Такси № 43
2013-12-15

Шинэ жил, сүлд модны хажуугаар хотын утаа, нүүрс түлээний асуудал бас л яригдахаар болоод байнаа. Энэ талаар харсан сонссоноо дуулгаж хуваалцмаар санагдлаа. Хагас  сайны эрт гарч Мод нүүрсний захын ам тосч жаал зогслоо. Ганц нэг шуудай нүүрс мод ачиж ойрхон хоёр гурав тойрлоо.

1

Нэг өвгөн ярьж байна. Хөгшинтэйгээ хоёулаа тэтгэврийн зээл авч байж нүүрсээ авсан гэнэ. Өндөрлөгөөтэй портер нүүрс 300 мянгаар нэгийг, бас нэмээд өндөрлөгөөгүй хэвийн ачсан нэг портер нүүрс 200 мянгаар аваад 150 мянгад үхрийн мах авч өвлийг давахаар үзсэн гэнэ. Ноднин бол ингээд тэтгэрийн зээл аваад зургаа долоон зуун мянгаар аргалаад хаврыг үзчихдэг байсан, одоо бол барахгүй байна гэнэ. Ноднин үеийнхтэй яг адилхан мөнгөнд түлээ нүүрсээ автал талын тал шиг нь юм ирсэнд их бухимдалтай байгаагаа ярилаа.  Охин нь нялх ачтайгаа хамт байдаг тул гал их өрдөж өнөө нүүрс мод нь өм цөм яваад цагаан сар хүргэхгүй болоод ирсэн гэнэ.

1

Хэрвээ цагаан сарын өмнө амжиж тэтгэврийг нь нэмэх ч юм уу, халамж хараа төрөөс тавихгүй бол цагаан сараар нэг тийш алга болох дээрээ л тулахаар хүнд байгаа аж. Өвөөгийнх Баянхошууны хуучин эцэст байлаа. Гурван шуудай нүүрс модыг нь буулгалцаж байтал охин нь бололтой нэлээн том гэдэстэй жирэмсэн хүүхэн гарч ирж хамжих гэлээ. Би яриа өдөж “Утаа аймаар байна аа, хоолой хорсгож байна шүү, өдөр ийм байгаа юм шөнө үүрээр бол аймаар байгаа юм байна даа” гэлээ

1

Х/хүүхэн/ -Харин тийн. Би одоо 6 сартай жирэмсэн, хүүхэд минь юу болж байгаа бол гэж айгаад л байна. Хөдөө хадмындаа өвөлжье гэхээр хоёр хөгшин маань хоол тогоог нь барих хүнгүй, ядаж утаанд гэрээсээ гарч нэг их явахгүй байя гэж бодоод л бүгээд сууж байна. Манай аав ямар сайндаа утаанд чи гараад яахав гээд л зайлуул, өөрөө нүүрсэндээ явж байгаа байхгүй юу... Манай нөхөр хөдөө ажиллаж байгаа л даа... гэж нэлээн зүйлийг ярилаа.

1

Мөнгөө шавхан нүүрсээ авч байгаа өвгөн ах “за миний охин одоо хэд хоног айлтгүй, хурдан галаа өрд, нүүрсээ хий, нөгөө жоохон минь даарчихна ... баярлалаа хүү минь” гэсээр хашааныхаа хаалгаар орлоо. Хамар хорсгох гашуун утаанд, хоног өдрөөр галаа хэмжих ийм нэг гэр бүл байлаа... хүнд санагдлаа.. Төр засаг  минь ядаж хэдэн өвгөд хөгшид, нялхсаа нэг аятайхан амьдруулмаар байх юм даа...гээд том том юм яримаар л санагдаж байлаа даа.

1

Тор шиг шуудайтай мод

1

Дараагийн эмэгтэй 21-р хорооллоос гар өргөж “Ханын материал явья” гэлээ. “Замдаа нэг ганц шуудай мод тавчихья, тэгэх үү” гэж зөөлнөөр гуйлаа. Би ч тэгээ тэг л гэлээ.

1

Нэг муу тор шиг ууттай мод 1500 төгрөгөөр авлаа бас нэг шуудай нүүрс.

Бүсгүй ярьж байна... Нэг хувин нүүрс юүлээд таглах хооронд ширээ хоймор тэр чигээрээ тортог болчихсон байгаа юм. Энэ Багануурын нүүрс үнэхээр тортогтой юм аа.

1

Дээр үеийн галч нар ч бид нар шиг байгаагүй байх аа. Тэр үед чинь кокстой нүүрс түлж байсан байх, чанартай. Одоо бол аймаар байнаа. Гэртээ байж л нэл тортог утаан дотор. Юун утаагүй зуух гэж балайрч байхаар үртэсний зуухыг нь боловсронгуй болгоод өгчихдөг байсан юм. Тэр чинь нэг цэнэглээд өдрөө даана, утаа угаар нь ч бага байхгүй юу... Тийм юм аа сэтгэхгүй гадныхнаар зуух хийлгэж ч байх шиг. Тэр нь дэлбэрч буудна аймаар.

1

Х -Танай энэ хавь ч яахав бас захиргаа ирэхээр арай өөр болох байх л даа.

Э -Одоо наашаа Хотын захиргаа ирнэ гээд тэгэхээр гайгүй болно л доо. Гэхдээ бүүр Орбит руу ч юм уу хол гармаар юм. Манай энд чинь одоо бөглөрөөд эхэлчихлээ ш тээ. Тэгээд тэр хотын захиргаа нь ирэхээр яахын мэдэхгүй...

1

Ханын материалын баруун энгэр лүү нэлээн өгсөөд эмэгтэйг буулгалаа. “Одоо усандаа явнаа би чинь, ганц өдөр жоохон юм угаадаг юм уу гэсэн. Явсаар байтал өдөр өнгөрөх юм аа гэж харамссан ажилсаг байрын эзэгтэй 4000 төгрөгт авсан нүүрс мод хоёроо тортой талх шиг нэг нэг гартаа хөнгөхөөн бариад л хашаа руугаа орлоо. Энэ тор шиг шуудайг хална, болино гээд л байсан хэвээрээ, арай ч жоохон юм аа.

1

Олон нэг Зөв-ийн нийлбэр хөгжил болно

1

Өдөр нь их дэлгүүрийн чанх урдаас суусан залуу 10-р хороолол хүргүүллээ.

Сүрхий яриа хөөрөөтэй бас ч үгүй өмнөө тавьсан зорилготой залуу байлаа. Бид хоёр  монголдоо бизнес эрхлэх орчин ямар байгаа болон улсаа хөгжүүлэх талаар яриа өрнүүллээ.

1

З/залуу/ -Би чинь хэдэн жилийн өмнө эгчийнхээ нэг паб-аас кофе шоопыг нь салгаж аваад ажиллуулж үзсэн юм. Тухайн үед өдрийн орлого нь 300 мянга орчим байсан байх шүү. Тэгээд хоёр жилийн дараа гэхэд орлого нь саяас буухаа болсон шүү. Тэр үед кофе шооп шинэ байсан даа. Би чинь хүнсний технологич мэргэжлээр төгссөн, тэгээд яахав бас энэ мэргэжил эзэмшсэн салбартаа хүч үзэж л байна.

1

Х-Манайд шинээр бизнес эхлүүлэхэд дарамт ихтэй л байдаг юм шиг байгаа юм.

З -Бизнест гараагаа эхэлж байгаа залууст төрөөс мэдлэг олгох ч юм уу, гарын авлага болох ч юм уу, ийм тийм зүйлийг мэдэж байх ёстой, ийм салбарт ажиллаж байгаа бол ийм зөвлөмж материал байна аа гэх зөвлөгөө өгдөг хүн байхгүй мөртлөө нөгөө хүн нэг жижиг зөрчил гаргачих юм бол баахан байцаагч нар гарч ирээд торгоно, хаана гээд шавчихаж байгаа байхгүй юу. Тэгэхэд анхны алдаа оноон дээр нь сануулаад хэлээд ийм тийм хууль журамтай, тэгээрэй ингээрэй гээд хэлээд өгдөг бол дэмжлэг мөн ш тээ. Тэгэхэд одоо бол дэмжих биш дарах гээд байгаа юм шиг л тийм мэдрэмж төрдөг байхгүй юу. Уг нь над шиг ийм жижиг ч гэсэн өөрөө юм хийх гээд байгаа олон залуусын амьдрал амжилтын нийлбэр нь манай ирээдүй хөгжил болно биз дээ. Одоо бидэнд сургалт мэдээлэл, хэтэрхий хийсвэр биш амьдралд ойрхон зүйлийг хэлж сургаж өгдөг болох хэрэгтэй байгаа юм. Тал талын л дэмжлэг байх ёстой. Чи эхэлж байгаа бол төр чамайг ингэж дэмжинэ, ийм боломжтой, ийм боломжгүй зүйл бий гэвэл өөр, залуучуудыг бодитой дэмжсэн юм л байх ёстой л доо.

1

Х -Тиймээ юм хийх гээд учраа олохгүй залуус их байх шиг байна аа.

З -За яахав биднийг одоо дахиж сургана заана гэж хэцүү байж болно. Тэгвэл одооноос хүүхдүүдийн сургалтад олон талын сургалт мэдээллийг багтаасан юмыг хийж суулгаж өгмөөр байгаа юм тэ. Эх оронч болгох гээд, өнөөдрөөс эхлүүлэхэд удахгүй шинэ үеийнхэн өөр болоод гараад ирнэ ш тээ. Одоо бол оюунлаг байдал гээгдээд хүмүүс материаллаг тал руугаа хэт яваад байгаа юм шиг санагддаг юм. Нэг ресторан босгож байлаа ч хажуудаа хүүхдээ маш сайн бэлдэж оюун санааг нь цэнэглэж бизнесмэн бол бизнесмэн шиг, хар ажлыг ч хийж үзсэн, мэдлэгтэй тийм боловсон хүчин төрүүлж байвал дахиад хэдэн ресторан барих хөрөнгө оруулалт, ирээдүйд капитал болж байгаа хэрэг биз дээ. Тэрнээс уул уурхай, Оюутолгой гээд л яриад байтал хүнээ бүр хаяад байх шиг байгаа юм.  Гэхдээ энэ уул уурхай чинь шавхагдашгүй биш шүү дээ.

1

Х -Чи өөрөө яг ямар бизнестэй вэ?

З -Аан би 10-р хороололд NEWWEST гээд буудал байдаг та мэдэх үү, тэнд ресторан ажиллуулдаг юм. Манай рестораныг Спроот “sprout” гэдэг. Бас өөр газар нэг салбар ресторан ч байгаа.

1

Бөглөө гайгүй байсан тул би хоёр уулзвар гараад л Хаан банкны хажууд NEWWEST гэдэг буудлын гадаа ирж зогслоо. Манай залуу надад найрсаг хандан “Та ийшээ машинаа оруулаад тавьчих. Тэгээд яараагүй бол орж нэг хоол идэх үү, би таныг дайлья” гэлээ. Би ч худлаа нэрэлхэж татгалзсангүй “тэгье л дээ” гэлээ.

Тансаг газар ч орлоо доо гэж. Нэг их том биш ч их тухтай байрын заал байна. Залуу маань зөөгч нартайгаа хэдэн үг ярилцаж, би хүлээн суулаа. Аятайхан хөгжим яваад л ажлаа алдаад нэлээн суучихмаар л болоод ирлээ. Ингээд залуу маань ирж суулаа. Бид хоёр албан ёсоор танилцаад хоол зоог барилаа даа. Манай залууг О.Ганзориг гэдэг юм байна.

1

Би шинэ танилаасаа тансаг газар гэдгийн талаар саналыг нь сонслоо. Манай хүн “яахав дээ дандаа ороод байдаггүй, их сэтгэгдэл төрүүлсэн газрыг хэлж байгаа гэж ойлгож болох байх аа” гэлээ.

1

Х -Би танайд нэг бүсгүйтэй хамт ирээд бас доошоо орчихолгүй, тэгээд нэг сэтгэгдэл төрүүлэхээр хоол зоог барьж ярьж суувал хэдэн төгрөг болох бол?

Г/Ганзориг/ -100-120 мянга л болох биз. Нэг вайн /вино/ хувааж уугаад сайхан хоол зууш захиалаад аятайхан суухад.

1

Х -Өшөө жоохон хэмнэчихвэл 70-80 мянгад бол гараад явчих л юм байна тээ.

Г -Болно ш тээ, заавал их үнэтэй зүйл идэж уухдаа бас биш, сайхан орчинд сэтгэгдэл хүндэтгэл төрүүлж чадах чинь чухал биз дээ.

1

Х -Тийм шүү, дүү сайхан хэллээ.

Г -Та юу захиалах уу?

1

Х -Харин, хээгүй загнахад би ч тэгээд л нөгөө л иддэг хоолоо л идэх гээд байдаг хүн дээ.

Залуу найрсгаар инээмсэглэн “тэгээ тэг, цуйван болох уу гэхдээ сайхан гахайн махтай цуйван захиалчих уу, би ч бас юм идмээр байна” гэв.

1

Х -Аятайхан орчин гэдэг чинь одоо бусдад саад болохгүй байх бас өөрт нь хэн ч саад болохгүй байх тийм орчин гэж би ойлгоод байгаа юм даа. Ресторан ажиллуулах ер нь хэр үү, овоо ашигтай юу?

Г -Энийг бас шууд ашигтай ашиггүй гэхээсээ сонирхолтой ажил гэж харвал өөр л дөө. Харахад ингээд зүгээр сууж байгаа юм шиг хэрнээ гарч байгаа хоолны үнэр амтыг мэдрэх ч юм уу, бүх процесст анхаарлаа тавьж байх ёстой л доо. Нэг тогооч, тэнд зөөгч энд би захирал гэдэг ч юм уу тийм салангид зүйл биш нэг цул байвал хүмүүст сэтгэл хүрсэн үйлчилгээ орчин, хоол зоог бий болно л доо. Зүгээр энэ бол бизнес, ашигтай юу гэдэг талаас нь их харвал амар биш хүнд салбар шүү. Ер нь гэрийн эзэгтэйгийн үүрэг удирдах чадвар, соёл харьцааны хэм хэмжээг тогтоох гээд юм их бий.

1

Бид хоёрын яриа тасалдлаа. Шинэ жилийн захиалга өгөх гэсэн хэдэн хүн захиралтай нь тулж ярих хэрэгтэй байна гэсэн тул би хүлээж суулаа. Их л цэмцгэр газар юм. Ширээ бүр шахуу хүнтэй, бүгд л дор бүрнээ аминчхан яриатай бололтой намдуухан ярьцгаах юм. Халбага сэрээ, тавагны хоршил дуу үе үе гарахаас өөр  доргио шуугиан алга.

Манай залуу намайг гахайн махтай цуйвангаар дайллаа.

1

Х -Чи ингээд ресторан ажиллуулаад цөм хийж байсан үе бий юу?

Г -Яах вэ байнаа, ноднин чинь би, гэхдээ хүнтэй хамтарч ажиллуулж байсан юм. Тэгэхэд хүний 18 сая цэврээр олж байсан шүү.

1

Х -Хөөх овоо юм байна.

Г -Шинэ жилийн үеэр, шинэ жил сайхан бас юм олж болдог урамтай баяр шүү.

Х -Энэ жил бас л урамтай болох байлгүй дээ.

Г -Тийн, урьд нь бас нэг 13 сая олж байсаан, бусад үед нь энгийн хэрэглээгээ хангаад түрээсээ төлөөд л яваад байдаг юм.

1

Х -Байнга мөнгө хийгээд хураагаад байдаггүй юм байна тэ?

Г -Тийн яахав, их ч бага ч бай орлоготой байна гэдэг чухал. Том газрууд бол тэгж байнга өндөр ашиг хийж чадаж байгаа л даа. Аливаа байгууллага томрох тусмаа эзнийх нь сэтгэхүй томроод бас хэрэглээ нь өндөрсөөд л, ккк.

1

Х -Он гаргаад ажлаа өргөсгөх төлөвлөгөө бол байгаа л биз дээ.

Г -Өө тийн манай хоолонд хүмүүс ам сайтай, тэгээд өдрийн хоолны “сэт” гаргая гэж бодож байгаа. Бас орой үдэш нэг амьд хөгжмийн тоглолт байлгавал гээд.

1

Х -Амьд хөгжим дуугарч байх чинь бас өөр юм билээ, би нэг тийм газар орж үзсэн. Гадаа аймаар бөглөө амьдралын дарамт байгааг хэсэг мартаад сайхан л байсан шүү.

Г -Одоо бол манайд 60-70 нэр төрлийн хоол зууш байгаа шүү.

Х -Монгол Итали хоол гэж байна. Пицца за өөр юу байна.. Загас Салмон, за энийг би уншиж чадахгүй юм байна аа, бас л нэг загас бололтой... коньяк 1 литр юм уу даа 250 мянга ... Вино 45000, Виски 135000 гэж байна уу тэ, нэлээн юм байна даа. Бас хэдэн өдрийн орлого байнаа байна. Нэлээн бяртай л байж хүн дагуулж дайлахгүй бол ч, айн ккк, чанга юм байна аа.

Г -Яахав хүмүүст боломж хэрэглээгээр нь л сонголт байгаа. Хоёр найз бол 25 мянгад нэг архи аваад л хоол биш гэхэд зууш шарсан төмс өмнөө тавиад сайхан халаад ярьж сууж байгаад гарч байдаг л юм.  Зарим нь ч дөрөв таван зуун мянгаар хооллож ууж идэж сууж байгаад гарч байдаг л юм. Янз янз л даа...

1

“Меню” дээр нь байх нэг зураг миний сонирхлыг татлаа. Нэг аятайхан хүүхэн ганцаардсан ч юм шиг сууж байна. Урдаа нэг хундага дарс тавьсан байх ба хэн нэгний хүлээж байх шиг. Гар утсаараа оролдон суух юм. Энгийн хэрнээ ихэмсэг харагдав. Ер нь л жирийн биш зохиомжтой санагдлаа. Би асуулаа “энэ хүүхэн тохиолдол уу, сонгож авсан зураг уу” гэв.

Г -Өө яахав бодож байгаад хийсэн юм. Би бас зураг авах хоббитой. Тэр цаана нь хоосон ширээ суудал харагдаад байгаа биз. Тэр бол таны ширээ, таныг хүлээж байгаа юм.

Х -Бас энэ бүсгүй хүлээж байгаа юм байна тэ, айхтар хийжээ, таалагдлаа... /зургийг дор харууллаа. Уншигч та ч сайн харж төрсөн сэтгэгдлээ хэлээрэй/

1

1

Х -Энэ бол нөгөө менежмент гэдгийн нэг хэсэг мөн биз?

Г -Гэхдээ ер нь гадагшаа их реклам цацах сурталчилгаа хийгээд байх даа биш байх гэж би боддог юм. Дотоод үйл ажиллагаагаа л хамгийн гол нь гоё байлгачих ёстой л доо. Нэг хүнд сэтгэл ханамжийг өгөөд гаргачихсан байхад тэр хүн баярлаад дараа нь найзтайгаа ирдэг. Бас үйлчлүүлэгч нартайгаа маш мэдрэмжтэй харьцаатай байх ёстой. Зөөгч гэхэд хүний захиалсан хоол аваачиж өгдөг зөөврийн машин биш байхгүй юу. Тэр хүн зовлонтой бухимдалтай, баяртай ямар ч байж болно. Тэрэнд нь мэдрэмжтэй хандаж чаддаг байх ёстой л доо. Бухимдуу байвал хүлээцтэй найрсаг байх, баяртай хөгжилтэй байвал түүнийг нь хуваалцах гээд тэ, тэр хүнийг хүндлээд байвал тэр хүн ч зөөгчийг зөрөөд хүндэлнэ.

1

Х -Аанхан, тэр их нарийн урлаг шахуу юм байх шүү.

Энэ үеэр нэг эр хэдэн найзын хамт орж ирж байна. Энгэр задгай залуу заалыг их л өөриймсүү тойруулж харснаа манай залууг харж дөхөөд ирлээ.

1

Зочин “За сайн уу дүү, эртээр ахыгаа уучлаарай баахан эвгүй аашилж байгаад гарсан уу тээ, уучлаарай ккк. Энэ хэдэн хүүхдүүдээс болж балрах юм аа. За за ах нь нөгөө нормоо ууж жаахан суух гэсэн юм” гээд инээсээр хойд ширээг зүглэж байна. Энд нэг зүггүйтсэн бололтой юм.

1

Г -Нэг доожоогүй зөөгч хүрээд ирвэл харьцаа бас тийм л болоод ирнэ.

Х -Энэ рестораныг сонгож түрээслэх болсон давуу тал гэх юм уу шалтаг байсан л байх даа тэ.

Г -Яахав энэ NEWWEST гээд буудалд чинь өөрөө нэр хүндтэй байхгүй юу. Энийг авч явдаг хүмүүс нь нэг юм байгуулаад хаячихдаггүй, байнга шинэчилж сайжруулж тордож явдаг. Надаа тэр нь их таалагддаг. Гэхдээ бас нэг гол эхэлсэн түүх бий л дээ. Энэ буудал баарын эзэн хүмүүсийг би урьд нь таньдаг байсан юм. Оюутан байхдаа энд дадлагад гарч ажилладаг байлаа. 2009 он байх даа, энд гал тогоонд нь хоолны бэлтгэгч хийдэг байсан юм. Тэгээд мэдээж дараа нь өөр газруудад ажиллаад, ресторан энэ тэр ажиллуулаад байхаар сонссон байх л даа. Тэгсэн эднийх нэг хүнд түрээслээд болохгүй байхаар нь над руу ярьж санал тавьсан юм. Тэгээд л би үзээд алдья гээд.

Х -Тэр зааланд захиалга өгч байгаа хүмүүстэй уулзаад байгаа бүсгүй танай эхнэр рүү?

Г -Тийн, манай доод талын курсын оюутан.

Х -За за нэг сургуульд байсан нэг салбарын хоёр юм биз дээ. Эхнэр чинь жирэмсэн байх шиг байна тээ.

Г -Тийн удахгүй бүл нэмнэ ээ.

Х -Энэ хөргөгчинд баахан жимс байна аа, энийг яадаг юм, шууд аваад задлаад уучихаж болдог юм уу, оргиор нь гэдэг бил үү?

Г -Тийн. Ямар ч хольцгүй тэр чигээр нь витаминлэгээр нь. Бид чинь одоо юм идэхээр түүнээс шим шүүсийг сорох шимэгч хэсэг дотор маань байгаа ш тээ. Тэд тэр хоолноос хэрэгтэй шим тэжээлийг сорж шууд цусанд нийлүүлнэ гэж ойлгож болно. Муу хэрэггүй юмыг ч бас шимж цусанд хийнэ шүү дээ. Тэгэхээр идэж уух юмандаа ялангуяа энэ натур жимс шүүсийг сайн ууж хэвших хэрэгтэй л дээ. Одоо 100 хувь гээд бичсэн ч гэсэн сиропууд бол тийм сайн биш л байгаа. Жимсийг хатаагаад боловсруулаад, баахан цагаан сахар холиод, тээвэрлэлт хадгалалт ороод ирж байгаа ш тээ. Тэгэхэд шууд жимсээр нь сонгож аваад энд нь задлаад шингэрүүлээд уух бол огт өөр шим тэжээлтэй байна л даа.

1

Яг сайхан цайны цаг таарч би ч нэг бондойтол хооллоод авлаа. Амьдрал гэж, хэдхэн цагийн өмнө мод түлээний зах дээр таваргаж явсан Хоовон би ингээд цагийн дараа уянгалаг ая эгшиглэсэн цэвэрхэн тохилог зааланд гахайн махтай цуйван, пицца десерт гээд монгол, итали хоолнууд холин цохисон шигээ маадгар суулаа даа.

1

Элбэгдорж Ерөнхийлөгчийн 3 сая Чингис сэрнэ гэдэг шиг нэг санааг манай залуу надад ярьсан нь их таалагдсан юм. “Над шиг нэг ийм залуугийн сэдэл ажил зөв байвал нэгдэж нэмэгдсээр нийлбэр нь хэдэн сая монголын залуусын зүтгэл ажил болж эх оронд маань эргэж бууна аа” гэж. “Нэг хүүхэд усаа хэрэггүй үед нь хаагаад сурчихад тэрэн шиг мянга мянган хүүхдийн хэмнэсэн усны нийлбэр нь далай шиг хэмнэлт болж болох юм” гэж ...үнэн шүү. Нэг хүний “зөв” бүр нь нэгдсээр миний монголын зөв болох биз ээ...

1

Амралтаа сайхан өнгөрүүлээрэй... Шинэ сонин ихтэй дахин уулзья.

1

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч-Таксич Хоовон хөх

Shuud.mn
Сонин хачин
үнэн үү ?:
ганц вино уугаад хоол идээд гарахдаа 100-120 мянгыг төлдөг хүмүүс уб-т олон гэж үү дээ ? итгэхэд хэцүү л юм байна , лав л ажил хийгээд цалингаараа амьдардаг мань мэтийн хүмүүс тэгж чадахгүй нь ойлгомжтой ... яаж олсон , ямар мөнгөөрөө тэгж тансагладаг юм бол гэж ...
2014-02-16
zochin:
hool buudaj reklam hiihee bolioroo nuhur min
2014-01-05
хоовонг дэмждэг:
реклам хийсэн ч яахав дээ болж бүтэж байгаагаа сайшааж магтаж рекламдаж явах л хэрэгтэй ш дээ. сайныг нь мэдрээд рекламдаж байгаа нь харин ч зүгээр юм бишүү. тэртэй тэргүй зурагтаар өчнөөнийг дуугай л үзээд хэрэггүй хогийг зөндөө л авч хэрэглэдэг байж.
2014-01-03
shii_3:
reklam hiilee enee teree geed baigaa humuus zuv talaas ni oilgoj surah heregtei sz dee!!??? harin ch hun sanaa avahaaar zuil bichsen l bn daa. mongold mini gaz hereglej surch bgaa geheer bi ch bas bayrlaj l suuna.zuv talaas ni oilgoj uursdduu heregjuuleh bolomj haih ni zuv shuu???!!!!
2013-12-28
modern:
hoovoon newwest 500.000--g ogson gesen ei, ah n chmd 2 sayiig toloyooo, ahiigaa ireed bchaarai, restauranaa reklamduulmaar bn shyyy ok
2013-12-25
biligt:
ene met engiin unen unshih yutai saihan beee. zarimdaa bi ch tegej yarisan baih gemeer l barin tavin bichih yum. uhaaral avch yamar negen yum hiih bodoloor lugshij bna. harin udahgui yag hiihiig min bichchih bolov uu hyleej baiyaaa. hundetgesen nyambileg
2013-12-23
зочин:
уг нь сайхан л ярилцлага байна. уг нь хоовон таалагддаг л да. гэхдээ сүүлийн үед хоовон маань арилжааны талруугаа яваад байна уу да? мн25сувгаар танайд хоноё гэж аятайхан нэвтрүүлэг явдаг байж билээ. уг нь их аятайхан нэвтрүүлэг байсан ч сүүлрүүгээ арилжааны чиглэлрүү ороод л их хуралд нэр дэвшиж байгаа нөхдүүд ороод л ирэхлээр ямарч сонирхолгүй болоод ирсэн ш дэ. сүүлийн үед уншихлаар такси тэмдэглэлээс чинь тийм л хандлага ажиглагдаад байна да. тэгээд ирэхлээр л ер сонирхолгүй ш дэ. хоовоон
2013-12-20
1s ehlen unshigch:
hamgiin gol ni medeelel unen boditoi bh heregtei. tiim bj chadahgui bol xooboh ch ner hund ni shalaar neg yum bolnodoo. kkk
2013-12-19
1 s ehelsen unshigch:
2 dah udaagaa setgegdel oruulj bn. reclam bolj bn dunduur ni iimerhuu yum baij bolno shuudee. bi bol reclam geheesee iluu medeelel gej harj bn. amidralaa avch yawahaar zutgej yawaa humuusiig demjih heregtei. unshihgui humuus ni bolino l bizdee.
2013-12-19
zochin:
amdraltai sanaa ogohoor tun davgui
2013-12-19
боль боль:
энийг лав дутуу дугаар гэж хэлэхээргүй юм байна. рекламаа больё оо. анх яах гэж бичих эхэлсэнээ мартчихаа юу???
2013-12-18
санал :
санал байна аа ... реклам яахвээ болж байна. сонирхолтой ч байна. гэхдээ энгийн хүмүүсийн яриа хөөрөө бичих зайг эзлээд байгаа тул хуучин бичдэг дээрээ нэмж оруулж баймаар байна. аль алийг нь л харчмаар байна
2013-12-17
найз асан:
хөөрхий сайн залуу байсансан
2013-12-17
zochin:
yag yu ni bolohgvi baigaag oilgohgvi yum reclam hiisen geed ene hvnii hodolmor hicheel zvtgeliig vnelj chadahgvi bol jinhen tamiin togoo enend surwaljilga hiisen hoowon , ilen dalangvi vzel bodloo huwaaltssan jaahan ch gesen biznes hiij yawaa ganzorig 2 yamar buruutai gej
2013-12-16
дутуу:
аан нээрээ энэ чинь дутуу 2-н нэг шүү дээ одоо дахиад нэг дугаар дутуу шүү хоовоон
2013-12-16
таалагдлаа:
надад бол маш их таалагдлаа яагаад гэвэл зөв нэгнээ ингэж л дэмжиж байж дэгжиж хөгжих ёстой би нэг түүх бичье саяхан арвай гээд их дэлгүүрийн зүүн хойхно ресторанд орлоо дотрох нь сайхан л харагдсан ороод очлоо бармен зөөгч 2 нь бохь чалар чалар зажлаад юун угтаж үйлчлэх, ширээндээ ч суугаагүй байтал меню хавтаснуудаа авчраад шидчихлээ, гал тогооноос нь тэнд байгаа хэд нь юу ороод ирэв гэж харах гэж бүгд ээлжилж булталзаад тэгж тэгж хоол гарах болоогүй байна гээд сайхан хөөрлийг унтраасан даа ёстой дахиж хэзээ ч тийшээ шагайхгүй
2013-12-16
unshigch7:
za yahav reklam ch bn l da.gehdee uhaj oilgoj unshbal bas sanaa abmaar heregtei zuil ih bn.humuus yagaad iim hurdan halit dugnej buhimddag ym be.dahiad un*d uz l de.tegeed ch ene dugaar bonusniih bizde.sain bn. hoobon bicheed baigarai.
2013-12-16
ganzorigoo bolio:
ganzorigoo naad reclamaa bolioo. chi anh goyo garch irsen shuu. teruugeeree baij chadahgui bol hen ch chmg unshihaa bolino.
2013-12-16
зочин:
яахав дээ хоовон ч гэсэн амьдрах гэж л яваа хүн болж л байна, нэг их хэтрүүлэхгүй жин тунг нь тааруулаад явна биз дээ.
2013-12-16
hoovon:
suuliin ued reclam mungu chiglel ruu orood teneg bolood bn.
2013-12-16
hoovon:
suuliin ued reclam mungu chiglel ruu orood teneg bolood bn.
2013-12-16
hoovon:
suuliin ued reclam mungu chiglel ruu orood teneg bolood bn.
2013-12-16
hoovon:
suuliin ued reclam mungu chiglel ruu orood teneg bolood bn.
2013-12-16
зочин:
уйтгартай болж байна шүү рекламаа боль,
2013-12-16
зочин:
реклам хийгээд байх юм аа. газ аваад л дашваанжилыг, хоол идээд л рестораныг нь ха ха.
2013-12-16
eegii:
reklam hiilee geed bgaa humuus ehleed yu bichseng ni un*ch. hereg bolohoor l yum bichij. sanaa avah yum ih bna sh dee. nadad l lav taalagdlaa. egel amudraliin mor geed nevtruuleg bdag daa. teren shig l egel neg zaluug reklamdsan bna. boloo sh dee.
2013-12-16
haltar taxichin:
reklam l boltson bnshd. odoo bolih heregtei hunii uur hurgej bhaar
2013-12-16
bayaraa:
bayarlalaa saihan bolj.manai zaluuchuud sain bodoj zytredeg daan ch deedchyyd ni daramtlaad baidag yum ...hetsyyy deee mongold biznes hiine gedeg...tatvar.,tsahilgaan kontor bygd mungu haraad l daramtlaad ....
2013-12-16
zochin:
hoovon ehleed gaigui bj bsnaa . odoo taxi-gaar bish reclam-r haltuur hiigeed ehelleee. ingeel iluu mongo haradaal indsen zarchmaa aldaad ehelj bn daa. yag l neg mongol zan. ug ni huuchnaaraa bsn bol zugeer bsn erteer dashvaanjiliig baahan reclamdsan, odoo bol newwest, daraa ni hen um bol, yag unendee heden togrog avch inegj bgaa bol
2013-12-16
wwwww:
reklamaa boli oo
2013-12-15
юм-үз:
сайн байцгаана уу? хоовоон, чи "том, том" ерөөсөө ярьдаггүй ээ, харин, амь амьдралыг үзээд, туулж, туурвиж яваа хүмүүстэй амь амьдралыг мөн голыг жинхэн үнэнээр нь хүүрнэцж яваа болохоор эгэл энгүүний цогц цул болох "агуу"-г л хөөрөлдөцгөөж байдаг. ганзориг хийж үзэж явна, түүнийхээ хирээр нарийн чимхлүүр бүрийг нь, -бидний зарим маань хэлж ярьдаг "хар ажлыг" нь, үнэндээ "хар ажил" биш бус, харин ч, хамгийн гол амин зүрх "ул буюу, суурь үндэс"-ийг нь чамбай агаад гярхай олж харж ойлгож, ухаж, ухаарч, ухаажаад ирэх-, ийн юм болгож бүтээж туурвихынхаа хирээр биет бодит "юм үзэж нүд тайлж" яваа залуу байна, бахархаж бас баярлаж байна чмад, ганзоригоо. чамтай зорчсон үйлчлүүлэгч болоод та 2 амь амьдрал гээч агуу эдийг л хөөрөлдөж хүүрнэлдэж байдаг шүү. өвөл болоод, гал түлж орон гэрээ илч дулаантай болгодог хэд маань ямаршуухан байгаан үнэнг хэлждээ. үгйү ээ, тэр төрийн соёрхол авсан гээд буй залуугийн/нацагням/ хийсэн зүйл нь ахуйн хэрэглээний цахилгаанд өгөөжөө өгчихөөсэй, бүгдээрээ л өртөг нь боломжийн цахилгаан хэрэглээд ирвэл сайхнаа. хөөх, би бас "хушуу" нэмээд баахан яриад эхэллээ, хэхэхэ.
2013-12-15
ard tumen:
reklam unshmaargui l bna shuu suuliin dugaaruud chin mergejil shigee haltuurnii boljee dahij unshihgui ee
2013-12-15
hulguu.:
zuragnii sedel taalagdlaa.
2013-12-15
зочин:
яасан ч үнэтэй юм...
2013-12-15
zochin:
ter zurag goy yumaa
2013-12-15
zochin:
dajigui shuu zaluusaa te? xoowon ax ene ercheeree jiigeed bn shuu xu
2013-12-15
hudaldagdsan hoovon:
taxinii joloochoor dailaad baidag restorany baij haragdaach. hoovon odoo bolio. mungu avch reklam tsat*g bolj.
2013-12-15
рекламчин:
сүүлийн үед тувт аль нэг газрыг рекламддаг болжээ.утгагүй юм.дахиж чамайг уншихгүй ээ
2013-12-15
baya:
za dajgui bichij bgaa shu un*d l bgaa nadtai neg yrilzbal yamar bol
2013-12-15
ардууд:
чи овоо халтуурчин байсийн байна шдээ
2013-12-15