АТГ-аас 73 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв
2020-04-29
Гэрэл зургийг MPA.mn

 

2020 оны  4 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 73 хэргийг шүүхэд шилжүүлсэн саналтай прокурорт шилжүүлсэн байна. Эдгээр хэргийн дийлэнх нь олны анхаарал татсан, төрийн өндөр, хариуцлагатай албан тушаал хашиж байсан этгээдүүдэд холбогдох хэргүүд байна. Тухайлбал, 

 

  • Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад холбогдох хэрэг;

 

  • Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарт холбогдох хэрэг;

 

  • Монгол Улсын Их Хурлын гишүүн асан Н.Номтойбаярт холбогдох хэрэг;

 

  • Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайханд холбогдох хэрэг;

 

  • Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Оюунбаатар, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан нарт холбогдох хэрэг;

 

  • Монгол Улсын Засгийн газар, “Айванхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айванхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үйл явцад холбогдох хэрэг;

 

  • Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч даргаар ажиллаж байсан Д.Ариунбаатарт холбогдох хэрэг;

 

  • Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн мэргэжилтнүүдэд холбогдох хэрэг;

 

  • Нэр бүхий шүүгч нарт холбогдох хэрэг;

 

  • Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газрын улсын ахлах байцаагч Я.Очирбатад холбогдох хэрэг;

 

  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувь, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдан авсантай холбогдох хэрэг;

 

  • “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэрэг;

 

  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэн нарт холбогдох хэрэг;

 

  • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ч.Алтанхуягт холбогдох хэрэг;

 

  • Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат, Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Д.Доржханд
Shuud.mn
Сонин хачин
Ц.Баярцогт, Ч. Сайханбилэг, Ц.Элбэгдорж:
Ц.Баярцогт, Ч. Сайханбилэг, Ц.Элбэгдорж нарыг Монголын төр дийлэхгүйнээ???
2020-04-29
Зочин:
Эд нарын хэргийг сонгуулийн омно шийдээд хийдэг газар нь хийвэл сэлэм эргэсэнд тооцож болох юм даа хараж л байя даа
2020-04-29