг Соёлын сайд хэлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ