Такси №40
2013-12-06

Энэ өдрийн мэнд хүргэе. Шинэ жил дөхөөд л шижгэр амжилт гаргаад л байцгааж байна уу. Би халтуурандаа явж элдэв сонин, эрээн бараан амьдралыг харж буулгаж л явна. Чанга гартай айхтар эхнэр нөхрөө балбахыг харж цочирдож айсан тухай тэмдэглэлээр өнөөдрийн бичлэгээ эхлүүлж байна. Таалал орштугай.

6

1.Чанга гартай эхнэр

Нэлээн сайн донхойсон хоёр эр гар өргөлөө. Хувцас хунарыг харвал хот тохижуулахын хоёр бололтой. Арай ахмад настай нь “манай энэ найзыг дэнжийн мянгад гэрт нь хүргээд өгөөч, авгай нь тосоод авах юм” гэж хүслээ. “Гэрээ олох юм уу даа, найз чинь их согтуу л харагдаж байна даа” гэж би эргэлзэв. Энэ хооронд өнөөх найз нь цаашаа цойлоод харанхуйд алхаж яваа харагдана. Найз нь араас нь гүйж хөтлөөд аваад ирлээ. За яахав нэлээн муудаж хөөрхий, хүргээд өгчихье гээд суулгав. Жижигхээн биетэй чавхны чулуу шиг эр урд сууж тухаллаа. Архи, ажлын байрны үнэр ч овоо байна. Би цонхоо нээхээс өөр аргагүй болов.

7

З/залуу/ -Би хот тохижуулахад хөндлөн байхгүй юу найзаа гэж мань эр надад гайхуулаад урагшаа шил рүү хөлөө жийж суух гэж үзэж байна. Би ч “хөөе найз минь томоотой суугаарай” гэлээ.

Х -Цалин хэр авч байна даа?

З -Өө сайн сайн, тэгээд ууж байна ш тээ....  ззлллл гээд л хурдан хурдан шулганаж хэл нь орооцолдон ярьж байсан тул би бараг яриаг нь ойлгосонгүй.

Хичээж сонсч байж ойлгосон зүйл гэвэл мань эр саяхан авгай авсан. 16 настай дагавар хүүхэдтэй бас нэг жоохон хүүтэй гэнэ. Нэлээн баян хөрөнгөтэй гэнэ. Яахав зүгээр суухаар гээд сонирхлоороо хот тохижуулахад түр ажиллаж байгаа. Хог ачдаг машинд атаман хийгээд л явж байдаг гэнэ. Одоо хариад авгайдаа хадгалуулсан мөнгөө авч дахиж нэг юм уучихаад унтах төлөвлөгөөтэй яваа юм байна. Тэгснээ нэг юм амаа хамхиж унтлаа. Заасан газар дөхөж ирээд би эхнэр лүү нь залгалаа.

“Өө та наад гүүрээрээ гараад тэгээд баруун зүүн” гэж замчилсаар би гэрт нь ирлээ. Нөмгөн дээл өмссөн хүүхэн машины гэрэлд тун ч хилэнтэй харсаар бид хоёрыг угтан авлаа. Тэгсэн юун эхнэрээсээ мөнгө авах атгах базах юм боллоо. Эхнэр нь хаалга онгойлгонгуутаа манай эрийг үсдээ л унагаагад хоёр сайн өшиглөөд “арчаагүй мал дандаа гударч явна. ПИ чинь энд нялх хүүхэд нүүрсгүй байхад мал чинь чи таксидаад аан” гээд л зүхэж өшиглөхөө үргэлжлүүллээ. Тэгснээ овоо намайг байгааг санаж “хэд гарсийн” гэж ууртай асуулаа. Айсан би “өө зүгээр яахийн, найз нь төлчихсөн” гэж залаад хөдлөхийн мөн боллоо. Манай хүнийг эхнэр нь ганц гуд татаж босгоод хашааныхаа хаалгаар чирч оруулж байгаа харагдлаа. Юун хадгалуулсан мөнгөнөөсөө авч дахиж архи уух, алуулах шахлаа ш тээ өнөөх маань ...

7

2. Автобусанд суух тамын ёроол

Цэцэг төвөөс хүүгээ хөтөлсөн хүүхэн сууж тэнгисийн хойно очно гэлээ. “Замдаа АТМ байвал түр зогсоод өгөөч, мөнгө авахгүй бол мөнгөгүй яваа” гэлээ. Би хүнсний 1-р дэлгүүрийн уулзвараар дөнгөж иргээд түр зогсож “чи буугаад мөнгөө авчих, би урагшлаад зогсоол олоод зогсож байя” гэлээ. Хүүхэн ухасхийн буух гэснээ хүүхэд рүүгээ харснаа “миний хүү яах уу” гэлээ. Ард машин аймшигтай чангаар сигналдан дарамталсан тул “за за, байж бай” гээд бууж хойшоо гүйлээ. Би хөдлөөд зогсоол харлаа байдаггүй. Гарц өнгөрөөд шахасхийгээд зогслоо. Тэгээд нөгөө хүүхнийг ирж байна уу гээд толиндоо харах гэтэл юу юугүй сүр хийгээд ороод ирлээ. Амьсгаадсан гэж жигтэйхэн хар хурдаараа гүйсэн бололтой.

7

Э/эмэгтэй/ -Ёооё, та чинь ёстой зүрх аваад хаячих юм аа. Би буусан хойноо бүр айгаад таныг чинь ... ёстой муугаар л бодлоо ш тээ.  Мөнгөө аваад гүйгээд хартал машин чинь харагддаггүй ёстой муу юм бодоод.

Х -Өө чи хүүгээ аваад явчихлаа л гэж бодов уу?

Э -Тэгэлгүй яахав, ёстой аймаар ухаан алдах шахлаа, ядахад номерийг чинь харж чадаагүй байдаг.

Х -Харин зогсоол олддоггүй тэгээд энд ирчихлээ кк, за одоо тайвшир даа.

Хүүхэн хүүгээ нэг сайн үнсэж аваад овоо тайвширч яриа хөөрөө өрнүүллээ.

Э -Заримдаа ч такси ч олдохгүй, автобусанд суучихья гэхээр бас хэцүү юм аа. Ёстой тамын ёроол. Эртээр нэг суугаад, өө ядахад өсгийтэй гуталтай. Нааш цааш өнхөрчих гээд хазгай гишгичих гээд, тэгээд хавь ойроо налж унах шахаж загнуулаад ккк, кондуктар бас ааштай над шиг суудаггүй хүнийг андахгүй юм шиг билээ. Хурдлаа ч мөнгөө бэлдээч гээд л зүгээр аймаар.

Х -Тэгвэл одоо машинтай болох такси барих хоёрын нэгийг л сонгох болж дээ. Хүүгээ зөөхөд л хэцуү байх тээ.

Э -Ээж хүү хоёр чинь нэг сургууль, одоо бүр нэг анги байхгүй юу кк, би өөрийнхөө ангид авчихсан юм.

Х -Та хоёр чинь тэгвэл алхам ч холдохгүй байгаа хоёр байна даа.

Э -Тийн, төрснөөсөө л хойш ингээд салахгүй явж байна ш тээ. Одоо ч гайгүй том болоод байгаан, бага байхдаа сургууль дотор чинь жоохон холдохоор шатаар дээш доошоо гүйгээд л том том нулимс унагаад л аймаар юм болно, миний хүү чинь. Ээж байхгүй бол “ий” аймаар юм болно тээ, яаж том болох юм одоо. Миний хүү наашаа хаалга руу дөхөхгүй шүү мммм үнсье. Ингээд нялуураад байдаг хоёр доо.

Х -Би ч багадаа ингээд л аавынхаа машинд салдаггүй дагадаг байлаа. Байнга цуг байгаад байхаар сүүлдээ хаана ч үлдэхгүй гээд нус нулимс болоод л. Аавыгаа бас зовоодог байсан байх оо.

Э -Тэгэх байх тээ, миний хүү яахав ээжийгээ л дагана...

Хувийн сургуульч цаг урттай. Өглөө хар эрт хичээл заагаад л эхэлнэ, одоо ийм орой тарж байна. Миний хүү одоо очоод 7.30-8.00 хүртэл зурагт үзээд тэгээд англи хэлээ хийнэ шүү за. Наана нь хоол идэнгээ зурагт үзэх 30 минут өгье за.

Хүү - 30 минут хоол идэх юм уу?

Э -Хоолоо идэнгээ л зурагтаа үзэж болно ш тэ, болж байна уу мммм, миний хүү хөөрхөн шүү

Хүүгээ бараг газар тавьдаггүй тэвэрч гүйдэг ээж тэнгисийн ард буулаа. Ммм, миний хүү алив үнсье гэсээр хүүгээ тэвэрч үлдлээ. Эх хүний хайр гэдэг ёстой нэг мэдрэгдэх шиг л болоо доо.

7

3.“Мөнгийг нь би авчихья”

Нэгнийгээ гэмтлийн эмнэлэгт хүргэж өгөөд буцаж байгаа 3 найз суулаа.

Барилга дээр ажил хийж байсан нэг нь харуулын машинд гараа авахуулсан гэнэ. Харамсалтай нь бас л согтуу байсан бололтой.

6

Н/найз/ -Сувилагч нь харин та нар сайн боож дээ гэж байна лээ.

З/залуу/ -Нөгөө Зоригоо нь цус хараад архи нь гарчихсан сууж байна лээ. Сайн боосон юм байна л даа тэгвэл.

Х/хүүхэн/ -өө тэгээд одоо архи нь гарахаар үхнэ тэр чинь, аймаар бааштай ш тээ.

Н -Маргааш тэгээд үлдсэн ажлын мөнгийг нь нэхэж авах уу?

Х -Тэгнэ би авчихья, унаа такси гээд хамаг юмыг нь манайх л зөөж хийх болно.

Н -за.. би авчихсан ч яахав дээ, хэд хоног бас цуг ажиллаа ш тээ хөө.

Х -Чи одоо юм хийх үеэр нь архидаж тэнэж явчихаад, мөнгө авах болохоор нь хүрээд ирэх юм аа. Яршигаа би авчихна, тэгээд өөрт нь эмчилгээнд гарах мөнгийг нь гаргаад үлдсэнийг нь эмнэлгээс гарахаар нь өгчихье.

Н -Би тэгвэл өөрийнхөө хэдэн төгрөгийн хувийг аваад явлаа яршиг, чи одоо надад хэдийг өгчих.

Х -Юу солироод байгаа бэ чи. Алив ахаа зогс доо, чи буу. Буу муу заваан архичин чинь.

Н -Чи миний найзын мөнгийг ганцаараа идэх гээд байна уу, за яахав би маргааш ээжийг нь дагуулаад ирнээ заа муу Пи минь...

Ингээд эвтэй найртай суусан хэд найзынхаа цалинг хуваах дээр маргалдаж замдаа бууж хэрэлдсээр үлдэх юм. Хүүхэн ч, залуу ч аль аль нь нэг л биш ээ. Хөөрхий залууд мөнгө нь олдохгүй юм шиг байна даа.

7

4.Бандаашаа ураад хаячихсан

Төв талбайн урдаас гурван залуу таслахын аргагүй хөгжилтэй зүйл ярьж байгаа бололтой инэлдсээр суулаа.

7

З/залуу/ -ккк нээрээ тэ, бандааш чинь урагдчихсан байна аа гээд байхад чинь л тэрүүгээр охины өмнүүр гүйгээд л хачин байсан, хахаха.

Н/найз/ -Бүр хаалганы тэнд зогчихоод тэ, хатагтай нараа юу зооглох уу гээд айн хахаха.

Н2/найз/ -Өчигдөр нээрээ, нохой хүртэл секс хийгээд яваад байхад чинь тээ, би ёстой хээр хоноод тэр шар хүүхэн намайг ёстой алсаан.

З -Битгий алаг үзэж бай л даа, орос ах нар зөндөө л юм хийж үлдээсэн тэрний нэг үлдэгдэл нь л одоо чамтай байлаа шт ээ ккк  ....гурвуулаа хэсэг инээлдэв.

Н -Явж явж шатаж шатаж бандаашаа уруулаад гараад ирдэг хүн дээ ккк, өнөөдөр юугаа уруулах уу.

Н2 -одоо уруулах юм байхгүй ээ.

З -Хоёр бандааш давхарлаад өмчихсөн үү, хахаха.

Н -Дотуур өмдөө уруулах юм уу, хахаха.

Н2 -Ноцолдож байснаа хөөш, май энийгээ тат гэсэн чинь бандааш урагдсан наасан ккк.

З -Чи өмд энэ тэрээ хэдий дээ тайлчихсан байсан юм. Нэг бол өмдөн дотроос чинь бандаашийг чинь сугалаад гаргаад ирсэн юм уу ккк “боди” хүүхэн байсан шүү тэ, хахаха.

Н2 -Ёооё дотор салгалаад өнөөдөржингөө зараатлаа.

Н -Тэр дотор байхад ресепшн нь мань гурвыг гомо гэж бодсон байх даа, ккк. Гурван залуу шил юм бариад буудал руу орсноо нэлээн байж байгаад нэг нь бандаашгүй гараад ирсэн хахаха, хэмх эдлүүлээд зугатаа л айн, хахаха.

З -Тэгж л харагдсан л даа, хүүхнүүд нь ерөөсөө орж гарч харагдаагүй юм чинь хахаха.

Н2 -Чи ч гэсэн тэр найтад охинтой бүжиглэж чадахгүй мөргөж унагаагаад байсан биз дээ.

З -Хахаха, тэгсэн шүү бас чи эхнэртэй юу гэсэн чинь юу гэсэн гэлээ, зүгээр амьдралтай гэсэн гэл үү хахаха.

Н2 -Яах гэж нэгийгээ ингэж байдаг юм ... өдөр би 4 хүртэл унтаж байж босч ирлээ. Шөнө чи шүдээ хавираад унтуулдаггүй дээ.

Н -Чи сэрээхгүй яасийн.

Н2 -Сэрэхгүй байгаа юм чинь, ёооё 3 шил юм ууя гээд байснаа нэг 0.75-ийн “Голд” архинд гурвуулаа тас явчихсан байдаг айн, хахаха.

З -Аюуш сүүлдээ би уухгүй гээд бултаад, сүүлийн хоёр хундаганд нь би байхгүй болоод, архи нээрээ дэмий юм байна. Тэр нөгөө “Э” архи чинь одоо бүүр цонх угаадаг архи болчихсон гэсэн ккк, чи өчигдөр авья гээд л бай л уу.

Н - Аагий чинь машиныхаа шил арчигч руу баахан ... архи хийчихсэн өглөө архи сэнгэнүүлээд л хөдөлж байна лээ ш тээ ккк.

З -Цагдаа зогсоовол хөгийн юм болох юм байна даа. Архи үнэртээд байдаг үлээлгэхээр гардаггүй тэ. За Аагийг аваад хурдан эхлүүлье.

Ийм нэг хөгжилтэй гурван залуу ээлжит шоундаа гарч байгаа бололтой нэг том баар савтай байрны гадаа л буулаа даа.

6

5. Буянтай буурай

Нэг эмээ ачтайгаа хамт сууж Дарь-Эх хүргүүллээ. Их сайхан яриа хөөрөөтэй бас нэртэй хүний хань болох талаараа хуучилсныг дор буулгалаа.

7

Э/эмээ/ -Юмны үнэ өсчихжээ, хүү минь.

Х -Тийм байна уу?

Э -Чи чинь дэлгүүр ордоггүй хүн үү, хаагуур амьдрах уу чи, их л дээгүүр байх нь дээ таксинд бас явна.

Х -ккк, хааяа л ордог болохоор үнэ мөнгийг нь анзаарахгүй юм аа.

Э -Та нар ч ажлаа хийгээд мэдэхгүй байх л даа, хил/кг/ будаа чинь 2300 төгрөг байсан юм одоо 2600 болсон байна. Чи тэгээд бодооч, элсэн чихэр чинь 2500 гэж байна. 1 хил нь. Шүдэнз гэхэд 1 ширхэг 100 төгрөг, арвыг авахад 1000 төгрөг. Янзын болсон байна. Сүү мүү бол 2300 мэдэхгүй ээ, одоо хэцүү болж та нар бэлэнчлээд мэдэхгүй, аягүй бол мөнгө өгсөн яасан амархан дуусдагийн гэж манийгаа хангина даа. Манай банди тэгээд байгаа юм чинь. Ээжээ танд мөнгө өгөхөөр хаачдагийн, ямар амархан дуусдаг юм гээд байгаа юм чинь. Би тэгэхээр нь чи өөрөө юмаа авч бай гээд. Үгүй ээ ерөөсөө энэ үнэ дэндэж байна аа. Чи аль аймгийн хүүхэд үү?

Х -Би ч хотынх л доо, аав ээжээрээ яривал Өвөрхангай тал руугаа.

Э -Өө тийм үү, эмээ нь Өвөрхангайнх, манайх Тарагт сум.

Х -“ТАГА” гээд нэг нэр хочтой бил үү?

Э -Тийн, “хоолойн га” гээд шоолдог, тэгдэг байсан юм. Эмээ нь одоо нутгаас гараад 36 жил болж байна.

Х -Гэхдээ нутаг орон руугааа очиж байгаа биз дээ.

Э -16 настай орж ирсэн дээ хүү минь. Одоо хөдөө хөгшчүүл өнгөрөөд байхгүй болчихож. Тэдний хүүхдүүд гээд таньдаг юм алга. Хөдөө явах ерөөсөө хэрэг алга. Энэ жил явлаа. Манай өвгөн, чи танина даа засуул Цоодол гэж. Эмээ нь тэр хүний гэр бүлдээ.

Х -өө танина, бөх мэддэг бүх л хүн танина ш тээ.

Э -Миний хөгшин ноднин 83-тай нас барлаа. Тэгээд энэ жил нэг нутаг явья гээд.. хэцүү болсон байна лээ. Газрын гарц гэж алга, цэвэр ус ч ховордож. Нарийн өвс гээд сайхан ургадаг байхгүй. Одоо алга, өмхий ногоогоор л дүүрэн болж. Зун болохоо ч байж. Үгүй нээрээ нарийн ногоон өвс үнэр нь гэж сайхан байсан шүү. Манай өвгөн чинь “Төгрөг”-ийн хүн байсан юм. Жилийн жилд амраад л нутаг явна. Тэгээд очих бүр л замын хажуугаар хүмүүл, өмхий ногоо их ургадаг болсон харагдаад байдгийн. Говь руугаа бол бүр хэцүү. Айл амьтан ч алга болсон байна лээ.

Х -Нүүгээд явчихсан байна уу?

Э -Энэ айл хаачсан бэ гэхээр залуучууд нь хот явсаан, зарим нь аймаг дээр байгаа л гэх юм билээ. Хөдөөнөө ер нь хүн алга. Энэ жил яваад бүр урам хугарлаа. Би чинь эхээс зургуулаа байгаад бүгд бурхан болсон. Эмээ нь хамгийн бага нь. Сая намайг манай охин гаргаж өгсөн юм. Энэ ачийн ээж, аав нь автобус баазад жолооч.

Хүү -Манай аав Шар хад багшийн дээдэд явдгийн, 1-р бааз.

Э -Шөнө гэрийн бараа хардаггүй хүн байна. Хэцүү ажил, хүнд ажил юм.

Хүү -Эмээ та хараагаа янзлуулах уу?

Э -Үгүй ээ үгүй, миний хараа зүгээр.

Х -Цоодол гауй олон жил засуул хийсэн дээ.

Э - Аа тэгсэн, засуул хийж байгаад хойно онооны шүүгч хийлээ. Олон жил явсан. Харвалт ч тэгээд ер нь аваад л явах юм даа. Ойр ойрхон хоёр харваад, яах вэ тэгээд мань мэтийн юм нүд анихад ойр хавийнхныгаа зовоолгүй л явбал болоо. Ээдээ зовж явж байгаа хүмүүс байна шүү.

Х -Та үр ач олон уу?

Э -Өө тоо байхгүй болсон ач гуч зөндөө, 10 хүүхдээс одоо найм нь байна даа. Ганц бандитай тэр маань жолооч.

Х -Тийм үү, бусад нь охин юм уу?

Э -Одоо долоон охин нэг хүү байна. Ер нь эрэгтэй хүн сүүлдэхээр их хэцүүддэг юм байна гэж, манай өвгөн хэлдэг байсан юм. “За хөгшнийхөө урд л орох юмсан” гэж. Хараад байхад хөөрхийс эмгэнээ алдвал өнчрөөд бэрийн цай хараад, манай өвгөн чинь миний гарыг л харсан хүн байсан юм. Хүүхдүүд минь сайхан нэгийгээ өргөөд л амьдарвал хэрэгтэй дээ... за миний дүү ингээд зогс, манайх тэр гудмаар ороод дээр байгаа, баярлалаа хүүхээ.

7

Ханиа алдсан харууслаа надтай ил цагаан хуваалцсан нэг сайхан буурайг ийн хүргэлээ. Яагаад ч юм машинд нэг л дулаахан тохитой болсон шиг санагдав. Их буянтай энергитэй буурай бололтой. Урт насалж үр хүүхдээ баярлуулах болтугай.

 6

Үргэлжлэл бий....

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч-Таксич Хоовон хөх

Shuud.mn
Сонин хачин
lomega:
oird neted oroh zavgui guij bgad sayal neg neted orj zav chuluuguurei 3 dugaariig chine niiluuleed unshalaa . . . bicheed baij dee
2013-12-14
нууц ноён:
юуны өмнө такси ч хоовондоо энэ өдрийн мэндийг хүргэе. дугаар бүрийг чинь алгасалгүй уншдаг шүү .. цалин нэмэгдлээ гээд архи уудаг буруу шүү хот тохижуулахын найзуудаа
2013-12-11
жонон:
саихан бичижээ ач хvvгээ дагуулсан буураиг хоовон хvргэж огоод дараан нь нэг саихан болж гээд цоодол засуулын хогшин нангилдулам гэж баисан тэр хогшин ьолж тааралаа за монч олон хvргэны толгои залгисан еодорын хогшин доо муу хvн vхэдгvи гэж vнэн юм баина наад хогшины оронд цоодол хогшин баисан болоосои саихан аав саин эцэг баисан шvv цоодол гэдэг хогшинд зорулж ум мани баднимхум нангилдулам хогшинд долоон уулын цаагуур дов сондуулан доогуур орох едор гэж их хараадаг хогшин баисан тэр хараадаг оорт нь ероое ум саихан амар болтугаи
2013-12-09
жонон:
саихан бичижээ ач хvvгээ дагуулсан буураиг хоовон хvргэж огоод дараан нь нэг саихан болж гээд цоодол засуулын хогшин нангилдулам гэж баисан тэр хогшин ьолж тааралаа за монч олон хvргэны толгои залгисан еодорын хогшин доо муу хvн vхэдгvи гэж vнэн юм баина наад хогшины оронд цоодол хогшин баисан болоосои саихан аав саин эцэг баисан шvv цоодол гэдэг хогшинд зорулж ум мани баднимхум нангилдулам хогшинд долоон уулын цаагуур дов сондуулан доогуур орох едор гэж их хараадаг хогшин баисан тэр хараадаг оорт нь ероое ум саихан амар болтугаи
2013-12-09
naya:
televized ajillaj baisan agsan hoovon xux mun baihiim daa
2013-12-08
уншигч:
з/залуу/ -би хот тохижуулахад хөндлөн байхгүй юу найзаа гэж мань эр надад гайхуулаад урагшаа шил рүү хөлөө жийж суух гэж үзэж байна... манайхны нийтлэг араншин мөн байна юу ч болоогүй байж их зантай, онгироо хүмүүс шүү дээ, гэр орноо тэжээх битгий хэл бөгсөө өөдтэй арчиж чадахгүй байж амны зоргоор их хуцнаа. тэр нөхрийн атаман хийнэ гэж юу байдын архи уухаас өөрийг мэдэхгүй ац л байдаг биз. эрүүлдээ бол сүү долоосон *нөөс дор пихлуу байгаа
2013-12-08
erka:
snal durgyi hyrcnehlee * gej
2013-12-08
undrah:
sn bnau tanid ene udriin mendiig hurgehiin dalimd neg sanaa heleh gsen yum ta ene uguulleguudee tsugluulj bgaad nom gargawal shan bna bhda bi bas busdiin adil unshih durtai huleej bdag yum sayhan bie uwduud nomer 35.s hoish unshij chadsangui tasaldchlaa tanii taksind neg taarj tanitai buu halah yumsan gj bodogddog yum zuwuur oilgooroi bayarlalaa
2013-12-08
horboo:
hoobon amjilt.bicheed bgaarai. uneheer shan bn. bichseniig teni un*d saihan bn bicheed bgaara.amjilr daraangiin bichlegiig tenl huleej bn shuu.
2013-12-08
иргэн:
хоовон минь инээсээр элэг хөших нээ. юун х түц, юун хошин шогийнхон. бухимдал ихтэй энэ үед жинхэнэ бухимдал тайлах эм болох юм даа бичлэгүүд чинь. бидний амьдрал болохоор сэтгэлд үнэн нийцтэй. чи хүмүүсийн өмнө хариуцлага хүлээж байгаа шүү энэ амьдралын үнэнийг улс төрчид эгээ биш уншиж байгаа байлгүй дээ.
2013-12-07
zochin:
tyn dajgvi ernxii saidiin xelseniig ynshsanaas l xamaagvi deer saixan bolloo
2013-12-07
unshigch:
hugjiltei ertei taarcheee.amjilt
2013-12-07
aya tungaa:
bayarlalaa unshuurtai saihan bailaa 3 dahi udur yasan be haraad baidag baidaggvi za amjilt hvsie jiriigeed baigaarai
2013-12-07
tuguu:
goe yumoo unshih durtai shuu amjilt!
2013-12-07
юм-үз:
сайн байцгаана уу? хоовоон, сайн уу,би чиний ажлын сонинг дуулах үгүй ээ мөн дуртай. бүүр нүдэнд харагдаад, ...кино үзэж байгаа юм шиг хэхэхэ.
2013-12-07
arhi:
hot tohijoltiib nuhuriin ji*e bol mgl iin maani emgenel bolchood bgaan, ene bol eleg avah ym bi*e, taxi chin ineelgeh gej ter hesgiig oruulaagui bh.
2013-12-07
zochin:
estoi hegjiltei niitlel baina.oird ineguigeeree ineelee.ta uneheer goe bichdeg. amjilt husie.
2013-12-07
unshigch7:
manai zaluuchuudiin yria uneheer hetsuu bnaa.ihenh ni iim l shouni amidraltai .ireedui burheg bn da.za amjilt husie
2013-12-06
usa-aas:
bichlegee sonind ugukhuusuu umnu ergej neg ushij baival zugeer yum. 16 taigaasaa nutgaas garaad 36 jil bolj baigaa khun 52--toi baimaar 52-toi khuniig emee gekh jaakhan tiim l yum tegsnee khugshin ni 83 khurch ungursun gekh jaakhan ch gesen iim metiin aldaa gargakhgui baival zugeer yum.
2013-12-06
zochin:
chavhnii chuluu shig er maani atamanaa hiigeed yavj bgaa baih daa
2013-12-06
ножин:
яагаад ч юм машинд нэг л дулаахан тохитой болсон шиг санагдав.-буурайг буулгасны ард үлдсэн тэр гоё мэдрэмж,чи гоё бичиж байна шүү чамд баярлалаа
2013-12-06
setgel:
bayrlalaa.ih unshih durtai shu!dahiad ih bicheerei
2013-12-06
hulguu.:
tanidag emgentei taarch ee.
2013-12-06
japanaas:
jinhene amidraliig nudend haragdtal bichdeg shuu. amjilt husie.
2013-12-06
сайхан бичиж ээ.:
яг л амьдрал мөн дөө. хахаха, юун хадгалуулсан мөнгөнөөсөө авч дахиж архи уух, алуулах шахлаа ш тээ өнөөх маань ...
2013-12-06
bayaraa:
ene hoovon yamar ch bsan setguulch hun bololtoi. sonirholtoi sanagddag. chimeg hachirgui, bodit amidral dundaas bolj bga zuiliig yag heveer ni hurgedeg. yamar ch bsan taksichin buhen huniig uruvduh, mungu avahgui hurgeh ene ter bol bhgui shuu. uhamsartai, deed bolovsroltoi, tsag ueiin medeelliig sain avch bdag hun bololtoi. 2 ajliig davhar hiigeed, mundag bn shuu.
2013-12-06
зочин:
жижигхээн биетэй чавхны чулуу шиг эр.....хахахахаххаха
2013-12-06
хонгороо:
хоовон ч жинхэнэ таксичин юм аа ямар хүн боломжтой боломжгүйгээр нь суулгалтай биш бас бинзен тос за зарлага их л гарна даа харин бичсэн зүйл чин хүн санаа авах боломж олгож байгаагаараа одоо цагийн телевиз сонингуудын хүний сонирхол татах гэсэн зохиомол захиалгат бичлэгээс өөр шууд үнэнээрээ хүн хүрдэгээрээ хүмүүс дуртай уншдаг бичилт шүү
2013-12-06
gege:
za yamar ch baisan unegui gazaar tasrahgui bolood avsan bololtoi, gehdee en kompani chine nogoo darhand oron suuts delbeldeg mon biluu bish biluu?
2013-12-06
хоовонтой хамт:
хамт л жирийгээд байгаа шүү хө сайхан л байна эндээс хот тохижуулахын хөндлөнг уншаад нэлээн инээлээ
2013-12-06
зочин:
хөөрхий муу хоовонгоо өрөвдчихлөө, тэр хот тохижуулахын хүнээс мөнгө аваагүй юм уу, өдөржин түгжрээнд явна, түрээсээ төлнө, бас таксигаа бичнэ. мань мэт нь албатай юм шиг хүлээнэ, улс төрчдийг суулгаж шоу хийх нь үү гэж загнана
2013-12-06