Д.Трампын амь насанд халдахаар завдсан хэргийг шалгаж байна
2024-09-16

 

ВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 16 /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын амь насанд халдахыг завдсан хэргийг мөрдөн шалгаж байна гэж Холбооны мөрдөх товчоо Ням гарагт мэдэгдлээ.

 

“Trump International” гольфын клубт гал нээсэн хэрэг гарсны дараа Д.Трампын амь насанд аюул учраагүй тухай түүний сонгуулийн штабаас мэдээлсэн байна. Уг хэрэгт холбогдуулан нэг хүнийг баривчилсан гэдгийг холбогдох албаныхан мэдээлжээ. Баривчлагдсан этгээд нь Райан Уэсли Роут гэгч болохыг хууль сахиулах байгууллагын гурван эх сурвалж мэдээлсэн байна.

 

“Бууны хошуу хашаанаас цухуйж байгааг Нууц албаны ажилтан олж харснаар сэжигтэнтэй харц тулгармагц тэрбээр машинд сууж зугтсан бөгөөд хурдны зам дээр машиныг нь зогсоож саатуулсан” гэж Палм Бич дүүргийн шериф Рик Брэдшоу Ням гаргийн орой болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

 

Зэвсэгт этгээд Д.Трампаас 300-500 метрийн зайд байсан гэж Нууц албаны нэгэн ажилтан мэдээлжээ. Хууль сахиулагчид сэжигтнийг байрлаж байсан газраас АК-47 загварын буу, GoPro камер болон үүргэвч зэргийг олсон тухай Р.Брэдшоу мэдээлсэн байна.

 

Ерөнхийлөгч Жо Байден, дэд Ерөнхийлөгч Камила Харрис нар Д.Трампын амь насанд аюул учраагүй гэдгийг сонсоод “тайвширсан” бөгөөд нөхцөл байдлын талаар мэдээлэл авсан гэж Цагаан ордноос мэдэгджээ.

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-09-16