Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.” гэж, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.9, 32.3.11 дэх заалтад нэр дэвшүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.”-г Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэхээр хуульчилсан байна.
Хуулийн дээрх заалтууд нь Үндсэн хуульд нийцээгүй байна гэсэн мэдээллүүдийг нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд ирүүлжээ.
Эдгээр мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хийнэ гэж Цэцийн хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.
Уншиж байна |