Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо БНХАУ-ын "Yutong bus" компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өнөөдөр төвийн аймгуудаар цас орно Ж.Алдаржавхлан сонсголыг 2 үе шаттай явуулах тухай санал гаргалаа Huawei нь ULTIMATE DESIGN үзэл баримтлалаа тодорхойлох шинэ бүлгийн загварууруудаа танилцууллаа ХААН Банк "Quartz" систем нэвтрүүлснээр харилцагчдаа санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлнэ
Орос, Украины олзлогдсон цэргүүдийг солилцжээ
2024-09-16

 

МОСКВА, 2024 оны есдүгээр сарын 15 /DW/. Орос, Украин улсууд өчигдөр буюу Бямба гарагт Арабын Нэгдсэн Эмирт Улсын (АНЭУ) зуучлалаар олзны цэргүүдийг солилцжээ. Талууд тус бүр 103 цэргийг сулласан байна. 

 

Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр энэ удаагийн солилцоогоор өнгөрсөн сарын 6-нд Украины цэргүүд Курск муж руу давших үеэр олзлогдсон цэргүүд суллагдсан байна. Суллагдсан цэргүүд одоо Беларусьт байгаа бөгөөд тэдэнд шаардлагатай сэтгэл зүйн болон эмнэлгийн тусламж үзүүлж байна гэж тус яам мэдээлжээ.

 

Олзны цэргүүдийг солилцсон тухай мэдээллийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский баталжээ. Түүний хэлснээр, Украиын 21 офицер, 82 жагсаалын цэрэг, түрүүч Оросын олзноос суллагджээ. Суллагдсан цэргүүдийн дунд Мариуполь болон Азовсталь, Киев, Донецк, Луганск, Запорожье, Харьков мужуудыг хамгаалах тулалдаанд оролцсон хүмүүс бий гэж тэрбээр Telegram хуудсандаа бичсэн байна.

 

Хоёр улс мөн өмнөх өдөр нь буюу есдүгээр сарын 13-нд "49-ыг 49-өөр" хэлбэрээр солилцоо хийжээ. Энэ солилцоогоор Курск мужид олзлогдсон Оросын хугацаат цэргийн алба хаагчид, Украины Зэвсэгт хүчин, Үндэсний гварди, Үндэсний цагдаа, Хилийн хамгаалалтын албаны цэргүүд, мөн Оросын цэргүүдэд хулгайлагдсан энгийн иргэд суллагджээ. Солилцсон хүмүүсийн дунд мөн "Азов" бригадын цэргүүд байсан байна.

 

Орос, Украин улсууд үүнээс өмнө  наймдугаар сарын 24-нд тус тусын 115 олзны цэргийг солилцсон юм.

 

Shuud.mn
Сонин хачин
Kelly Smith:
RECOVER YOUR STOLEN BITCOIN / USDT OR MONEY LOST TO SCAMMERS WITH A LEGIT RECOVERY EXPERT GEO COORDINATES RECOVERY HACKER. Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp +1 (512) 550 1646 Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Please everyone should be careful and stop being deceived by all these online scammers? I lost about $645,000 to these online scammers a few months ago. It took a while before I realized they were scammers and this really hurt me. I had no idea what to do. A friend of mine heard about it and recommended me to a recovery expert called GEO COORDINATES RECOVERY HACKER. After a few hours of work with them, I was shocked to learn that they had recovered all of my stolen cryptocurrency in just 72 hours. I said that I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. I advise everyone seeking to recover their lost bitcoin wallet hack, recovery of lost funds from fake investors or any online scam. Reach out to GEO COORDINATES RECOVERY HACKER. I am so happy and in tears of joy to get back my funds including my bonus and share the good news to whom it may concern.
2024-09-18