2024 оны есдүгээр сарын 16-22-нд болох үйл явдал
2024-09-16

2024 оны есдүгээр сарын 16-22-нд болох үйл явдлын тойм

 

Улаанбаатарт:

 

9 дүгээр сарын 17-нд: “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт” хэвлэлийн хурал болно.

 

 

9 дүгээр сарын 18-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

 

9 дүгээр сарын 18, 19-нд: НЗДТГ, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран "Ногоон технологи-2024" өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

 

9 дүгээр сарын 20-нд: “Өмнөдийг зорих замд” уран сайхны киноны нээлтийн тусгай үзвэр “The Corporate Hotel and Convention Centre”-т болно.

 

9 дүгээр сарын 20-22-нд: Налайх дүүрэгт Агаарын бөмбөлгийн “Nomad balloon Mongolia” фестиваль болно.

 

дүгээр сарын 21-нд: “Автомашингүй өдөр-2024” болно.

 

9 дүгээр сарын 22-нд: “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024”-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдэлье” уриатай зохион байгуулж байна.

 

Орон нутагт:

 

9 дүгээр сарын 19, 20-нд: Хөвсгөл аймагт гойд ашиг шимт хээлтүүлэгч мал шалгаруулах шилмэл малын үзэсгэлэн худалдаа болно.

 

9 дүгээр сарын 20-нд: Ховд аймагт номын баяр эхэлнэ.

 

9 дүгээр сарын 20-нд: Хөвсгөл аймагт: “Хөвсгөл органик мах, органик бүтээгдэхүүн, намрын ногоон өдрүүд -2024” үзэсгэлэн худалдаа болно.

 

9 дүгээр сарын 20-нд: Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотын Партизаны талбайд “Намрын номын баяр-2024” үйл ажиллагааг тэмдэглэнэ.

 

МОНЦАМЭ агентлаг

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-09-16