Их тойруу, Бага тойруугийн замыг сонгож хөдөлгөөнд оролцоорой
2020-05-07
Гэрэл зургийг MPA.mn

 

“Коронавируст /Ковид-19/ цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ, дадлага сургуулийн хүрээнд өнөөдөр /2020.05.07/ Чингэлтэй_дүүргийн_нутаг_дэвсгэрт хөл хорио тогтоох дадлага боллоо.

 

Сургууль дадлагатай холбогдуулан 08:00-18:00 цагийн хооронд иргэдийн хөл хорио тогтоож, тээврийн_хэрэгслийн_хөдөлгөөнийг_бүрэн_хаасан.


Зам хаагдсантай холбоотой Энхтайваны ѳргѳн чѳлѳѳ, Сѳүлийн гудамж, Нарны зам ачаалал ихтэй байна. Замын хѳдѳлгѳѳн нээгдэж байгаа тул  жолооч та бүхэн Их тойруу, Бага тойруу, Залуучуудын гудамж зэрэг хойд хэсгийн замуудыг сонгож хѳдѳлгѳѳндѳѳ оролцоорой.

 

Мөн явган зорчигчдод зорчих хэсэг дээгүүр явахгүй байх, замын гарц гарамтай хэсгээр зам хѳндлѳн гарахыг зөвлөж байна.

Shuud.mn
Сонин хачин