“Ах” намын сонголт: Шинэ залууст боломж олгосон жагсаалт
Улс төрийн намуудын нэр дэвшүүлэх ажиллагаа, тэр дундаа эрх баригч МАН-ын жагсаалтад хэн бичигдэх үү гэдэг асуулт олны анхаарлыг татаж байв. Монгол төр, парламентын толгойд заларсан эрхмүүд жагсаалтын тэргүүнд бичигдэх үү эсвэл Л.Оюун-Эрдэнэ хэлсэндээ хүрч нийгмийн бүхий л төлөөллийг багтаасан залуусаар жагсаалтаа дүүргэх үү гэсэн эргэлзээтэй асуултын хариулт тайлагдлаа.