СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд 2018 онд тус барилгыг буулгаж, шинээр барих ажлыг эхлүүлсэн. Гэвч барилгын гүйцэтгэгч болон төсөв санхүүжилтийн асуудлаас болж сурагчид сургуулийн байргүй 5 жил хүнд орчин нөхцөлд хичээллэсэн. Өнөөдөр ийнхүү тус сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо.