Такси № 38
2013-11-29

За амралтын өдөрт тань зориулж шинэ тутам адал явдал, тохиол учралаас хүргэж байгаа даа баяртай байна. Н.Удвал сайдтай богинохон зайд явж ярилцсан, дарга сайд нарыг авч явах дээр та бүхэн шүүмжлэлтэй хандсан байна лээ. Харсан. Гэхдээ тийм их  биш, зохих түвшинд нь зочин авч явж байвал хэрэгтэй яриа хөрөө, санаа оноо гарна гэдэгт одоо ч итгэлтэй хэвээрээ байгаа. Энэ маань улс төрчиж уншигчдаасаа урваж бултаж буй хэрэг биш бөлгөө. Гэхдээ манай уншигчид бас өөрсдөө их улс төржих юм аа, загнах гээд л ккк. За энэ ч яахав. Тэр дутуу дугаар нэхэгч найзаа би ирэх сард тасалсан 2 дугаараа заавал нөхнө өө. Бас нэг зураач эмэгтэй байгаа, урландаа урьж төслөө ярья, кофе уулгая гээд байгаа. Би их баяртай байна. Гэхдээ энэ найзууд “чамайг занга тавьж илчлэх гэж байгаа даа” гээд зүрх үхүүлээд байх юм. За за тоглосон юм. Би майл хаягаа үлдээсэн, дүү төслийнхээ талаар захиа бичээрэй. Ер нь уншигчид та бүхэнд зориулж нэг ийм хаягтай болсон.  taxi_hoovon@yahoo.com

Санал сэтгэгдэл, шүүмжлэл магтаалыг харамгүй буулгаж үлдээдэг нийт уншигч та бүхэндээ бүгдэд нь баярлаж, урамшиж явдаг шүү. Ингээд баасан гарагийн тэмдэглэлийг хүлээн авна уу. Таалал орштугай.  5

6

1.Архинаас эхэлсэн, одоо аймгийн төв гэнэ

Сүүлийн үед нэлээн моодонд ороод байгаа хот гудамжны хоцрогдсон нэр хаяг солих ажилд тун ч шүүмжлэлтэй хандаж байгаа нэгэн зорчигч таарлаа. Мань эр авгайтайгаа хамт сууж Өгөөж хүртэл явсан юм. Уг нь их давгүй ааштай, зөөлөн байрын эр эхнэртэйгээ эелдэг аргагүй ярьж хөөрч явснаа юунаас болов бүү мэд гэнэт л муусайн тэнэгүүд гээд дуу нь чангараад явчих шиг болохоор нь анхаарч сонслоо.

6

З/залуу/ -Нэр солиод сайжирдаг бол сайжрахаар л сольж байна. Сүхбаатарын талбайд ганц мод нэмсэн юм алга. Нэрийг нь солиод юу өөрчлөгдөөд байгаа юм, хэн мэдэхэв. Ажилгүй хүн юугаараа тоглоно гэдэг шиг юм болж байгаа юм.

Хүүхэн санаа зовсон байртай цонх руу харж, харин би инээвхийлэв.

З -Тийм биз дээ, ажилгүй хүн гэртээ “юм”-аараа тоглоод хүүхэд хийгээд л суугаад байдаг үе байсан биз дээ. Муусайн тэнэг юмнууд хийх юм ёстой олдохгүй байна уу, яагаад байна. Өөрсдийнхөө хийсэн хэдэн цаасыг угаах гэж, муусайн юмнууд нээрээ.

Х/хүүхэн/ -Гэхдээ Чингис хаан хот болгох үгүйг чинь УИХ нь  шийдэх юм байна лээ, тээ.

З -Тэгэх байх л даа, хот доторхоо бол ИТХ мэддэг юм байна лээ. Тэгсэн тэр Хэнтийд дарга нар нь Чингис нэрээ өгөөд болчихсон гээд найр хийгээд эхэлсэн юм биш үү, үнэхээр тэнэг туйлширч байна аа.

5

6

2. 30 жил багшиллаа, ойлгож байна уу

Нэг настайвтар эгч яаруу ч юм шиг, даарсан ч юм шиг гар өргөөд жигтэйхэн. Дөхөөд очих тусам улам шаргуу ёсорхуу гараа дохин дохин өргөх нь нэг л сэжигтэй дээ. Би зогслоо. Гэтэл эмээ намайг давуулан харж, замын цаад тал руу “хөөе за би зогсоочихлоо” гэж хэн нэгэн рүү ориллоо.

Би тэр зүг рүү нь хартал энгэр задгайлсан нэлээд халамцуу нэг ахимаг насны эр хөл дээрээ гуйвсхийн наашаа зам гарч яваа харагдлаа.

Эгч хүүхэн найзыгаа сугадан ард суулгалаа. Өөрөө ч бас шаггүй татсан бололтой үе үе тэнцвэр алдавч их л биеэ барьж гуйвахгүй зогсч чадаж байлаа. Би ингэж  уусан бол ч салхинд цохиулаад унасаан унасан. Ажаа гэхдээ ухаан санаагаа алдаагүй байлаа. Тэгээд нөгөө эрд хандан “за эхлээд энэ хүүд 5000 төгрөгөө өгчих, тэгээд хөдөл дөө” гэлээ. Өнөөх эр нь “тэр яахав алив чи наашаа суу манайд очьё” гэж хүүхнийг татлаа. Үгүй үгүй, ёстой болохгүй, за миний дүү хөдлөөрэй гэх үдэлтийн үгтэй хамт хаалга тас хийлээ.

6

Х -За ах хаа хүрэх билээ?

А/ах/- Аан жуков орно, хойгуураа явчихаарай... ойлгов уу. Аая, найз хүүхэн ууртай үлдлээ шүү, загнаад зүгээр.

Х -Аан би эхлээд таны эхнэр юм байх гэж бодлоо ш тээ.

А -Юун эхнэр, хуучны найз, чамайг уухаар авгай чинь загнадаг биз дээ... тэрэнтэй л адилхан. Ойлгож байна  уу.

Х -Ойлголоо, ойлголоо.

А -Би бас машин барьдаг замаа олно, чи хойгуураа яваарай, сансар тийшээ. Ойлгож байна  уу?

Х -Ойлголоо, та жолооч юм уу?

А - ишш, чи юу ярьж байна. Би 30 жил багшилсан хүн байна, ойлгож байна  уу?

Х -Ойлголоо. Олон жил багшилсан байна шүү. Олон шавьтай биз.

А -Би ....... хүүхдүүдийн багш байна ойлгож байна уу, 30 жил багшилсан. Ойлгож байна  уу. Тэгээд ингээд харьж яваа байхгүй юу ккк .Ойлгож байна  уу?

Х -Ойлгосон ккк, бас хэцүү ажил байх тэ, хүүхдүүдтэй ажиллах.

А -Хэцүү байхгүй юу, хүнд, хүүхэд бүр өөр өөр оношлогоотой байгаа ш тээ. Ойлгож байна  уу. Хов жив яриад яахав, ер нь хүнд шүү, ойлгож байна  уу.

Т -Ойлгож байна аа ...ккк.

6

Олон жил нэлээн хүнд салбарт багшилснаас ойлгуулах хэллэгтэй болсон онцлогтой хүн суулаа. Лав жирийн сургуульд багшилдаггүй юм билээ. Ингэхэд намайг юу хэлэх гээд байгааг та бүхэн “Ойлгож байна  уу”...ккк

5

3. Хоёр гүүр давбал хосгүй баян

Аа хүйтэн байна, хүйтэн байна гэсээр суусан залуу над руу харсан ч үгүй за хороолол явчих гэлээ.

6

Х -Эргээд нэг дулаарч магадгүй дээ .

З/залуу/ -Өө одоо ингээд шууд хүйтэрчихсэн нь дээр дээ. Эргэж хайлж зайрмагтвал хэрэггүй. Нөгөө шинэковууд чинь бөөрнөөс ирж мөргөчих гээд тэрнээс зугатааж явах гэж ...ккк нээрээ дэмий зүгээр.

Х -Каток болчихвол там шүү. Чи нөгөө дугаар хязгаарлалтын талаар аль талд нь саналаа өгөх гэж байна?

З -Өө одоо өөр арга алга хязгаарлахаас л. Бээжинд том хотууд ингэж л аргалж байна ш тээ.

Одоо энэ замуудыг өргөтгөхийн тулд улс мөнгө гаргаж энэ хашаад барьчихсан обьектуудыг мөнгийг нь өгөөд нураах хэрэгтэй. Замаа ямар ч үнээр хамаагүй өргөтгөх хэрэгтэй байхгүй юу. Худлаа, манайх мөнгөтэй. Буруу гараар л гарч явчихаад байгаа юм. Нэг захын УИХ-ын гишүүн 300 сая төгрөгтэй, яаж ядуу харагдья даа гэж зовж явахад. “Пи” нар одоо ийм юман дээр мөнгө гаргаад энэ хороолол энэ тэрийн өргөтгөл, зам шахсан барилгуудыг нураах хэрэгтэй. Харин Нарантуул бол байх хэрэгтэй.

Х -Харин Нарантуул, шар хадны гээд энэ том захуудыг чинь гаргая, бөглөө үүсгээд байна гээд байгаа юм биш үү?

З -За та больж үз. Нарантуулыг хотоос гаргах юм бол Улаанбаатарчуудын амьдрал сүйрнэ.

Х -Яагаад?

З -..../над руу тун эвгүй харж/  юу ярьж байгаа юм бэ та .....айн ...

Нарантуул дээр өнөөдөр гутлын нэг лангуу хэд үү, 80 мянган төгрөг байна ш тээ. Тэгэхэд та Сандэй плазагийн гутлын лангууны түрээсийг мэдэж байна уу.

Х -......хэд үү?

З -900 мянгаас 2 сая таван зуун мянгын хооронд байна ш тээ. Тэгээд бод л доо. Нарантуул дээр 25 мянгаар зарагдаж байгаа гутал шөнийн зах дээр 50 мянга, Сандэй зах дээр 80 мянга гээд зарагдана. Тэгэхээр  та юу гэсэн үг ярьж байна. Нарантуул няслагдаа л бол ард түмний амьдрал өнгөрөө. Ойлгож байна уу, та.

Х -... аанхан.

З -Одоо Дүнжингарав захыг чинь Ажнай Бат-Эрдэнэ чинь авчихсан шүү дээ. Яг Наранхүүгийнх биш болсон. Наранхүү чинь 300 мянган доллароор ч билүү зарчихсан. Би бол энийг сайн мэдэж байна. Миний нэг сайн танил Ажнайд байж байна. Хуурай ах дүүс. Тэр намайг одоо тийшээ лангуу аваач гээд ятгаад байгаа юм.

Х -Дүнжингаравт уу?

З -Тийн. Тэгээд түрээс нь хэд юм бэ гэсэн чинь хоолны газрын түрээс нь 3 сая 500, зүгээр барааных нь болохоор 900 мянгаас 1 сая 500 гэж байсан. Би тэгээд, өө ах минь наадах чинь хүн очдог болтлоо удна. Дор хаяж хоёр жил болно. Тэгээд би 2 жил 20 сая төгрөгөөр шатах нь байна шүү дээ наана чинь, уучлаарай баярлалаа гээд. Хий түрээсэнд ороод баларна. Тэгээд ч Нарантуулыг гаргах бол Дүнжингаравын л сонирхол байгаа ш тээ.

Х -Тийн байх тэ.

З -Нарантуул дараалан шатаж барьдаг бол “но”-той тээ, Сандэй ч шатаж байх шиг. Энэ бол бодууштай л асуудал. Сайхансамбуу бол одоо зах дээрээ чанга хянаж байгаа байх л даа. Сайхансамбуу няслуулбал хотынхон бас л сүйрнэ шүү дээ, ах минь... Та ойлгож байна уу.

Т -Гэхдээ нэг захаас хамаарч унана гэдэг ч бас.

З -Үгүй ээ, ерөөсөө л хотынхны чинь 70 хувь нь ядуу байхгүй юу. За бүр аймаар ядуу нь юм бэ, ер 30 хувь нь орлого муутай, жижиг дундын орлоготой. Одоо тань шиг такси барьдаг ч юм уу, 70 хувийн 30 нь хувь бол бүр таг ядуу байгаа.  За цаад үлдсэн 30 хувь бол тансаг дээд амьдралтай гэх юм уу тэ, гүүрний цаана амьдардаг хүмүүс тиймээ. Нөгөө “нэг гүүр давбал нэлээд баян, хоёр гүүр давбал хосгүй баян” гэдэг хүмүүс тэ.

Х -Гэхдээ баян хүнийг бас үзэн ядах муулах ч юм биш л дээ, өөрөө босгож чадсан баялаг бол болоо ш тээ.

З -Гэхдээ саяны сонгуулиар Элбэгдоржийг ялуулах гэж Пи ёстой, АН-ынхан хүмүүсийг алаад хаячихлаа. Би уг нь АН-ыг дэмждэг байсан. Одоо Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш дэмжихгүй байгаа.

Х –Яасан.

З -Яаж ч бодсон боломжгүй, 8 хувийн зээл өгөх болоогүй байсан байхгүй юу. Одоо тэгээд байрны үнийг бүтэн нугалаад хаячихлаа шүү дээ.

Х -Бараг нэг нугарсан уу?

З -Байрны үнэ өсөнгүүт хужаа нар баярлаад, хужаад цементний үнэ өсчихөж байгаа юм. Одоо тэгээд яалт ч үгүй үнэ өслөө. Уг нь их судалж байж ЗГ өөрөө их олон зүйлийг бэлдэж байж хийх байсан даа. Зүгээр нэг улс төрийн шоу хийгээд, одоо өнөөдөр эрэлт ямар байна, нийлүүлэлт ямар байна. Дундаж орлоготой хэчнээн иргэд байна гээд судалгааг маш сайн хийх байсан л даа.

Х -Дотоод үйлдвэрлэлээ сайн бэлдэх хэрэгтэй байсан байх.

З -Анх бол Алтанхуяг сайд чинь твийттэр хуудсандаа гар утас энэ тэрээ тавиад саналаа хэлээрэй энэ тэр гээд сүрхий байсан юм. Тэгэхэд би Алтанхуягт зөндөө бичиж байсан ш тээ. Эхлээд үйлдвэрлэлээ бий болгоё гэж. Энэ чинь амьдрал дунд  байгаа иргэдээс санаа нь их зөв гардаг байхгүй юу. Тэрнээс энэ Алтанхуяг нар шиг тэнгэрийн улс сургаар хийхгүй л дээ. Баян хүмүүст ахуйн зовлон байхгүй ш тээ. Бид нарт чинь зовлон их байна. Тэрийгээ яаж шийдэх вэ гэж байнга бодож хэлэлцэж байна ш тээ. Тэгээд эхлээд юунаас яаж хөгжих үү  гэдгийг мэдэж байгаа. Төр хажуудаа давхарга давхаргын төлөөлөлтэй баймаар байгаа юм. Тэгээд одоогийн засгийн багт нь хэн орж байгаа нь ил харагдаж л байгаа ш тээ. Амьдралаас тасарчихсан хэдэн баячуулын хүүхдүүд л байна.

Х -Тэд нар бол амьдрал мэдэхгүй ч үнэн шүү.

З -Хорооллын ийм замаар сүлжиж явдгийг /энэ үед бид хоёр Сайхансамбуугийн байшингийн хажуугаар гараад дээшээ өгсөөд Дүүхээгээр гарч ирдэг нэг аймаар замаар явж байлаа/, ийм машинтай явдаг гэдгийг мэдэхгүй ш тээ...

Энэ ярианы завсар би ч бас машинаа өмөөрөх аястай юм бодож “миний машин ч бараг шинэ шүү” гэж үг хаяад амжлаа.

5

Тэгээд эх оронч, бас их зөв яриатай залуугийн ярианд урамшсан би яриаг залгуулж “уг нь бүгд санаагаа нэгтгээд дуу хоолойгоо хүргэдэг бол бас төрдөө нөлөөлнө дөө” гэж омогшин хэлтэл өнөөх залуу маань үнэн ач холбогдол өгсөнгүй “хэн бидний үгийг хүргэж хэн сонсох вэ дээ ах минь” гэж шууд унтраалаа. Би ч гомдсонгүй, мундаг залуу санагдлаа.

5

4. Эмчлүүлээд, эдгээд  ирээрэй

Ядарч бас бөглөөнд залхуу хүрээд байлаа. Өгөөжийн урд зам руу дөнгөж эргээд   нам бөглөрсөн байв. Нөгөө талын урсгал харин сийрэг харагдана. Нэг хүүхэд тэвэрсэн бүсгүй гараа өргөөд л байна. Яагаад ч юм өнөө урдуур хүн шүүрчихээд байдаг элээнүүд байдаггүй. Би хараад наад талаас нь дөхөөд л байлаа. Хүүхэд нь уйлж байна. Даарсан бололтой. Би ч тэндээ эргээд сигналдлаа. Ашгүй намайг харав. Хүүхдээ тэврэн гүйж ирээд суулаа. 25 орчим насны залуухан ээж байлаа.

5

Х -За та хоёр хаа хүрэх билээ.

Э/ээж/ - Телевизийн тэнд хүрнэ ээ... Миний охин юу гэнээ аав нь мөн үү ккк, үгүй ээ аав нь гэртээ хүлээж байгаа шүү дээ. Таныг ааваа гээд бодчихож.

Х -За маамуу хэдэн настай вэ?

Э -Өө хоёр нас хүрч байгаа юм. Аавдаа амь болсон нэг хүн байна.

Х -Охидууд бүгд аав гэдэг юм шиг байгаа юм. Манай охин ч тийм.

Э -Бид хоёр чинь бас дүүтэй.

Х -айн, чи чинь тэгвэл их ойрхон хоёр гаргасан юм байна тэ?

Э -ккк тийн. Бид хоёр аавдаа юм цуглуулаад, цамц хувцас хунар аваад явж байна. Аав нь гадаад явах гээд.

Х -Өө сайхан, аав нь ажлаар явж байгаа юм уу гэж би хэрэгт дурлав. Хүүхэн царайгаа төв болгон гол толь руу, над руу харж байгаад  “үгүй ээ ... эмчилгээнд явж байгаа юм” гэлээ.

-Өө тийм үү .. Юу нь өвдсөн юм. Хаана эмчлүүлэх  болсон юм бэ гэж цайрсан юм асуучихлаа. Хүүхэн ч тэвчээртэйгээр хариулж байна.

Э -Солонгос руу явж байгаа юм аа. Бөөр нь өвдөөд. Солиулах гэж байгаа юм.

Х -Аан залуу хүн бөөр хэцүү. Манай монголд чинь бөөр шилжүүлж суулгадаг болсон гээгүй бил үү.

Э -Аан судалж үзсээн. С вирус энэ тэр ихтэй байсан бол нөлөөлөөд ер нь жоохон цаашдаа муу гээд байгаа юм.

Х -аан тэгвэл Солонгос нь шуудхан л даа. Донороо олчихсон юм уу та хоёр?

Э -Тэгээд ч манайд хийгээд удаагүй ш тээ. Энд нэг их насгүй байна гээд байх юм.

Х -Донороо олоод мөнгөө босгочихсон бол том ажил бүтээж дээ, миний дүү.

Э -Харин тийн том ажил. Аав нь эрүүл болчихвол миний хоёр охин чинь тэгээд л жаргал нь шүү дээ гээд охиноо үнслээ.

Х - ... Хүмүүс бас бие биендээ туслаад хандив их өргөж тусалдаг болсон байна лээ.

Э -Өө бидэн шиг энгийн хүмүүст юм өгөх хүн байхгүй байх оо. Гэхдээ болгосоон ямар ч байсан явах болсон.

Х -Залуу хүн дороо хөл дээрээ босно доо.

Э - аанхан наана бор хашаа, энд найзындаа орчихоод явахын. Энэ шар хаалга, за хэд гарсан бэ, ах аа?

Х- За би өөрийн өчүүхэн хандив болгож мөнгөө авалгүй үлдээе дээ та хоёрт. Бас гээд би дор нь шийдвэр гаргаж саяхан ахынх нь таксинд УИХ-ын гишүүн С.Ганбаатар нэг өдөр суусан юм. Тэгээд хэн нэгэнд туслаарай гэж нэг өдрийн орлого хандивласан. Ах нь тэр мөнгөнөөсөө 20 мянгыг өгчихье гээд би бэлэн байсан 20 мянган төгрөгөө шууд барилаа. Хүүхэн нэлээн гайхаж “юу, яах нь вэ та” гээд буухаар хойш ухарлаа. Би ч улайран “зүгээрээ ав миний дүү, гадаад явах хүнд юм болохгүй л байх, гэхдээ охиндоо гоё тоглоом аваад өгчихгүй юу”  гээд охиных нь курткны хааласанд хавчууллаа. Хүүхэн ч баярласан гэхээсээ нэлээд гайхсан харцаар харснаа “за баярлалаа ахаа” гээд хаалга зөөлөн хаалаа. Толинд хашааны хаалга цохингоо миний араас харсаар л байгаа харагдсан шүү.

5

Нэг сайхан залуу, хоёр хүүхдийн аав үхэлтэй тэмцэж байгаа юм байна. Эрүүл энх болоод ирэх болтугай. С.Ганбаатар гишүүний хандив сайн үйлсийн таксинд минь өгсөн хандив ингэж нэг эзнээ оллоо.

Одоо үлдсэн 25000 төгрөг нь байгаа. Үнэнээ хэлэхэд, таван мянгаар нь бол би хуушуурдчихсан юм. Гэхдээ нөгөөд хийнээ.

5

Үргэлжлэл бий...

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч-Таксич Хоовон хөх

Shuud.mn
Сонин хачин
xuleedeg xuuun:
sain uu, bichniig chin unshdag bolood udaj b.a, bas xoorxon yu bichixiig chin xuleedeg bolsoon, tegeed ooriigoo xuleedeg xuuun geed nerlechixlee, bayarlalaa, az xiimori, bogloogui zam, setgeleese saixan yaridag zorchigch xusie.
2013-12-05
jagai:
hovongin bichdegig olj unshad bas ch gej udaj bn.unen amidaralig estoi budag shunhgui bga chiger n bichij bga saihan bn.biched bai bolj bn.amjilt husey
2013-12-03
interneteer mungu oltsgooy zaluusaa http://magicneobux.blogspot.com/:
interneteer mungu oltsgooy zaluusaa http://magicneobux.blogspot.com/
2013-12-02
interneteer mungu oltsgooy zaluusaa http://magicneobux.blogspot.com/:
interneteer mungu oltsgooy zaluusaa http://magicneobux.blogspot.com/
2013-12-02
undesten:
bi bur chamaar baharhlaa shuu,ogshood l hehe
2013-12-01
bataa:
hoovondoo amjilt
2013-12-01
амараа:
хоовонгийнхоо ээлжит тэмдэглэлийг уншииж талархав. энэ нийгмийн маань архаг хууч бухнийг дэлгэж шийдвэр гаргагчидын сонорт щуурхай хургэх энэ сайхан ажилт чинь амжилт хусье!!!
2013-12-01
шоок:
миний монголын ард түмээн сонс !!! эгэл амьдарлын бодит үнэнийг мэдэрч уяран суухаар хамтдаа нэгдэж бохир нийгэмшлийг устгах хэрэгтэй.
2013-11-30
шоок:
миний монголын ард түмээн сонс !!! эгэл амьдарлын бодит үнэнийг мэдэрч уяран суухаар хамтдаа нэгдэж бохир нийгэмшлийг устгах хэрэгтэй.
2013-11-30
unshigch7:
ene dugaariig un*d ineelee.bas hooloi zan*aa.oilguulah gesen obgon bagsh.buhimdaad bdag mortlo temtsdeggui zaluus.bor zurheere obchin zobongo uurch ybaa hoorhii busgui tuhai bichleg bugd l oor ooriin janartai bla. neg heseg ni yruu zuduu obchin zoblongoo zarlaj tus dem abch l bhiin.21 nastai 4huuhdiin ehiin talaar minii bodol mash olon huntei zorchildson.zarim ni hatuu gej zemlej bnle...gehdeee .l za hoobondoo amjilt husie.chini nariin medremjtei bichleguudiig tesen ydan huleene.
2013-11-30
bulgan:
ter ganbaatartai hesgee hasaa. hudlaa ganbaatariin pr hiigeed teneg bna
2013-11-30
muki:
darga suulgasan dugaaruud chini ontsgui yumaa
2013-11-30
тттттт:
тэр дээр суугаад амжиж цуслах гэсэн бүхэл бүтэн арми байна.ан байна уу ман байна уу ялгаагүй бүгд л . ажилгүй хүн юугаараа оролдох биш хэрэгтэй хэрэггүй хамаагүй юм хийсэн дүр эсгэж зоос унагах гэж байгаа болохоос ажил огт хамаагүй.нэг байгуулагаар оролдоод мөнгө авдаг үе өнгөрөөд одоо улсаараа тоглодог болоод байна. юу ч зохиож магадгүй. ард нь дандаа ашиг сонирхол.
2013-11-30
zochin:
neeree bid nar ahuitaigaa alaltssaar yavtal amidral duuschih bololtoi yumaa
2013-11-30
зочин:
4 үсэг хасагдахаас өмнө олон дугаар гаргаарай..шинэ дүрмээр унших гэж хөгийн юм болох бхаа..кк амжилт гоё байлаа
2013-11-30
wege:
oilgoson oilgoson, oilgots muutai huuhduudiin surguuli, kkk
2013-11-29
huushuurdsan heleh ni:
huushuur idehed yu ni bolohgvi bna.bi bol odoo harihiin hoorond geed yum ch avj iddeggvi. taxigaar mungu olohod hetsvv tsag bolson shvv.ali boloh mungu yumaa gamnaj l yavdag yum
2013-11-29
зочин:
балансаа барьж байгаарай хоовон ахаа. хааяадаа тэр дарга нарыг зөөж байсан нь дээр. тэд нараас бас үгийг нь сонсох хэрэгтэй. адилхан монголын иргэн болохоор. за амжилт.
2013-11-29
tsetseg:
niitleld chin amjilt husie.2 ohinii aav hurdan edgeed ireerei.
2013-11-29
zeregleet tal:
bayarlalaa . chinii niitleliig tasraltgui unshij saihan energi abdag shuu. sain hun, saihan setgeltei humuus ih baih yumaa.
2013-11-29
zochin:
eruul bolooroi!gej eroogood xandiv orgosond chini bayarlalaa!sain uils delgerex boltugai!
2013-11-29
zack:
engiin amidraliin talaar unshxaar goe shuu ter tuslamj ugdug ih taalagdlaa za amjilt hoovon hohoo
2013-11-29
xuushuurdsan :
xuushuurdsan ch geh shig hoovon johon jujigleed shagaad bdag boljee
2013-11-29
дутуу дугаар:
дутуу дугаар нэхэгч намайг найзаа гэсэн талархав. гэхдээ нэхэл хэвээр, ам авсан тул бүүр их хүлээнэ. хоовон хүү овсгоотой байна дашваанжилыг рекламдаад болж байна. энэ дугаараас 1. тун ухаалаг бодолтой залуу таалагдлаа. 2. эрүүл мэндийн хандив өргөсөнд маш том талархав. даргаа авна уу согтуугаа зөөнө үү хүний үгээр бүү яваарай өөрийн санаа өөртөө зөв өрөөл даавуу дээлэндээ зөв олон түмэндээ амьдралын гэрэл сүүдрийг нөлөөгүйгээр хүргэсээр байгаарай
2013-11-29
зочин:
үнэхээр дараагийн сонгуулаар ан-ыг дэмжихгүй.
2013-11-29
зочин уб-аас:
миний монголчуудын цагаан заяа улам л дэлгэрэн бадрах биз ээ
2013-11-29
darga nariig daguulj daldganah hereggui. :
unshigchdaa aldana shuu. bi ch gesen durgui hureed bgaa shuu. hund ashigluulahiin hereg yu baina. eldev hojoo haraagui l bol. ene yanzaaraa l yavaad bgaarai. amjilt.
2013-11-29
unshigch:
niigem yag iim l bga
2013-11-29
galaa :
saihan niitlel bna
2013-11-29
hulguu.:
sain zvil hiij ee. amjilt . . . ushuu olon saihan niitlel bicheeree. dahin dahin amjilt
2013-11-29
zochin:
darga,said nartai niileed ireheeree l novsh bolj baigaam daa.sedsen ajil chine.
2013-11-29
buyan:
2 huuhdiin aavd mongo handivlasniig unshsan chin uilah gejiina, buyan ni delgereg!
2013-11-29
aya tungaa:
za bayarlalaa ingeed egel jiriin ard tvmniihee dund baih saihan ter uls tur udval mudval hereggvi ee
2013-11-29
хоовонд:
баярлалаа
2013-11-29
czxczx:
za huleej bgaad unshlaa amjilt..................
2013-11-29