Ес дэх удаагаа зохион байгуулагдаж буй эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ Шинэ Зеландын Маоричууд болон Австрали улсын үндэстнүүдийн мэндчилгээгээр нээлт эхэллээ. 10 минут үргэлжилсэн энэхүү зан үйл нь Шинэ Зеланд, Австралийн уугуул иргэд өвөг дээдсийнхээ соёлыг сурталчилчилж үзүүлбэр үзүүлжээ.
Энэ удаагийн ДАШТ нийт 64 тоглолтыг багтаасан бөгөөд 80,000 хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө тоглох аж.
Ланг Парк, Хиндмарш цэнгэлдэх хүрээлэн, Мельбурн тэгш өнцөгт цэнгэлдэх хүрээлэн, Перт Овал цэнгэлдэх хүрээлэн, Австралийн Сидней хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн, Дунедин цэнгэлдэх хүрээлэн, Эден Парк, Вайкато цэнгэлдэх хүрээлэн, Веллингтон бүсийн цэнгэлдэх хүрээлэнд тоглолтууд явагдана.
Хэсгийн тоглолт тойргийн журмаар явагдах бөгөөд 32 баг тус бүр гурван тоглолт хийнэ. Хэсэг тус бүрт эхний хоёр байрт шалгарч шөвгийн 16-д шалгарна. Хасагдах шатны тоглолтууд наймдугаар сарын 5-нд эхэлсэн бөгөөд шигшээ тоглолт наймдугаар сарын 20-нд Австралийн Сидней цэнгэлдэхэд болох юм.