Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан байна.
Тухайлбал, Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ Баянгол дүүрэгт нэр дэвшин өрсөлдөхөөр болжээ. Үндэсний бодлогын хорооны хуралдааны үеэр түүнийг нэр дэвшүүлэх асуудлаар багагүй маргаан өрнөсөн гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна.
Гэхдээ тус тойргийг Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Б.Ган-Очир ахалж ажиллахаар болжээ.