Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
СУРВАЛЖИЛГА: Шинэ ургацын ногоо зах зээлийн үнээс хямд байна
2023-08-29

 

Намрын дэлгэр цагтай хамт  жимс жимсгэнэ, хүнсний  ногоо, тариа будаа элбэг үе иржээ. Энэ үеэр тариаланчид бүтэн жилийн хөдөлмөр шингэсэн ургацаа хурааж иргэддээ хямд үнээр худалдаж эхэллээ. Энэ жил  Нийслэлийн хэмжээнд 31 байршилд “Алтан намар 2023” шинэ ургацийн хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа билээ. 

 

 

Үүнтэй холбогдуулан бид “Алтан намар 2023” үзэсгэлэн худалдааг сурвалжлахаар Чингэлтэй дүүргийг зорилоо.  Үзэсгэлэн худалдааны талбайд ирэхэд эгнэсэн олон цагаан асарт өнгө өнгийн жимс ногоо алагласан нь нүд баясгана. Ажил тарах цагаар очсон тул хүн ихтэй болсон байв. 

 

Алтжин бөмбөгөр худалдааны гадна талбайд болж буй хэсэгт ихэвчлэн Сэлэнгэ аймгийн тариаланчид ирсэн байлаа. Сэлэнгэ аймгийн тариаланч н.Хандсүрэнээс энэ жилийн үзэсгэлэн худалдааны талаар тодрууллаа.

 


“Бидний хувьд энэ жил анх удаа Алтан намар үзэсгэлэн худалдаанд ирсэн. Манай гэр бүл намайг жоохон байх үеэс л нутагтаа тариалан эрхэлдэг байсан. Тэр ч утгаараа Хятадаас орж ирсэн ногоо хэрэглэхээс илүү өөрсдийн гараар тарьж ургуулсан ногоогоо идэх юм бол хичнээн сайхан амттай гэж санана. Үзэсгэлэн худалдаанд хүмүүс маш ихээр үйлчлүүлж байна. Бид хямд үнээр хамгийн сайхан сэтгэл шингээсэн ногоогоо зарж байгаа учраас амжиж ирээрэй гэж хэлмээр байна" хэмээв.  

 

Шинэ ургацын ногоо өмнө жилээс 300-1000 төгрөгөөр нэмэгджээ

 

 

Шинэ ургацын ногооны килограммын үнэ:

 

  • Төмс-1200-1500 төгрөг
  • Лууван, манжин, сонгино -2500 төгрөг
  • Саримс-5000 төгрөг
  • Чинжүү-6000  төгрөг
  • Хулуу-3000
  • Нэрс- 18000 төгрөг
  • Үхрийн нүд- төгрөг
  • Долоогоно-10000 төгрөг
  • Аньс-18000 төгрөг
  • Халиар-6000 төгрөг
  • Хөмүүл-8000 төгрөг
  • Даршилсан саримс-7000 төгрөг
  • Зөгийн бал-15000
  • Даршилсан ногоо 8000-17000  төгрөгөөр зарагдаж байсан юм. Хэдий энэ үнэ зах зээлийн үнээс хямд байгаа хэдий ч өмнө жилээс 300-1000 төгрөгөөр нэмэгджээ. 

 

Өнгөрсөн жил 1 кг төмс 1000-1200 төгрөг, лууван 1800, байцаа 1000, шар манжин 2500, хүрэн манжин 2000 төгрөгөөр худалдаалагддаг байсан.

 

Худалдан авалт хийж буй иргэдийн хувьд:

 

"Задгай талбайд буюу үзэсгэлэн худалдаагаар зарагдаж байгаа хүнсний ногоонууд нь дэлгүүрүүдийг бодвол харьцангуй үнэ багатай байна. Ногооны үнэ ямар өндөр байгаа билээ. Үзэсгэлэн худалдаа гарч байгаа нь хүнсний ногооны үнийг тогтворжуулах зөв алхам болж байна гэж харж байна. Түүнээс гадна ногоочид маань өөрсдийн гараад тарьж ургуулж, ямар нэг химийн бодисгүй, эрүүл хөрсөн тарьсан болохоор илүү аюулгүй, найдвартай санагдаж байна, амт чанарын хувьд маш сайхан байна лээ" гэсэн юм. 

 

 

“Алтан намар 2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийслэлийн 9 дүүргийн 31 байршилд үргэлжилж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
saihan bna shyy uursduu nogoogoo tariad hyatadaas avahgyui bx ni chuhal.
2023-08-29
irgen:
turuus demjij talbai gargaj ugch baigaa ni sain ch zeel gazar ugch uramshuulal uguh heregtei mash ih hynd ajil.hortoi hujaa nogoo bvv oruulj ireech gaaliar oruulahgyi bx heregtei.amjilt
2023-08-29