Сонгуулийн хуулийн дагуу улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулснаар УИХ-ын 2024 оны сонгууль ерөнхийдөө шуударч эхэллээ.
Улс төрийн намуудын нэр дэвшүүлэх ажиллагаа, тэр дундаа эрх баригч МАН-ын жагсаалтад хэн бичигдэх үү гэдэг асуулт олны анхаарлыг татаж байв. Монгол төр, парламентын толгойд заларсан эрхмүүд жагсаалтын тэргүүнд бичигдэх үү эсвэл Л.Оюун-Эрдэнэ хэлсэндээ хүрч нийгмийн бүхий л төлөөллийг багтаасан залуусаар жагсаалтаа дүүргэх үү гэсэн эргэлзээтэй асуултын хариулт тайлагдлаа.
МАН улс төрийн ууган, эрх баригч хүчнийхээ зангарагийг харуулж, намын жагсаалтаа шинэ залуусаар дүүргэжээ. Намын жагсаалтад УИХ-ын гишүүн, сайд нарын хэний ч нэр багтсангүй. “Ах” намын жагсаалт улс төрийн хүчний хувьд боловсон хүчний хангалттай нөөцтэй гэдгээ давхар илтгэв.
Харин МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаасаа эхлээд өнөө л хэн болтлоо явсан луухарууд тойрогт хүч үзэх нь. Шинэ залуусаа жагсаалтад бичиж, хууччуулаа тойрогт сойх Л.Оюун-Эрдэнийн багийн тактик сонгуулийг салхийг нааштай эргүүлж байна.
МАН-ын жагсаалтад бичигдсэн залуус /албан бус/
Г.Лувсанжамц (Японд хот төлөвлөлтийн чиглэлээр доктор хамгаалсан)
М.Энхцэцэг (Австралид Эрчим хүчний системээр доктор хамгаалсан)
Ч.Анар (“Ондо” компани)
О.Саранчулуун (“Ахиллис монгол” ТББ-ын үүсгэн байгуулагч)
Д.Рэгдэл (ШУА-ын Ерөнхийлөгч асан)
Д.Ганмаа (Харвардад багшилдаг)
М.Мандхай (СДМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга)
Д.Энхтүвшин (Шарк, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч асан)
Б.Уянга (УУХҮ-ийн дэд сайд)
Ж.Галбадрах (Шинэ Монгол эрдмийн зөвлөлийн ерөнхийлөгч)
А.Ариунзаяа (МАН-ын нарийн бичгийн дарга)
Б.Баярбаатар (МАН-ын хяналтын хорооны дарга)
Б.Хэрлэн (Улс төр судлаач)
Д.Бум-Очир (Ерөнхийлөгчийн зөвлөх)
О.Номинчимэг (Нийслэлийн Засаг даргын орлогч)
С.Зулпхар (ХНХ-ын дэд сайд)
Г.Ганбаяр (БШУ-ны дэд сайд асан)
С.Мөнгөнчимэг (Сангийн дэд сайд)
Б.Солонгоо (ХЗДХ-ийн дэд сайд)
Ч.Лодойравсал (Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын зөвлөлийн дарга)
Б.Дөлгөөн (Эдийн засагч)
А.Адилбиш (СДМЭХ-ны дэд ерөнхийлөгч)
С.Далхаасүрэн (МАН-ын бүлгийн ажлын албаны дарга)
У.Болортуяа (Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч, сэтгүүлч)
Г.Баярхүү (МАН-ын хэвлэл мэдээллийн газрын дарга)
Д.Бумдарь (Улс төр судлаач, МУИС-ийн багш)
Ц.Цолмон ("Эрдэнэс Монгол" ХХК-ийн дэд захирал)
Т.Сайнжаргал (МТЗ ТӨХК-ийн төслийн удирдагч)
А.Энхзул (УИХ-ын хэвлэлийн албаны дарга) нарын 48 нэр дэвшигч жагсаалтад бичигдэв.