Такси № 44
2013-12-18

Өнгөрөгч бүтэн сайнд нэг Портерт шүргүүлээд бөөн юм боллоо.

5

Бичил хорооллын урд бөглөрөөд таг мөлхөж байсан чинь урд нэг хоёр бүхээгтээ машин аваараа татаад нам зогслоо. Машинууд сул нэгдүгээр эгнээ рүү орж эхэллээ. Би нэг юм урд машинаас хамраа давуулж аваад эгнээ рүү орж тэгшрэхээр хөдөлтөл сүр сар гээд л явчихлаа. Харсан нэг портер урд гупер хамаад явчихаж. Тэгтэл бас инээдтэй урд машины нэг хүүхэн буугаад ирчихсэн “Чи чинь одоо хаашаа юм бэ хойноос мөргөчихлөө ш тээ” гэлээ. Уур цухалтай машинаасаа бууж байсан миний инээд хүрээд явчихлаа. “Үгүй ээ таныг мөргөсөн хүн алга, харин намайг тэр портер хамчихлаа” гэсэнд нөгөө хүүхэн “өө тийм үү, чамайг намайг мөргөчихлөө л гэж бодлоо ш тээ. Чи одоо яана, балай юм” гэсээр машин руугаа суулаа.

6

Ингээд хүүхэн жолооч хөдөлж портерийн жолооч бид хоёр тулах ажил гарав. Хөөрхий нэг томоотой байрын залуу байна. “Өө ах ёстой уучлаарай, хойд талаа харсангүй юу яав би” гэж байна. Би ч бухимдаж “чи толгойгоо гаргаад л наашаа дарчих юм аа, цаана чинь зөндөө зай байхад даа”  гэлээ.

Залуу ч учир зовлонгоо хэлж “эгчийнхээ машиныг гуйгаад халтууранд гарсан. 100 айл дээр зогсоод хоосон буцаж байна. Мөнгө төгрөг юу ч алга, маргааш нэг найз руугаа яриад машиныг чинь засуулж өгье” гэлээ. Би ч “чамайг яаж олох билээ, юу ч болсон авто дуудаж тэмдэглүүлье дээ” гэлээ.

20-оод минут болсны дараа нэг маяктай машин ирж нэлээн зайтай зогсоод ...“Хоёр жолооч бичиг баримтаа аваад наашаа ир дээ” гэлээ. Би машинаас бичиг баримтаа аваад буух гэж байтал “хурдлаач ээ, хөөш” гэж чанга яригчаараа гудамжаар нэг зандраад авлаа.

Бид хоёр ч яаран хөлийн цэц рүү гүйх бөхийн засуул шиг л хоёулаа шогшиж очив.

Ц/цагдаа/ -Энэ сонат машины жолооч хэн бэ та юу, яаж эгнээ байраа эзэлсэн юм.

Х -Өө түрүүн бөөн бөглөө болоод урд хоёр машин унтраад би тойрч гарах гэж нөгөө эгнээ рүү орж байсан чинь энэ портер шүргээд гарчихлаа.

Ц -Яасан яасан гэнэ ээ, за алив та энд зогсч байсан гээд нэг дэвтэр дээр зурж байна. Нэг далий харсан дөрвөлжин зурлаа. Миний машин бололтой, тэгээд доохно нь дахиад нэг арай том дөрвөлжин зурлаа. Бодвол нөгөө портер бололтой. Тэгээд зургаа харж нэг бодолхийлснээ “Таны л буруу байна ш тээ” гэдэг дээ. Би ч алгадуулаад авсан юм шиг болж “үгүй ээ, би эгнээндээ аль хэдийн орчихоод тэгшрэх гээд хөдөлтөл араас давхар орж ирээд хойд талаараа намайг хамчихлаа” гэж тайлбарлаж өгөв.

Цагдаа ихэд уурсан “тэнэг юм уу, тайлбарлаад байхад. За за алив” гээд метрээ барьж буулаа. Тэгээд нөгөө портерийн хажууд ирээд нөгөө метрийнхээ нэг үзүүрийг надад өгч “алив наадхаа барь даа” гэлээ. Би учраа олохүй “хаана барих” гэж  асуугаад бүр буруудаж “өө, наад хээн дээр нь бариач, тэнэг юм уу” гэлээ. Би гайхаж “Үгүй та намайг юу гээд загнаад байгаа юм бэ” гэсэнд ”Чи өөрөө чадахгүй бол наад жолоочдоо өгөөдөх. Ганцхан чиний дуудлага байгаа биш цаана нь зөндөө дуудлага байна” гэж загнасаар хам хум хэмжив. Хэд гараад, юу хэмжигдээд байгааг бүү мэд. Би дахиж загнуулахгүйн эрхэнд байрандаа хүлээж зогслоо.

Манай цагдаа хэмжиж дууссан бололтой машиндаа эргэн орж суулаа.

Би очиж “тэгээд одоо миний буруу болсон уу, яах уу одоо” гэлээ.

Ц -Яахав таны буруу болж дээ. За за, Өргөөгийн урд Петровис дээр ирээрэй гээд бичиг баримт өгсөнгүй хөдөллөө.

Нөгөө жолооч залуу бид хоёр нийлж миний урд гупер, Их гэрлийг углаж түр тогтоож  аваад Өргөөгийн урд ирж хүлээлээ. Манай нөхөр аккумлятор муутай тул унтраавал асахгүй, бас түлш дуусах нь яана аа гэж шаналлаа. Би “За миний аккумляторыг тавиад асаачихгүй юу, түлшгүй бол одоо унтраачих. Миний машинд суугаад хүлээе” гэлээ.

Бид хоёр ойр зуур юм ярилцав. Манай хүн эгчийнхээ машиныг түр гуйж аваад 100 айл руу халтуур хийхээр гарсан чинь орой гарсан болоод юм олдоогүй буцаж явсан гэнэ. Нэг  их машин барьдаггүй хөдөөний хүн гэлээ. Тэгээд нэг найз руугаа утсаар ярилаа.

...Өө таньдаг засварын газар байна уу?... Сая хүний машин хусчихлаа, зөв талын урд тал нь тийн, Баярмааг асуусан ажлаасаа буучихаж, за за гээд утсаа тасалж “Манай нэг найзын найз Толгойтод засварын газартай. Маргааш өглөө хоёулаа очоод таны тэргийг засуулчихья” гэлээ. Бид хоёр ийн учир байдлаас яаж гарах арга замаа ярилцан байж байтал нөгөө Маяктай машин ирж дохиогоо дуугаргалаа.

Бид хоёрыг л дуудлаа гээд буугаад очтол эндүүрчээ. Тав зургуулаа болж нөгөө машинтай цагдааг бүчээд авлаа. Тэгсэн тэр хавьд золгож мөргөлдсөн жолооч нар бүгд энд хүлээж байж. Манай цагдаа ч захаас нь дуудаад л шийдэж өгч байна. “За та хоёр чинь аль билээ, аа тийн за за даатгалаа ярьсан уу, за тэгвэл май” гээд “Даатгалд” гэсэн нэг бичиг өгөөд л, “өглөө энийгээ тэрийгээ канондуулаад БГД-ийн ЗЦ тасаг дээр ирээд тэгээрэй, ингээрэй” гээд л ...тэгсээр бүгд явж бид хоёрын ээлж боллоо.

Ц -Та хоёр чинь, юу билээ, аан тийн гэж нөгөө зурсан зургаа гаргаж харснаа “таны буруу ш тээ” гэлээ. “Харин портер одоо тэгсэн ингэсэн гомдолтой гэвэл би одоо шийдэж өгч болно. Портерийн жолооч чамд гомдол байна уу” гэлээ. Өнөө залуу” Үгүй” гэлээ.

Би “За хэрвээ би энэ дүгнэлтийг чинь зөвшөөрөхгүй бол яах билээ” гэж асуув.

Ц -Яахав 20-оод хоног л явна даа. Тэгээд яагаад буруутай болохыг чинь сайн ойлгуулаад, за үнэхээр миний буруу юм байна аа гэж өөрөө ойлгоод хэлтэл чинь харуулж, үзүүлнэ дээ.

Х -За за тэгвэл одоо больё доо. Хорин хэд хоног ажлаа алдаад яахав. Өөрөө учраа ольё доо...

Ц -... Би бол портерийн жолоочийг тэг ингэ гэж чадахгүй гээд “Хөөе чи тэгээд энд тэр гомдол хохирол байхгүй гэдгээ бич, тэгээд гарын үсгээ зур” гэж нөгөө зургийнхаа доор заалаа.

Портерийн жолооч залуу маань гайхсхийснээ хэлснийг нь бичиж гарын үсгээ хайрлалаа. Ингээд асуудал шийдэгдчихэв.

Өнөөх залуу санаа нь зовсон бололтой “та юу ч болсон миний бичиг баримтыг канондоод аваад үлдэх үү, даатгалд чинь хэрэг болж магадгүй” гэлээ. Би ч больё гэж бодоод хаяад хөдөллөө. Зай олж эргээд харвал манай хүн тэргээ өнхрүүлж асаах гээд эсрэг урсгалд орох шахаад зогсч байгаа харагдлаа. Амласнаа санаж очоод аккумлятороо тайлж машиныг нь асаалцлаа. Тэгээд цуг явж бичиг баримтыг нь канондож авч үлдэв. Маргааш өглөө нь утсаар ярихаар болж бид хоёр саллаа. “Надад даанч мөнгө алга л даа” гэсээр нөгөө залуу хөдөллөө.

5

Маргааш нь би нэг найзаа гуйж арай хөнгөлөлттэй үнээр засуулахаар боллоо. Ийм л нэг адал явдал гэх үү, таагүй явдал гэх үү тохиолдлоо. Гэхдээ яахав, харин дараа нь цагдаа авто дуудаж хэлмэгдэж, загнуулж зогсохоор зүгээр явчихдаг байж дээ  л гэж харамссан шүү. Портерийн залуу тэртэй тэргүй адилхан ядарсан амьтан байсан. Нийлээд машиныг чинь засуулчихья л гэж байсан л даа. Би ч тэгээд маргааш нь залгаагүй, орхихоор шийдсэн... Үүгээр гомдол ховоо дуусгаж ээлжит тэмдэглэлээ хүргэе.

     5

1.Монгол гэр бүлийн асуудал хүндэрлээ

Төрийн ордны зүүн талаар урагшаа эргэтэл нэг эмэгтэй гараа өргөсөн нь бидний сайн мэдэх Д.Мөнхөө гуай байлаа. Би ч “та нөгөө Д.Мөнхөө гуай байна тэ “гэж танимхайран суулгалаа.

6

Х -Та одоо юу хийж туурвиж  байна даа?

М -Өө нэг ТББ-тай юм хийж байгаа. Сая нэг ОУ-ын хуралд суугаад.

Х -Та ч мундаг юм аа, миний багын л Мөнхөө дарга шүү дээ.

М -Тэгэлгүй яахав дээ, одоо 70 хүрч байна даа.

Х -Улс орныхоо амьдралын талаар ямар санаа бодолтой явна даа та?

М -“Оршихуйн заяа” гэдэг ном бичиж байгаа. Миний амьдарсан капитализм, социализмийн талаар...Тэгээд бас жич охин минь ирээдүйд яадаг бол доо гэсэн сэтгэл эмзэглэлтэй... Тийм ном бичиж байна даа. Би чинь “Гал голомт үндэсний хөдөлгөөн” гээд ТББ толгойлдог юм. Тэрнийхээ ойг, ой ч юу байхав дээ, иргэн, гэр бүлийнхээ асуудлыг төр нь анхаараач ээ гэсэн нэг арга хэмжээ зохиох гээд ойрд цаасаар занималдаад, ккк завгүй л байна...

Х -Өө та тэгвэл бүтээлч сууж байгаа юм байна.

М -Нээрээ энэ чинь эцсийн эцэст гэр бүл тайван амгалан байвал нийгэм ч эдийн засаг ч дээрдэнэ. Гэр бүлийг мөнгөөр хэмжээд байх болж. Мөнгө хэрэгтэй, гэхдээ бүхнийг хэмжигч бас биш шүү дээ. Одоо манай монголын 8 гэр бүл тутмын нэг нь хамтран амьдрагч байна ш тээ. Юу гэсэн үг вэ. Тэгээд нэг хүүхэн хүүхэд тэврээд л үлдэж байна. Гэтэл Солонгост хуулиндаа гэр бүл салбал хүүхдийг нь аавд нь өгч байна.

Х -Тийм үү?

М -Тийн кк, хүүхэд хөтөлсөн хархүүтэй тэнд хэн суух юм. Тэгээд хуулиар салж сарнихад том хаалт хийж байна ш тээ. Тэр социализмийн үед чинь хүртэл гэр бүлийн талаар тогвортой байж гэмээнэ албан тушаал ахидаг байсан биз дээ. Тэр чинь нэг талаас хүний эрх гэж асуудал байсан ч нөгөө талаас гэр бүлийг хамгаалж, үнэ цэнэтэй болгож  байсан механизм л байж дээ.

Х -Тэр бас нэг талдаа зөв байсан байх л даа.

М -Тэгэхээр хэн ч хаа хамаагүй хамтран амьдрагч гээд л хүүхэд хаяад, өнчрүүлээд яваад байхав. Тэнд бас эмэгтэй хүн үр хөндүүлэх юм бол тэрний бүх зардлыг эрэгтэй нь гаргадаг. Тийм учраас Солонгост чинь эрчүүд нь хоёр хүүхэдтэй болчихвол үрийн сувгаа боолгочихдог байна. Тэр нь бас төр нь  гэр бүлийн эрх ашгийн төлөө оролцоогоо хангаж байгаа хэрэг. Одоо чинь манайд хачин болсон байна ш тээ. Эхнэрээ ална тална, зодно нүднэ... Их хуралд байхад мөн ч их ярьж байж нэг хууль батлуулсан тэр нь өнгөрсөн жилүүдэд хоёрхон удаа өөрчлөлт орсон явж байна. Одоо тэгсэн өөрчилсөн хууль гэсэн “пиво”-ийг архинаас хассан байна. Тэгээд сурталчилж болохоор болгочихож байгаа юм. Одоо тэгсэн манай насанд хүрсэн хүмүүсийн 20 хувь нь архинд донтох өвчтэй болсон байна гэсэн судалгаа гарчихаад байна ш тээ.

Х -Тэр ч алхам тутамд мэдрэгдэж байна оо.

М -Компанийн захирлуудыг хөөрхий монгол ажилчдаа авсангүй л гээд байна. Цалингаа авахаараа л ажлыг нь хаяад архидаад явчихдаг гэж байна ш тээ. Үг шаардлага хэлэхээр даадаггүй гэж байгаа юм. Японы компанид тэгж хариуцлага алдаж ажлаасаа халагдсан бол ямар ч өндөр мэргэжилтэй, чадвартай байсан дараагийн ажлаа нойлоос эхлүүлдэг журам байдаг юм билээ. Тэгж байж улс орноо хөгжүүлэх механизм бий болгодог юм биш үү. Би чинь сумын эмчээс л ажлын гараагаа эхлүүлсэн. Сургуулиа төгсөөд л амьдрал мэддэг хүн гээд л томроод хөдөө яваад тэгээд сумын эмчээр ажиллаж эхэлж байлаа шүү дээ. Одоо ч залууст төгсөөд л сайдын суудал харагдаад байдаг болсон юм шиг байна даа, тэ. Авгай гэр бүлээ ч нэг аятайхан тогтоож чадаагүй байж төрийн ажлыг барьж авах гээд байгаа харагдах юм. Төр ард түмний төлөө бодлыг зангидах чинь дуртай хүний хийгээд байдаг ажил биш л баймаар... гэсэн л юм бодож явах юм байна шүү дээ, одоо нийгмийн хөгжлийн бэрхшээл юм байлгүй дээ, аль юмыг бас шүүмжлэх үү.

Х -Гэхдээ дуугарч л байх ёстой байх даа.

М -Дуугараад сонсдог юм байна уу. Одоо манайх гэр бүлийн асуудлаар 15 жил ажиллаж байгаа газар. Төр засагт таван удаагийн үндэсний хэмжээний хурал зөвлөгөөн хийж өгсөн, мэдэгдэл санал гаргаж ирлээ. Дарга нарт хоёр ч удаа ил захидал бичлээ. Монголын гэр бүлийн асуудал хүндэрлээ, задрал салалт явагдаад байна, болохоо болилоо шүү, энэ олон хүнийг гадаад явуулаад залуусын гурван хувь нь гэр бүлээсээ салаад байна шүү... гэж. Анхаарнаа л гэдэг юм... Хүүе наагуураа эргэнэ шүү, би яриандаа болж байгаад чамайг буруу явуулах гэж байна. Тийм байнаа, хүү минь. Одоо ч монголоороо муу ярьдаг орчуулагч хэрэгтэй болчихсон ач зээ нар олон болчихсон юм биш үү. Одоо тэгээд гадаадад л гарвал нэг насны хэрэг болдог болсон ч юм шиг. Чингисийн Монгол гээд байдаг, хэдүүлээ. Тэр Монголыг чинь ирээдүйд хэн авч явах гээд байгаа юм, тиймээ. Энэ олон том том үнэтэй байшин хороололд хэн амьдраад ороод байгаа юм. Хэний хөрөнгө болоод байгаа юм. Яривал их юм байна.

Х -Өө юм юм л холилдсон байгаа байх. Чингисийн хүүхдүүдийн хөрөнгө гэж хэр юм байгаа юм бол доо.

М -Нэг Тайланд нөхөр надад хэлж байсан юм. Эх орондоо банк санхүүгийн байгууллагатай том том байшин баригдаад байна гээд л баярлаад байсан чинь 15 жилийн дараа Тайланд хүн үйлчлэгчийн ажил хийх статустай болсон байсан гэж. ...15 жил явуулж байж ухаан орсон гэж. Одоо чи эргэн тойрноо хар даа. Монгол хүн дийлэхээр үнэтэй байшин байна уу, ер нь. Нэг Вьетнам бай л уу даа, манайд элчин байсан нөхөр “Монголчууд та нар зовлон үзээгүй ээ, оройн хоолгүй байхад хажуу айлдаа ороход хоол аягалаад өгнө ш тээ. Тийм учраас та нар өлсч үзээгүй” гэж байгаа юм.

Х -Манайд ч нээрээ хөөрхий минь ажилгүй боллоо гэхэд өлсч үхтлээ бол удна шүү, ах дүү амьтны буян гээд.

М -Заримдаа харьцуулж бодохоор хэцүү юм харагдах юм аа, хүү минь.

 6

Мөнхөө дарга “хурд” гэдэг хотхонд буулаа. “За баярлалаа, талбайн хажууд машин зогсохгүй байх даа гэж санаа зовоод байсан. Харин чи авчихлаа” гэж талархлын үг хэлээд үлдлээ.

 6

2. Арго багшийн тухайд

Хоёр хүү нэг охин суулаа. Оюутнууд бололтой. Хөгжилтэй зүйлийг ярилцан инээлдэв.

6

З -...Арго ах ална... нэг нэвтрүүлгээр “Шууд” гэж үгийг хятадаар хэлээч гэл үү, тэгсэн “Олон төрлийн шууд байна ш тээ. Шуудийн шууд гэж байна. Яг юуны шууд гэдгээсээ болж шууд хэлнэ ш тэ гээд хятад хэлийг. Манараа юм их яринаа.

О - Ёооё эмээ намайг тэр Аргогийн сургалтад сургах гээд. Салаавч гаргадаг Арго мөн биз дээ гэсэн чинь уурлаад .. ккк ..хөөш нөгөө ах чинь нээрээ өдөр яриад, намайг хүрээд ир гэж авсан.

З -Дээр хүргэж өгсөн гээд байдаг ах хүү юу?

О -Тийн, гэртээ хүрээд ир гээд тэнэг. Өнөөдөр машин нь гардаггүй гэсэн. Тэгсэн бас хүнд яриатай тэр чинь.  Ах нь салтаандаа бөмбөгтэй байна. Өнөөдөр босдоггүй, гардаггүй өдөр чи манайд хүрээд гэж авч байсан. Сүртэй байгаа биз ккк.

6

3.Дэнжийн мянгын зам дэндүү нарийхан байна

Орой 22 цагийн үед хайрцагтай юм тор тэвэрсэн залуу гар өргөлөө. Нэлээн аж ахуйч эр бололтой. Муухан хүүхнээс дээр гэр ахуй хоол хүнсний талаар яриа дэлгэлээ.

5

З/залуу/ -...Маргааш нэг хүн оруулж цай уулгах болоод жоохон мах хүнс базаалаа. Мах энэ жил гайгүй байна. Үхрийн мах лангуун дээрээ 7500-8000 байгаа ш тээ.

Х -Одоо бусдыгаа бодвол хямдхан байна л гэдэг байх даа.

З -Одоо харин архи торт овоо өсөж байна аа. Цагаан сар чинь тэгээд нэг сарын 30 гээд байгаа юм байна ш тээ. 2 сарын 1-нд золгох юм уу даа.

Ууц боов хоёроо авчихвал ч тэр бэлэг одоо яамай байна аа яршиг. Сайхан уулзаад л цуглаад л болох юмыг айлууд аймаар бэлэг өгөөд хөлдөө чирчих юм аа.

Манай дэнжийн 100-ын зам гоё болсон байгаа биз. Даанч нарийхан даа. Нэг машин ингээд зогсвол тэр тал нь нам бөглөрнө. Завсраар нь хүн ч явах зай гарахгүй болж байна лээ.

 5

4.Машины бөглөрөө нүдэнд харагдаад

Хоёр хүүхэн ойрхон явахдаа мөн л цагаан сарын талаар яриа дэлгэж амжлаа.

6

Х/хүүхэн/ -Цагаан сараар яанаа, машины бөглөрөө нь нүдэнд харагдаад байх юм.

Н/найз/ -Өө Баянхошуу руу манай аавынх байдаг юм. Ноднин элэг авсан. Би бас нөгөө талд айл хэсээд... тэгээд явж байгаад л “аав,яасан хүмүүс ирээ юу” гэхээр “ирж явна л гэсэн, байдаггүй” гээд л тэгээд бүр орой болсон хүн ирдэггүй, сүүлдээ дүү нартаа гомдоод айлгачихсан “өнөөдөр ирэхгүй бол та нар ерөөсөө манайд битгий ирээрэй” гээд ккк. Бөглөрөөг тийм аймаар байгаа гэж итгэхгүй байгаа юм чинь инээдтэй. Би тэгэхээр нь нээрээ тиймээ, аймаар бөглөрсөн аав минь гэж байж нэг юм тайвшруулсан ш тээ.

Х -Бид нар бас бөглөрөөд байхаар нь зарим айлаа маргааш болгоё гэсэн чинь “морин жолоо” хийдэг хэд чинь баярлаад “за за тэгвэл уулаа шүү” гээд суучихаж байгаа юм чинь тэ, ккк бөөн далим зүгээр. Маргааш нь баахан улаан нүдтэй юмнууд “яанаа яаж явна аа” гээд л...Энэ жил бас л аймаар бөглөө болох байхдаа...

 5 

5.Олон газар молигодууллаа

Гэрэл төвийн урдаас настайвтар өвгөн суулаа. Нэг сэтгэл дундуур ч юм шиг гундуу харагдаад байлаа. Их сургуулийн тэр хавьд л дөхөөд бууя даа гэж хүнд амьсгаатай хэллээ.

5

Х -Та тэнд яг хаана очих юм би үүдэнд нь буулгаад өгье таныг.

Ө/өвөө/ -Өө харин, сайн хэлж мэдэхгүй байна. Нэг эм тан зардаг газар байна гэсэн тэрийг л олох юм.

Х -Аан нөгөө сүлжээний эм зардаг газар юм уу, тэр хавьд гээд нэг рекламдаад байсан шүү нээрээ.

Ө -Аан тийн тэд нартай чинь л уулзах гээд байгаа юм. Утсаар ярьсан л даа, уулзаж сайн асууж судлая гээд .. их молигодууллаа. Одоо алинд нь итгэх хэцүү болоод ирлээ. Сайн муугаа ярина даа тэгээд.

Х -Эхлээд их сүрхий үйлчилдэг гэсэн тэгс хийгээд сулраад явчихдаг гэж зарим нь ярих юм билээ. Та өөрөө эм уух хэрэгтэй болоо юу?

Ө -Манай хөгшинд нэг яс ургачихаад зовоогоод байна . Авахуулчихаж бас болдоггүй. Янз бүрийн л юм ууж үзэж байна.

Х -Шууд авахуулсан нь дээр гэдэг юм байна лээ дээ өвөө. Нэг солонгос эмнэлэг авдаг гэж би сонссон шүү.

Ө -Өсгийний яс л даа. Эд нар/очиж яваа газраа хэлж буй бололтой/ манай эм сайн л гээд байна. Юу ч болсон уулзья. Чиний тэр эмнэлгийг яаж олох билээ гэлээ.

7

Би 16.. лавлах руу ярьж өнөөх эмнэлгийн утсаа асуулаа. Тэгээд утсыг нь авлаа. Өвөө миний яриаг тун анхааралтай сонсож утасных нь дугаарыг нямбай гэгч нь  бичиж аваад сэтгэл нь нэлээн сэргэсэн байртай буулаа. Хөөрхий муу хөгшнийхөө өмнөөс сэтгэл нь өвдөж шаналж яваа бололтой.

 7

6.Хүүхэд хөөрхөн

Хүүхэдтэй бүсгүй төмөр замд гэртээ хүргүүллээ.

6

Х -За энэ хүү чинь хэдэн настай залуу вэ?

Э/ээж/ -4 настай.

Хүү -Үгүй 5 настай ш тээ.

Х -Чи яагаад манай залуугийн насыг дараад байна аа.

Э -Аан, өөрөө нэг нас байнга нэмж байдаг юм.

Хүү -Ээж би 5 настай за, би дараа жил сургуульд ормоор байна. Цэцэрлэгээс уйдаад байна за юу.

Э -за за...  утас нь дуугарлаа. ... Өө за бид хоёр такси аваад бөглөрөөд явж байна. За тэгээд хэд гээд ирэхийн орой... юу чи одоо дандаа л тэгэх юм аа. Бусад нь ажлаа хийдэггүй юм уу. Чи ёслолын албаны дарга юм уу, хаашаа юм. Баяр болохоор л оройлоод л зохион байгуулаад явж байх юм. Үгүй ээ, үгүй чи тэр баяраа хөө, бид хоёр ээжийнд очлоо.

Хүү -ээж, аав юу гэж байна.

Э -.....

Хүү -Баярын бэлгээр шагнуулсан юм уу, тэгвэл хурдан ир гээч ээ.

Э -Үгүй ээ, үгүй юун бэлэг, дуугай яв.

Хүү хошуугаа унжууллаа. Тэгснээ ээж рүүгээ харж “Миний аав шагнуулсан юм байна аа” гэлээ.

Юм бүхнийг цагаахан сайхнаар харах хүүхдүүд хөөрхөн юм аа...

 6

Үүгээр энэ удаа түр баяртай гэж хэлье. Ирэх баасанд уулзацгаая... Амжилт манайхаан

Hoovonhuh@yahoo.com, twitter.com/hoovon_huh

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч-Таксич Хоовон хөх

Shuud.mn
Сонин хачин
unshigch usa:
munhuu guain yarisan zuil ih unen shuu. ger buliin togtborgui baidlaas bolj huuhed ih hohirch bna. geree zasaad turuu zas gedeg biz dee. ger buleesee salaad zaluu ehner absan humuus turiig abch yabahaar uls yaj hugjih be dee!!!!!!
2014-01-06
ийм болохоор нь л адгийн муу.... гэдэг шүү дээ:
тийм биз дээ залуусаа.
2014-01-04
unshigch7:
hoobongoos neg iim ym l medregdeed bdiin.ih medremjtei tusarhuu bas nerlehuu huniig hairlaj orobddog.hobor chanar shu.tiim bolohoor energere humuusiig tataad bichsen zuiliig ni un*d bdiin bolob u da. hoovon bas amarhan durladag bhaaa. kkk
2013-12-21
goe hellee:
irgen goe hellee ha ha tsagdaad
2013-12-20
irgen:
geh met deerhtei adil teneg malnuud tsagdaa hiigeed bn tsaana chin
2013-12-19
bi tsagdaa. :
tsagdaad ajil zaadag ter hoovon yu ve? hohi chin shu....
2013-12-19
новшийн цагдаа:
харьцааа энэ тэр бол авах юм байхгүй ээ. гудамдны атман бариа хийж байгаам шиг л. эрийн муу цагдаа гэж үнэн шүү
2013-12-19
tsagdaad:
odoo uyed tehnik tehnologi hogjood bhad daavuun metr ashiglaad l, lazer metr.. geed l olon zuil bgaadaa.. osol garagsan gazar hemjij bna geed l dahiad baahan tugjree uusgeed barag l dahian osol gargah dohdog. araas dagaad yav ter gazar och geed ih chiregdel ihteidee.. tsagdaagiin gazraar olon yavaad ireheer ooroo hohirogch bish ooroo heregtei boldog doo yor ni...
2013-12-19
hugiin tsagdaa :
tsagdaa gej *nuud huntei tegj harit*g baihgui yu tegeed 1 tsohichoor uhej hatah geed onigoo boldog shuu dee
2013-12-19
demjdeg shv.:
hi, gadaadaas bichij bna ooriin chin niitleliig bainga unshdag. ooroo neleed medremj ondortei, hvnii setgel zvig neleed sain sudalsan bas ih uyn setgeltei tusch bairiin jolooch bololtoi. altan shar zam n olziitei baig.
2013-12-19
zorchigch:
taxi-ni joloochtoi ch buu halaad yvah ch saihandaa.bvr mongoloo sanchihlaa...
2013-12-19
юм-үз:
сайн байцгаана уу? манай цагдаа нарын зарим нэг нь яасан "сонин" юм бэ. аминд халтай аваар, осол, онхолдолт болж дотор сууж явсанчуул гадагш шидэгдэж барьсан зүйл болоогүй л бол тэгж "хэмжих хэрэг" байгаа юмуу. хоовон чамтай ч, сэтгэгдэл бичиж санаагаа хэлсэн хүмүүсийг ч сонсохнээ, "хэрэг тарьсан" 2 тэрэгний жолоодогч нар хэн нь буруутайгаа биетээр мэдэж л байгаа шүүдээ. бурууг хийсэн нь "муйхарлаад, авирлаад" хударгагүй загначихгүй л бол. цагдаа нар маань ч заримдаа "нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов" гээч л явдал гаргах гээд байгаа юм бишүү. нээрээ л хүмүүсийн хэлснээр замын цагдаагийн газар нь анзаарч хармаар л зүйл байнадаа.
2013-12-19
жолооч:
замын хаа хамаагүй шонгийн модноос хэмжээд байдаг юм билээ.би лав ойлгохгүй юм байна лээ хэхэ
2013-12-19
auggdoug:
manaihanii ter metr gargaad hemjeed baidag ynen teneg , hen buruutai ve gedgee 2 tal medej l baigaa , yahav hel amtai ni argalchih gedeg l baih tyryylj yariad , amerikad bol tsagdaa ehleed duudlaga ogsonoos ni asuuna haaanaas haa* ergej baisaniig asuuna ,tegeed nogoo talaas ni asuuna tegeed gerchees asuuna daa tegeedl henii buruu ve gedgiig ni gargaad irne
2013-12-18
иргэн:
цагдаа яг тийм байдаг. цагдаагийн тухай яг үнэнийг тодорхой бичсэн байна. цагдаагийн удирдлага үүнийг анхаарахыг хүсье
2013-12-18
aya tungaa:
za hoovond amjilt sain bichsen bainaa tsagdaa neeree yag ingedeg sh dee odoo shunu oroi yavbal halamtsuuhan yavaa bvsgvichvvdiig sain avch baigaarai huurhiis shine jileeer bayarlaad jaahan uuchihdag tegeed halamtsuu garch yavaad osgoh enee teree asuudal baigaa n aimaar uym huurhiis
2013-12-18
шүргээ:
баруун гар талаар орж ирсэн нөхөр шүргчээд тэр дороо зогсолгүй машинаа хол тавьчхаад ирсэн. би дүрмээ барьдаг хүн байрнаасаа хөдлөлгүй бж бгаад цагдаа дуудаад хөдлгөөнд саад болоод бхаар зонссон газраа тэмдэглээд бж бсан чинь цагдаа ирээд хэмжмлт хийснээ миний буруу болохг мэдэгддиймдаа тэгээд яахав акт тавиулаад арван цаасаар торгуулаад давхар даатгалтаы бсан тулдаа хохиролгүй гарсн. нөгөө жолооч ослын газар зогсолгүй явцн энэ тэр хамаагүй миний буруу болоод дууссан шүү
2013-12-18
төмөө:
хэдий цагдаа нар сайн ажилладаг ч ийм авар осол дээр очсон нь яг ийм ааш гаргадаг тэгээд за за таны буруу биш байна гээд байсан хүн тэнд очоорой гэсэн газар нь очихоор 100% эргээд таны буруу байна гээд хурдан шийд хэрэв шалгуулна гэвэл за хориод хоногт шийдэж байвал та торгуультай үлдэнэ мөд шийдэгдэхгүй гэдэг яг үнэн тэхээр хүмүүс тэгж замараж байсанаас гээд л хэлсэнээр торгуулаад л орхидог танил талууд нь яриад шийддэг байх тэгээд ч одоо ажиглаж байхад буруутсан талын зүгээр орхиод хохирсон хүмүүс л хохирсоноороо цагдааг яаж ч чадахгүй үлддэг одоо нөгөө тэгж яваад сурсан хэдэн хам хум гаргасан болгоод шүүрддэг будагаар будаад л дахиад дайраад явах юм
2013-12-18
irgen:
toriin cagdaa nertei iim mulguu ymnuud busdiinhaa ner hundiig ingej unagah ymdaa ceverlegee hiij zailuulval taarna iimerhuu haricaanii soylgui munhag ymnuudiig
2013-12-18
tsagdaa:
zamyn tsagdaag muu heleed demii baihaa. argagui baidlyg bodoh yostoi. hamgiin surlaga muutai, bolovsrolgui zaluus arga yadaad l zamyn tsagdaa bolj bna.
2013-12-18
цагдаа тэнэг:
цагдаагийн тухай яг үнэнээр нь хэлсэн байна да естой дүрмээ мэддэггүй хүн дарамталдаг нөхдүүд дээ цаад хүн өөрийнхөө бурууг мэдээд байхад улаан цайм зүтгээд байдаг юм замын цагдаагийн удирдлагууд үүнийг уншиж дүгнэлт хиймээр юм да
2013-12-18
zochin:
yag l iim amidral uzuuleed bichihed chin humuus durtai shte. tehgui restaurant gaznii reclam hiigeed bval humuus durgui huleej avch bgaa bizdee
2013-12-18
цагдаа:
за тэр цагдаагийн тухай бүүр өнгөтөөр нь амьдаар нь үзүүлчихлээ яг л тийм байдаг
2013-12-18
emegtei:
saihan setgeltei ,tusarhuu zaluu yum aa hoovon.odoo ued iim humuus ualam hovordood bgaa .surgamjtai niitlel bichdegt bayarlalaa.
2013-12-18
emegtei:
saihan setgeltei ,tusarhuu zaluu yum aa hoovon.odoo ued iim humuus ualam hovordood bgaa .surgamjtai niitlel bichdegt bayarlalaa.
2013-12-18
emegtei:
saihan setgeltei ,tusarhuu zaluu yum aa hoovon.odoo ued iim humuus ualam hovordood bgaa .surgamjtai niitlel bichdegt bayarlalaa.
2013-12-18
tiim shu:
надад ч бас ийм явдал тохиолдож л байсан хэрэг бишдээд ирэнгүүт нөгөө нөхрөөсөө хурдан хэдэн цаас аваад салсан да,
2013-12-18
цагдаа нарт:
цагдаа нар яг л тэгдэг юм шдээ. би бас шүргэлцээд нөгөө хүн нь уйчлал гуйгаад машин янзлуулах болоод байхад ирээд миний буруу болгож байгаа юм даа. зөвшөөрөхгүй гэтэл хэрэг бүртгэл дээр очно сар явна шүү гээд дарамтлаад үнэн тэнэг малнууд юм бйаналээ.
2013-12-18