Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Шүүх: Ж.Соронзонгийн гомдлыг дахин хэлэлцэхээр болов
2024-04-23

Монгол-Орос III дугаар сургуулийн захирал асан Ж.Соронзон БШУЯ-ыг шүүхэд өгч зарга үүсгэсэн байгаа билээ.

 

 

Тэгвэл өчигдөр Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар Ж.Соронзонгийн нэхэмжлэлтэй, Боловсрол шинжлэх ухааны сайдад холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн магадлалтай захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хэлэлцэв. 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 06-нд Ж.Соронзонд холбогдох хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад шаардлагатай нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулалгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байдаг.

 

Улмаар Улсын дээд шүүх нэхэмжлэгчдийн гаргасан гомдлын дагуу хэргийг хэлэлцэж “Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжтой” гэсэн үндэслэлээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгов. Ингэснээр хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Shuud.mn
Сонин хачин
АВИЛГАЧ ДЭЭРЭМЧИН СОЛИОТОЙ БАЛАЙ АВГАЙ ЛҮНДЭНДОРЖИЙН ХАМТРАН АМЬДРАГЧ ИЙМ БАЛЯАР ДЭЭРЭМЧДИЙГ НЭГ БОЛ ЦААЗАЛ НӨГӨӨ БОЛ НАСААР НЬ ХОРЬ МОНГОЛ УЛСАД ХУУЛЬ АЛГАА
2024-04-24
Як балай чавганц.
2024-04-23
tu:
hi
2024-04-23