С.Баяр эмнэлэгт хэвтсэний улмаас, шүүх хуралд ирсэнгүй
2020-05-25
Гэрэл зургийг MPA.mn

 

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт эхэлсэн.


Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Баяр эмнэлэгт хэвтсэний улмаас, шүүгдэгч С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон шүүх хуралдаан давхацсаны улмаас тус тус хүрэлцэн ирээгүй.

 

Мөн шүүх хуралдаанд оролцвол зохих гэрч нарын зарим нь ирээгүй тул С.Баяр нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулсан байна.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Баяр ч зальтай хүн идэх болохоороо хамтарч байгаад ч хамаагүй идэж авсан тэгээд бие муу гээд ерөнхий сайдаа өгөөд америкд хаусандаа тухалсан одоо хэрэгээ шийдүүлэх блохоор бас бие муу
2020-05-26
Ss:
Шуух дампуурсан.Дампууралаа зарлаад татан буулга!!
2020-05-26
Зочин:
Байнга буцаах замаар хэрэг замхруулдаг шүүгч прокурор нарын нэрийг зарлаж энэ завхаралыг яаж болиулах талаар хуульчид санаачлага гаргахгүй бол улс орон дамдуурлаа
2020-05-25
irgen:
dandaa yag asuudal shiideh bolohoor ovchtei bolchihdog …emch nariig shalgah heregtei hudlaa onosh tavij hamgaalaad baidag umuu haashee um be,
2020-05-25
Иргэн:
Идэж ууж цуслах болохоороо эрүүл, хариуцлага үүрэх болохоороо өвчин ярьж эмнэлэг бараадаж жүжиглэсэн гаруудыг улстөрч хулгайч нар гэнэ!!!
2020-05-25