Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан байна.
Олон нийтийн анхаарлыг татаж байгаа зүйл бол тус намын жагсаалтад хэн хэн бичигдэх вэ, гэх асуулт байв. Тэгвэл намын жагсаалтын эхэнд намын дарга Л.Гантөмөр, хоёрдугаарт УИХ-ын дэд дарга С.Одонтуяа бичигдсэн байна. Харин гуравдугаарт, жүжигчин Ж.Батбаясгалан, дөрөвдүгээрт залуусын төлөөллөөс оруулсан талаар тус намын гишүүн Мөнх-Эрдэнэ мэдээллээ.