Улаанбаатарт өдөртөө +20 хэм дулаан байна.
Өчигдөр 08 цаг 32 мин

Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд:

 

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж, хүйтэрч, говь, талын нутгаар салхи шуургатай, 19-20-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.

 

2024 оны 09-р сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +1…+6 градус, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +6…+11 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +14…+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +25...+30 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр. Өдөртөө +19...+21 градус дулаан, оройдоо сэрүүснэ.

 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө +18...+20 градус дулаан, оройдоо сэрүүснэ.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө +17...+19 градус дулаан, оройдоо сэрүүснэ.

Shuud.mn
Сонин хачин
Kelly Smith:
RECOVER YOUR STOLEN BITCOIN / USDT OR MONEY LOST TO SCAMMERS WITH A LEGIT RECOVERY EXPERT GEO COORDINATES RECOVERY HACKER. Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp +1 (512) 550 1646 Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Please everyone should be careful and stop being deceived by all these online scammers? I lost about $645,000 to these online scammers a few months ago. It took a while before I realized they were scammers and this really hurt me. I had no idea what to do. A friend of mine heard about it and recommended me to a recovery expert called GEO COORDINATES RECOVERY HACKER. After a few hours of work with them, I was shocked to learn that they had recovered all of my stolen cryptocurrency in just 72 hours. I said that I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. I advise everyone seeking to recover their lost bitcoin wallet hack, recovery of lost funds from fake investors or any online scam. Reach out to GEO COORDINATES RECOVERY HACKER. I am so happy and in tears of joy to get back my funds including my bonus and share the good news to whom it may concern.
2024-09-18