Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарлаа
Латин формейшн бүжгийн ДАШТ Герман улсын Бремен хотод боллоо. Тус тэмцээнд манай улсаас Moon Dance хамтлаг оролцож, зургаадугаар байрт шалгарлаа. Moon Dance хамтлаг О.Оюунбат, О.Саранхүү багшийн удирдлаган дор Falcon /Шонхор/ бүжгээрээ энэ удаагийн ДАШТ-д оролцов.
Манай улсын хамтлаг эхний шалгаруулалтад тэнцэж, хагас финал буюу дэлхийн шилдэг 12 баг өрсөлдөх дараагийн шатанд шалгарсан. Тэмцээний II шатаа амжилттай давж, финалын шатанд шилдэг долоон баг буюу Герман улсын 2 баг, Оросын 2 баг, Австри улсын 2 багтай тунаж өрсөлдөн, зургаадугаар байрт шалгарлаа.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ