Д.БҮНДЭН
(1932-2024)
Бидний хайрт аав, нөхөр, өвөө, сурган хүмүүжүүлэх ухааны доктор, профессор, олонд “Тооны Бүндэн багш” нэрээр танигдсан Дашнямын Бүндэн 2024 оны 5 сарын 19 ны өдөр өвчний улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлж бид бүхэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.
Д.Бүндэн нь 1932 онд Өвөрхангай аймгийн Дэлгэрэх булаг сумын нутаг Ар шандын Цагаан толгой гэдэг газар малчин ард Дашнямын ууган хүү болон мэндэлжээ.
1947 онд Зүүнбаян-Улаан сумын бага сургууль, 1953 онд Улаанбаатар хотын багшийн их сургууль, 1967 онд Москва хотын Сурган хүмүүжүүлэх ухааны дээд сургуульд суралцан төгсжээ.
Д.Бүндэн нь Боловсролын системд тасралтгүй 60 гаруй жил ажиллахдаа Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалтын арга зүй, багш нарын мэргэжил дээшлүүлэх чиглэлээр дагнан ажиллаж ном товхимол 47, өгүүлэл зөвлөмж 48, арга зүй хичээл 21 ийг боловсруулан хэвлүүлж Монгол улсын багш нарын заах арга зүйн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн юм.
Д.Бүндэнгийн зохиосон 1,2,3,4-р ангийн математикийн сурах бичиг нь 1972 оноос эхлэн 33 жил Монгол улсын боловсролын салбарт ашиглагдаж багш сурагчдын оюуныг тэлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм.
Төр засгаас түүний олон жилийн уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлж Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.
Таны хөдөлмөрч, ажилч хичээнгүй, зарчимч зан чанар, эрдэм мэдлэгийг эгнэгт нэгт тавих үлгэрлэл, тасралтгүй сурч боловсрох хүсэл тэмүүлэл бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Гэр бүл, үр хүүхэд, ач зээ, дүү, төрөл төрөгсөд нь