Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж байна. Хуулийн дагуу намууд өнөөдөр 00.00 цаг гэхэд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд өргөн барих ёстой.
Тэгвэл АН-ын нэр дэвшигчдээ тодруулах үйл явц хэрхэн өрнөж байгаа талаар намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл өгөх үеэрээ "Х.Баттулга гишүүн хүсэлтээ өгсөн ч дэвшүүлэхгүй хассан" гэлээ.