Найман хүн дайрсан ноцтой осол Ч.Маралмаагийн хэрэг шиг мартагдаад өнгөрөх вий дээ!
2024-04-22

Өнгөрсөн долоо хоногт Хайлаастад зам тээврийн ноцтой осол гарсны улмаас явган хүний гарцаар гарч явсан найман хүн осолд өртөж, 16 настай охин газар дээрээ нас барсан бол 9-10 насны зургаан хүүхэд бэртэж, 25 настай эмэгтэй О нь биедээ хүнд гэмтэл авчээ. Одоогоор ГССҮТ-ийн Эрчимтийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь маш муу ухаан ороогүй байгаа талаар багын найз эмэгтэй Г.Шинэтуяа нь лайв хийж, хэвлэлийнхэнд мэдээлэл өгчээ.

 

 

Тэрбээр энэ осол Ч.Маралмаагийн хэрэг шиг мартагдаад замхраад өнгөрөх вий дээ. Миний найз маш хүнд гэмтэл авсан. Тухайн үед гарцаар дүү нараа хүүхдээ дагуулаад гарч байхад хурдтай машин гарч ирж, өөр машинтай мөргөлдөөд эдгээр хүмүүсийг хамаад л дайрчихсан юм билээ. Одоогоор эрүүгийн хэрэг нээгдээгүй, цагдаагийн байгууллагаас ээжтэй нь ирж уулзаагүй, юу болсон талаар тайлбарлаагүй учраас цаад талын хүмүүс ямар нэгэн хохирол барагдуулсан зүйл алга. Өмгөөлөгч авах гэхээр 10 сая төгрөг гэдэг юм байна. Энэ айл хороондоо нэн ядууд ордог, хүнсний толан авдаг. Нэг сая төгрөг ч байхгүй учраас найзынхаа ээжийн дансаар хандивын данс нээж байна. Маш сайн өмгөөлөгч авч хэргийг өмгөөлүүлэх гэсэн юм.

 

Миний найзын бие маш хүнд эмч нар энгийн тасаг руу шилжүүлсэн үед найдвартай сайн гэсэн хариуг хэлж чадахгүй шүү гэж хэлсэн. Одоо бол биеийн байдлыг нь сайн гэж хэлэхгүй байгаа. Сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай гэдэг.  Долоон хавирга нь хугарсан, тархи нь хүнд гэмтэлтэй, гэдэс нь бяцарсан ухаангүй, дараа дараагийн хагалгаандаа орж чадахгүй байна. Байнга хагалгаанд орж байгаа учраас бие нь дийлэхгүй шүү гэсэн. Миний найз энэ хүнд байдлаас гараасай амь наснаас нь холуур өнгөрөөсэй гэж залбирч байна. Хүү нь хөлөндөө хүнд гэмтэлтэй, дүү нь бас байгаа. Эмэгтэй дүү нь газар дээрээ нас барсан гээд үнэхээр аймшигтай осол болсон. Бага ангийнхан нь найзууд тусалсан. 

 

Манай найзын ээж 2 охинтой нэг хүүтэй, дунд талын охиноо алдчихлаа. Гуравдахь өдөр охиноо хөдөөлүүлнэ. Манай найз тухайн үед өөрийнхөө хүүг, ахынхаа хүүтэй нь хамт авч явж байсан. Хүүгийнх нь бие муу. Манай найзын ээж группэд байдаг. Цаад талын хүмүүс ямар ч тусламж дэмжлэг үзүүлэхгүй байна. Ч.Маралмаагийн хэрэг шиг энэ хэрэг өрнөчих вий гэхээс болгоомжилж байна" гэлээ. 

 

Хохирогчийн ээж "Нэг охиноо алдсан. Одоо дахиад нэг охиноо алдмааргүй байна. Охиноо, зээгээ, ачийгаа хөл дээр нь босгоод авчих юмсан. Эмч нарын зүгээс цаашдаа найдаад хэрэггүй шүү, хүнд хагалгаануудад орно гэсэн. Зээ хүүгийн ухаа санаа сэргэсэн хоёр дахь хагалгаанд гуравдахь өдөр орно" гэв. 

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-04-22
Uhsen tsaniih ni Maralmaagiin hereg.
2024-04-22