Хөвсгөл аймгийн Мөрөн суманд оршин суух иргэн З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хамаарал бүхий хоёр хүний биед зэвсгийн чанартай зүйл ашиглан халдаж, нэг иргэний биед гэмтэл учруулж, иргэн Б-ийн амь насыг хохироожээ. Хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй энэ хэрэг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гарсан байна.
Цагдаагийн байгууллагаас З-г Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Уншиж байна |