Такси №36
2013-11-22

Энэ өдрийн мэнд. Лхагва гарагт “такси”-гаа тасалсандаа хүлцэл өчье. Урьд шөнө нь хүн зөөгөөд яриагаа буулгаж амжаагүй, хариуцлага алдсан явдал болсоон. Уншигчид хоёр дугаарын өртэй болсныг сануулсан байна лээ. Би оноос өмнө нөхөж гарганаа. Амралтын өдөр ирж байгаа тул уншиж сонсоход хүнд яриа хөөрөөг алгасч эрээн мяраан  амьдралын өнгө талыг нь харж буулгалаа. Нэг сонин дуулгахад, Н.Удвал сайд надтай таксидахаар болсон шүү. За ингээд, таалал орштугай.

 6

1.70 мянгаа авахаар болсон

 6

Оюутан охин сууж 1000 төгрөгөөр 2 буудал яваад буух санал тавилаа.

6

Т -За сая та нар 70 мянгаа алдах шахаад жагсана гэж айлгав аа даа.

О -Тэгнэ ш тээ кк. Гэхдээ өгөхөөр болсон шүү.

Т -Та нарын өмнөх нэг хэсэг нь 70 мянгагүй л төгссөн дөө хөөрхий.

О -Тэр үед чинь зах зээл чинь бас гайгүй байсан юм биш үү. Одоо бол юм аймаар үнэтэй болоод байна шүү дээ. Тэр үеийн оюутнууд санаа зовох юм бараг байхгүй мөнгө бага зарцуулдаг байсан байх оо.

Т -Одоо та нарын үед тэгээд санаа зовох юм ихтэй болоод байна уу?

О -Харагдахгүй зардал ихтэй л байхгүй юу. Ганц хуудас юм канондуулья гэхэд 70 төгрөг.

Т -Тийм үү, 10 хуудас нь 700 төгрөг. Ном нь ховор болохоор канондуулж байгаа юу?

О -Тийн, ном нь байсан ч ховор, үнэтэй болохоор чинь хэцүү. Нэг ийм жоохон ном заримдаа 7000 төгрөг болчихож байгаа юм. Гэхдээ миний 70 мянга бол сургалтын төлбөрт явчихдаг юм доо.

Т -Тэгвэл одоо болоо ш тээ бас. Идэж уугаад л үрчихгүй бол, та нараас ч харамлаагүй байх аа. Зүгээр хавтгай өгөхөөр шоудаад байна гээд л жоохон чангалья гэсэн байх тэ?

О -Хасах гэж байгаа бол сургалтын төлбөр нэмэхээ болих хэрэгтэй ш тээ.

Т -Танайх хэдээр нэмэгдсэн. Аль сургууль гэлээ?

О -Хүмүүнлэг, энэ жил гэхэд 270 мянгаар нэмсэн байгаа.

Т -Нөгөө 70 мянгын чинь нэг улирлынх нь мөнгөөр нэмчихсэн байгаа юм биз дээ ккк.

О -Харин тийн тэгж байхад мөнгийг маань хасна ч гэх шиг. За баярлалаа ахаа, ашгүй амжлаа. Найзтайгаа кино үзэх гээд яараад....

 6

2.Хилийн цэрэгт шилжинэ

 6

Нэг цэргийн дүрэмт хувцастай залуу сууж Телевиз хүргүүллээ. Дотоодын цэргийн хүн гэнэ.

6

Т -Та нарыг чинь цагдаагийн харьяанаас гаргаж байгаа гэл үү.

З -Цагдаагаас гаргах бас биш юм аа. Бид нар чинь цагдаа л гэж явдаг юм. Тэгээд цагдаа дотроо ийм өөр хувцас ялгаралтай алба байлгахгүй гээд байгаа юм шиг билээ. Бүгдийг нь татан буулгаад цагдаад нь оруулаад хувцас солих юм шиг билээ. Уг нь аль хэдийн татан буулгах байсан байхгүй юу. Тэгээд манайх чинь их балай. Бас зэвсэгт хүчинд орно. Цол өгнө. Тэгээд энэ томчуул нь генерал цол авах гэж байлгаад байсан байх ккк. Угаасаа ямар ч хэрэггүй байгууллага.

Т -Та нарын чиглэл үүрэг юу юм бэ?

З -Цагдаатай яг адилхан ш тээ. Нийгмийн хэв журам олон нийтийн аюулгүй байдлыг хангах гээд тэгээд полиц гэсэн үнэмлэхтэй.

Т -Энгийн бид нар бол цэргийн анги, хэв журам сахиулахад тусал гэж.

З -Жагсаал цуглаан гээд үндсэндээ цагдаагийн нохойд барьдаг мод л юм даа. Жагсаал цуглаан болохоор цагдаагийнхан одоо төрийн үйлчилгээний байгууллага гээд хүнд гар хүрч чадахгүй, манайх чинь очихоороо төрийн хүчний байгууллага гээд хүч хэрэглээд тараачихдаг байхгүй юу.

Т -За тэгвэл он гараад та нар нэг учир зүйгээ олох юм биз дээ.

З -Би ч хилийн цэрэгт шилжинэ ээ. Би ч уг нь хилийн цэргийн ахлагч дэслэгч хүн байхгүй юу. Тэгээд хил рүү хөдөө явуулна гээд байхаар нь авгай энд тэгээд ийшээ орчихсон юм.

Т -Одоо ч хөдөө яваад нэр хүнд байхгүй болж дээ. Дээр үед чинь бөөн харж үзээд төдөн жил болвол тэгнэ ингэнэ гээд байдаг байсан .

З -Одоо ч тийм хэвээрээ бас дэмжинэ шүү.

Т -Оросын дотоодын цэрэг бол аймаар л харагддаг даа.

З -Тэд нар бол улаан малгайтнууд гээд аймаар, хууль сахиулах бүх үйл ажиллагаанд оролцоно.

Т -Чи тэгээд энэ Тэмүүжин сайдынхаа өөрчлөлтийг дэмжиж байна уу?

З -Зөв ш тээ. Угаасаа утгагүй эрлийз газар. Уг нь тахрын албанд орж болж байна. Гэхдээ нэр мэр нь нэг л биш, тахар гэхээр олигтой хүн биш сонсогдоод байгаа биз дээ кк. Бас л манай монгол хүмүүс чинь тэр хүний муу үздэг хүн л гэж ойлгоод байгаа юм даа ккк.

 6

“За эртхэн гэртээ ирж эхнэрээ баярлуулья даа” гээд яриа хөөрөөтэй залуу дэлгүүрийн үүдэнд буулаа. Нээрээ “тахар” гэхээр манайхан Бадарч тахар гэх киноны дүрээр төсөөлөөд сурчихсан байгаа байх шүү. Энэ ярианааас юу бодов оо гэхээр яамныхан шинэ хууль албаныхаа нэр утга, зорилгыг хүмүүст сайн сурталчилмаар юм шиг санагдсан шүү.  Тахарын алба гэж уг нь шүүгчийг хамгаалах шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй гэсэн. Дээр өнөө Н.Энхбаяр даргыгаа барих гэж шөнөжингөө юм болоогүй юу. Одоо бол тийм ажилд цагдаа хутгалдахгүй өнөөх тахарууд ирээд хашиж байгаад аваад явчих юм биш үү, би л тэгж ойлгосон. Буруу ч байж магадгүй шүү.

 6

3.Татвараа ил болгож “Х” тайланг больё 

6

Хүүхдээ дагуулсан бүсгүй нэг дэлгүүр дээр зогсч эндээс ус аваад гэртээ бууя гэлээ. Хүүхдээ оройд авч таксиддаг тул надаас дугаараа үлдээхийг хүслээ. Заримдаа ерөөсөө такси зогсохгүй хөөрхий хүү нь даарч зутардаг гэнэ.  Энэ бүсгүй татвар бизнесийн орчны талаар их зөв зүйл ярих шиг санагдсан тул товч санааг нь орууллаа.

6

Э -Ээж нь 2 ус авсан багадуулчихваа даа. Манайд чинь байнга ус тасардаг болохоор ингэж оройд ус нөөцөлж явдаг ажил нэмэгдээд байна...

Х/хүү/ -нээг, гурван ус аваа биз дээ.

Т -Чи түрүүн татвар ил болгоё гээд ярьсан, тэр их зөв санагдлаа.

Э -Энэ манайхан худлаа нэг татвар тогтоочихсон. Тэгээд тэрийг нь аргалж “Х” тайлан гаргах гэж хүн амьтан ажлаа барах юм аа. Тэрний оронд төлж чадах боломжийн хэмжээгээр нь жигд шатлалтай татвар авмаар юм. Тэгвэл хүмүүс хэр тааруу татвараа төлөөд хэл амгүй дарамтгүй явья гээд л эхэлнэ дээ. Худлаа “Х” тайлан гэж татвараа нуух гэхгүй. Ингэвэл татвараас ордог хэдэн төгрөг лав буурахгүй, өснө дөө. Тэгээд тэрэнд худлаа тайлан нэхэж байх ч хэрэггүй. ААН-ийг судлаад их өндөр биш жигд татвар оноогоод хэсэг явуулаад үнэхээр орлого олоод томроод ирвэл нь хувийг нь жоохон нэмээд тэгж явмаар байгаа юм. Одоо жоохон мөнгөтэй юм хийдэг улс бүгд гадаадад очоод компани байгуулчихаад байна шүү дээ. Тэндээ хөрөнгө оруулагч гэж хөнгөлөлт эдлээд л, Монголын мөнгө гадаадад л эргэлдээд байна шүү дээ. Уг нь яригдаад л байдаг юм билээ, тэгээд яагаад ч юм хийдэггүй.

Т -Тэр мэргэжилтэн хүмүүс нь боловсруулаад гаргаад өгчихдөг л юм шиг байгаа юм. Тэгээд л яригдаж байгаад л замхраад байгаа байдгийн.

Х -Дунд шатанд гэхдээ чадвар муутай хүмүүсийг ар өврөөрөө их ажилд аваад бас хэцүүдүүлж байгаа юм даа. За мэдэхгүй ээ, миний л бодол шүү дээ ....

5

3 сав ус барьсаар хүүтэйгээ буулаа. Байранд амьдрах, тэгээд ус зөөх. Эдний байр байнга л ус тасардаг тул ингэж сэрэмжилж ус нөөцөлдөг гэх. Хэцүү юм аа.

 5

4. Ахмад уран сайханчидтай найрлав

5

За алив чи ор, үгүй ээ чи эхлээд ор гэсээр нэлээн халамцсан өвөө эмээ хоёр суулаа.

6

Э/эмээ/ -За хүү минь хоёр хөгшнийг ойрхон зөөнөө. Чи, ойрхон явахгүй энэ тэр гэж байхгүй шүү. Би чигээрээ явж байгаад зүүн эргээд бууна. Дараа нь энэ хөгшин урагшаа яваад цагаан 9 давхар дээр бууна за. Бид хоёр бол мөнгө цаас өгөхгүй унжина барина гэж байхгүй.

Ө/өвгөн/ -Чи юу яахгүй юм уу, манайхаар орохгүй юм уу. Наад нэг юмыг чинь хоёулаа манайд устгая л даа.

Э -Гайгүй байлгүй, маргааш энийгээ надаас аваарай.

Ө -Тэгвэл байна ш тээ хөө ингэе. Ерөөсөө чамайг эхлээд буулгаад өгье.

Э -Тэг тэг намайг буулгаад өөрөө харь тэгээд л болоо ш тээ.

Ө -Тэгээд л болоо гэдэг чинь зөв.

Э -За Сэлэнгэ бид хоёрын амралтыг тэмдэглэсэн юм байгаа биз дээ өнөөдөр чинь. Тэгээд энэ нэг юман дээрээ яасан нэхэл хатуутай юм ккк. Худлаа, худлаа наргиа шүү, чи манайд буучихаар өөрийг чинь хүргэж өгөх хүн манайд байхгүй хө.

Ө -Өө яахав хөө, би энэ унаагаар эхлээд чамайг хүргэж өгье... Манайд хоноод явах юм уу хахаха.

Э -Гайгүй байлгүй хихихи, өндөр настнууд гайгүй байлгүй. Хош танай гэрийн утас хэд юм бэ?

Ө -Гэрийн утас ажиллахгүй.

Э -Миний хүү, таксины жолоочоо. Одоо ингээд Ганзамын энд би бууна. Чи тэгээд баруун эргээд 9 давхарт 60... байшинд эхний орцонд энэ өвгөнийг яг буулгаж өгнө шүү. Энэ өвгөн согтуу байгаа, за ......эмээ над руу нэлээн гярхай харлаа. Миний гадаад төрх нэг л бүтэлгүй нөхөр шиг харагдсан бололтой яахав гэсэн харцаар өвгөн рүүгээ харлаа.

Ө -Чи одоо өөрийнхөө гэрийг зааж өгөөд л буучих. Би энэ хүүг аваад цаашаа харилаа.

Э -За тэгвэл хүү минь энэ өвөөгөө буулгаад мөнгөө аваарай за юу. Энэ өвөө нь мөнгөтэй байгаа.

Ө -Би буучихнаа.

Э -За за ерөөсөө би энэ хүнээ эхэлж буулгаж өгье. Би тэгтлээ согтоогүй л байна. Чигээрээ явчих зүгээр...

Ө -За тэгвэл нөгөө юмаа янзалья хөө.

Э -Тэрийг би шийднэ ээ хөө, чамайг харна хэр байгааг чинь тэгж байж л гаргана даа... Бид нар нэг байгууллагын хөгшчүүлээ миний дүү, амралтад яваад. Бид нар чинь байн байн уулзана, амралт энэ тэрээ тэмдэглэнэ. Гоё тансаг ш тээ. Танай ээж аав чинь бас тэгж л байгаа биз дээ. Бидний хөгшчүүлийг бол таксинууд та нар ёстой хүндлээрэй. За энэ манай хажуугаар гараад явчихлаа даа, тэр цаад 5 давхар байшин чинь.

Ө -Тэгээд манайх урд нь байдаг байхгүй юу, гэхдээ чи эхлээд бууна уу.

Э -За за ингэд эргээд цаашаа жоохон явчих. Байгалаа чинь танай охин надад хэлсэн ш тээ. Аав тантай явж байгаа бол яахав гээд. Надад найдсан ш тээ зайлуул. Тэгэхээр би чамайг хүргэж өгнө өө.

Ө -Оо за за. Чи тэгвэл манайд орох нь байна ш тэ хөө.

Э -За ингээд цаана эргэсгээд түр зогсчих доо, энэ өвгөний хараад байгаа юмыг нь нэг амсуулаад орхихоос.

Ө -За намайг хүргэж өгсөн явдалд баярлаад нэг зуу татчихмаар байна би.

Э -Татуулна би, яг тааруулаад л татуулна. За орцонд чинь ирчихсэн юм чинь нэг залгилуулаад буулгана даа. Чи харин пянгаа даагаарай хахаха. Энэ хүү эмээ өвөөгөө ойлгох байлгүй.

Ө -Тэгвэл нь их таатай байна даа.

Э -985 гарсан байна. Энэ мөнгийг өвгөн та өөрөө төлнө шүү.

Ө -За тэр яахав надад мөнгө байгаа, наадхаа.

Э -Энэ их баян өвгөөн, за одоо яанаа аяга сав байхгүй. Хүүхээ чамд байхгүй юу гээд эмээ их л өөриймсөг загнаж хайрцаг савыг уудлаад нэгжээд авлаа.

Ө -Одооны жолооч нар муу, аяга байхгүй явж байгаа юм... за за өвөө нь худлаа, энэ архи машин хоёр нэг замаар явахгүй. Зүгээр хөгшөөн би залгичихья.

Э -Хөөе өвгөн хайрхандаа өргөчихөж байгаад залгилаарай.

Манай өвгөн шилтэй архийг тун ёсорхуу задлан сэржимлээд залгилах гэлээ.

Би хошуу нэмж “өвөө наадах чинь ийм тагтай залгилж болохгүй байх аа” гэхдээ яагаад ч юм шүлсээ арай залгисангүй. За за арай ч тэр нь юу юм бэ зүгээр, урьд нь бас татаж явсан хүний хувьд саналаа л хэлсэн юм л даа. Гэтэл өвөө над руу тун нухацтай харж “Энэ банди нар одоо хаашаан юм, ийм архийг чинь заавал залгилахгүй шимээд ууж бас болдог юм даа” гэж зэмлэл зөвлөгөө хамтатган хэллээ.

Э -За алив би нэг залгилах гээд үзье дээ... өө миний хүү эмээ нь сая уруулдаа хүргэсэн чинь болж байна. Май хөө одоо яг талд нь ортол залгил.

Ө -За хөө аятайхан оруулна аа наадахыг чинь, шууд бас цүлхийтэл явуулчихаж болохгүй.

Э -Айн тэг дээ, миний амралтыг тэмдэглэж авч өгсөн шүү. Битгий шуналтаад бай үлдээнэ шүү өвгөн та, хахаха. Даваа багш бас үг хэлээд л өгсөн.

Ө  -За за таны эрүүл мэндийн төлөө.

Э -За хө энэ хүүхэд чинь бас цаг нартай хамаагүй назгайрахгүй шүү.

Ө -Мөнгийг нь төлнө ш тээ хөө.

Э -За чи тийм бол олигтойхон 2000 төгрөг тавьчихаад наад хүүдээ томор доо чи.

Ө -Өгнө өгнө, чи одоо ресторан болж байна ш тээ, ухаан нь жолооч оо.

Э -Бид нар насаараа цуг ажиллсан хээгүй болсон хүмүүс. Яахав дээ энэ архийг их хойно уудаг болсон юм. Танайх чинь хэдэн номер билээ?

Ө -... 4 давхар, хөөе ресторан чи зогсч бай, бид хоёр жоохон архидья.

Э -За архидахгүй шүү, маргааш чи үхчихвэл яах юм... за за тоглосон юм. Түй түй, хурдан ууна шүү.

6

Хоёр хөгшин харин сүүлдээ нэлээн халж “За үлэмжийн чанарыг нэг аялчихаад бууя, чиний машинд ч буян тогтоно” гээд дууллаа. Бас их энергитэй дуу гэж сонссон болохоор настангуудын буян хаялга хаачихав, таксины минь ёндоо хийморь нэмэгдэх биз гэж бодоод цааргалсангүй дагас хийж аяллаа даа. Манай хоёр хоршин нэлээн дээд өнгөнөөс тун итгэлтэй бас бардам дууллаа. Ялангуяа тэр эмээ, залуудаа урлаг уран сайханд шаггүй байсан бололтой шүү. Үе үе дээшээ хоолой нь цойлон гарч тэр хавийн орцны үүдээр эргэлдэх улс ярих юмтай болж байгаа бололтой бүгд л машиныг минь бараадасхийж зогсцгоолоо. Яахав жар хүрээд жаргаж ууж байгаа улс гэж бодоод би ч өнөө хоёрыг нэлээн ”эрхлүүлж” байгаад бараг цаг болсны дараа өвгөнийг гэрт залж, эмээг шатаар нь гаргаж өгснөөр бидний бичил найр өндөрлөсөн юм даа.

 6

4. Солонгоогийн гутлыг хасчихлаа

6

Ээж охин хоёр шоопин хийсэн бололтой. За одоо Баагийд нэг гутал авна тээ.

6

Э/ээж/ -Аа тийн тэр чинь одоо заавал урт түрийтэйг авна гээд байгаа бас.

О/охин/ -Ноднингийнх шиг нь гуч дөчин мянга гээд байвал тэ. Гэхдээ юу гэж тийм байхав, нэмэгдээ биз.

Э -Пээ юмны үнэ айхтар өсчээ. Яанаа энэ чинь, нөгөө 400 мянган цаас ингээд дуусах шив.

О -Одоо өшөө өснө дөө ээж минь.

Э -За тэр ч яахав авсан юмаа хаячихав, чи сайн бөөгнүүлж буугаарай. Их дэлгүүрийн урд талын гутал дээр очмоор санагдах юм.

О -Хөгшин ээжийн захисан юмыг эхлээд авья, тэгээд урагшаа алхая.

Э -За тэгье, тэгээд хоёулаа өмд л авчихвал болоод явчихаж байгаа юм биш үү.

6

Ээж охин хоёр лав 4 хүний захиас хувцас гутлыг бөөгнүүлж яваа бололтой. Хийсэн наймаагаа үнэлж дүгнэн нэг нэгээр нь гаргаж үзэн завгүй явсаар Их дэлгүүрийн хойно буулаа. Юмаа бүртгэж явтал Солонго гэх охины гутлыг авахаа мартсан болж таарлаа. Ээж нэлээд сандран зах руу буцах санал гаргатал охин тас загнан “ер нь больё, ноднин 100 мянгаар нэг гутал авсан. Жил бүр 100 мянгаар гутал авна гэж даварсан юм байхгүй. Энэ жилдээ хуучин гутлаа өмсөг” гэж шийдэмгий хэлснээр хөөрхий Солонго шинэ гутал авахуулах “шанс”-аа алдах шиг болов. Миний сонсож мэдсэнээр Болжуух, Батаа бас бэр Номука нар бүгд нэхээсэн дотортой зузаан ултай өвлийн гуталтай болсон бол Дааяа гэх залуу зузаан ноосон цамц авахуулсан тул куртка шинээр авахуулах гэж санал оруулсан байсныг хассан байна. Мөнгө барьж байгаа охин ээждээ нэг дээлийн өнгө буриад гутал өөртөө ороолт малгай хосоор нь авсан байна. Ер нь Солонгоо л бараг бүх төсвөө хасуулж юмгүй үлдэх шиг болов. Төр сая төсөв мөсөв гээд байсан. Миний таксинд нэгэн өрх айлын төсөв өвлийн хангалтын хуваарилалт ийнхүү эцэслэн хийгдлээ. 6 хүний хувцасны асуудлыг 500 мянга орчимд шийдсэн бололтой. Мөнгийг бас л сайн барьж хуваариладаг охин байгаа биз.

 6

5.Халуун талх идье

6

Сансарын тунелээс 50 шүргэж яваа хоёр эмэгтэй “Төмөр зам, Стелла хүргээд өг” гээд суулаа. Бас л сайхан тааруулаад татчихсан хоёр байлаа.

6

Х/хүүхэн/ -Ёооё хүүхдийн хэлдгээр онигоотой айн, Стелла гэсээр байгаад аманд орсон байна. Сая стелла гэчихсэн үү хахаха. Нөгөө юу шүү залуу, эргэн дурсахуй шүү за.

Н/найз/ -Би бас юу билээ гэснээ за очсон ч яахав гэж бодоод хахаха. Манай ангийхан нэг уулзалдахгүй юу тэгээд би найз руугаа ярьсан чинь, за за манай ажил 5 цагаас тарнаа гэсэн байхгүй юу. Тэгээд би хүлээж байгаад тав гуч гээд залгасан чинь кк нөгөөдөх чинь утсаа авснаа “өө уучлаарай найзаа, найз нь рефлексээрээ гэртээ ирчихжээ” гэдгийн хахаха тэрэн шиг чи одоо рефлексээрээ баар луу явчих гэдэг болчихжээ тэ.

Х  -Харин тийн нөгөөдөхөө хэлцэн л нааж байна.

Н -Би чамд хэлсэн билүү, нөгөө Туяа эгч “Амраагийн төрсөн өдөр хэзээ билээ” гээд. Тэгэхээр нь би 29-нд шүү дээ гэсэн чинь “өө ид хямралын үеэр таарсан байна ш тээ, би очиж чадахгүй шүү” гэдгийн хахаха. Тэгсэн нөгөө түрээс хамаг төлбөрөө төлдөг үе нь юм байна л даа.

Х –Эмэгтэй хүмүүс бид нар эмзэг л харах юм даа хахаха. Чи одоо манай ангийн Нарааг хараарай за юу. Хачин юм байгаа, чи дэргэд нь цэмцгэр авгай байхгүй юу.

Н -Тэр яахав хүн яана би тийм л байна ш тээ.

Х -Би одоо Жижгээг ирж байна уу гээд асуучихья. “Байна уу, Чи ирж байна уу, за Төмөр замд Эргэн дурсахуйд очиж байна. Би танай охин Номинтой яриад ээжийгээ явуул гээд томорсон шүү айн, тийн ккк заз одоо гар. Нараа бол 7 цагт гэсэн бол 7 цагтаа л ирнэ. Хэдий компоттой хүн ч гэсэн бас цаад наадахаа мэднэ шүү, цаадах чинь. Тийн хахаха”.

Н -хөөш нөгөө /дуугаа намсган/ хаачсан бэ?

Х - ...... тэгсэн тэгээд би ёстой огцом байхгүй болсон ш тээ. Уг нь хайртай л даа ккк. Яахав яахав би авч хэлэлцэхгүй байгаа. Өнөөдөр харин жоохон огшоод ярьчихлаа. Би нээрээ чамайг эртээр үнэлсэн шүү. Би ёстой мөнгөө буцааж өгөх болоод, тийн ёстой гоё юм хийгээд мөнгө унагачихсан байсан юмсан. Ашиг ёстой капут болчихлоо чёрт гээд гаслаад ккк, тэгсэн чи за за ингээд зохицьё гээд.

Н -Чи хохирч болохгүй байхгүй юу, тэр яахав уулаасаа чамд өгөх байсан мөнгө.

Х -Тэр нь ч яахав, гэхдээ найзынх нь амьдрал тэр хэдхэн төгрөгөн дээр л тогтож байгаа шүү ... өө тэгсэн нөгөө байрны эзэн авгай ирээд цэцэг хугарсан байна гээд.

Н -Хүүшээ яанаа, ямар дарамттай гар вэ нөгөө хошин шиг дээр гардаг шиг.

Х -Тэгж уур хүргээд тэгээд тэр өдөр чинь ёстой бөөн стресс байлаа. Өнөөдөр сайхан байлаа.

Н -Нөгөө Түмээ нээрээ хоёр сартай, бөмбөг залгиад эмнэлэгт хэвтчихсэн, тэгсэн хөөе ингэж байна гэнэ. Ажил дээрээ толгойгоо бариулаад л орой нөхөр нь гэрт мөлхөж толгойг нь бариад л тийм юм идмээр байна, ийм юм уумаар байна, тэгсэн нөхөр нь найзуудтайгаа гэртээ ирээд гарах гэж байсан чинь би халуун талх идмээр байна, чи яг одоо гаднаас аваад ирээч гэсэн гэнэ...

Х -хахаха

Н -Тэр нөхрийнх нь найзын авгай нь миний өөдөөс харсан өрөөд тэгээд надад яриад танай ангийн тэр хүүхэн тасарцан шаардлагатай хүүхэн байна лээ шүү гээд хахаха.

Х - За яршиг аа тэр, хоёр гурвыг гаргачихаад. Жоохон охин шиг л байгаа юм байна даа тэ хахаха.

 5

Ийнхүү манай хоёр хүүхэн ам хуурайгүй ярьсаар бид зорьсон газраа ирлээ. Өнөөх баарных нь дэргэд дахиад 4 хүүхэн пээ пүү болон нөгөө хоёрыг угтан авлаа. Удаан уулзаагүй найзууд учран золгож байгаа бололтой. Манай нөгөө голлон ярьдаг хүүхэн ч сүрхий юм аа. За алив мөнгөө мөнгөө гээд нөгөө хэдээ дор нь татвардаад надад “за май хариулт хэрэггүй” гэж 3000 төгрөг сарвайлаа. Угаасаа 3000 гарчихаад байсан юм л даа.

 5

Ойрд дулаахан сайхан байгаа болоод ч тэр үү хүмүүсийн царай нэг л тэнэгэр сайхан, уусан идсэн, хөгжилдсөн улс л байна даа. Хэцүү нь хэцүү л байгаа байх. Гэхдээ хоолгүй байлаа гээд хүн чанар, сэтгэлээ гээчихдэггүй, өгөөмөр эгэл ард түмэн юм даа манай монголчууд.

 5

Үргэлжлэл бий.

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч-Таксич Хоовон хөх

 
Shuud.mn
Сонин хачин
hoovon:
taxi_hoovon@yahoo.com
2013-11-29
koko:
та яасан бэ ямар такси юм бэ, би таньд нэг санал тавьж байсан даа би чөлөөт уран бүтээлч, зураач гэж хэлж байсан даа. би бас манайд кофе ууж ярилцая гэж шинэ төсөл хийж байгаа. танаас тусламж авах гэсэн юм. таныг гэртээ урьж ярилцах гэсэн юм яаж холбогдох вэ. надад хаягаа линкэ өгөөч та бид 2 н санаа нэгдэх юм шиг байна. намайг ерөнхий сайдад санал тавьж хамт кофе уух саналтай байгаа хариу өгөх боломжтой юу. санасан шүүүүүү.
2013-11-26
muki:
daraagiin bichleg gartal munch ih huleeh yumaa
2013-11-25
зочин:
сайхан инээлээ...гоё бичжээ...амжилт ...хүмүүс унших гэж хүлээгээд хоовон ч зүгээр суухаа болилоо доо..кк
2013-11-23
lbayar:
unen tas tas hunii l orchlon
2013-11-23
1234:
duu huraaguurt bichij avdimu hu?
2013-11-23
hvifufufuf:
arhi haraad bas shulsee zalgina?
2013-11-23
зочин:
амьдрал байдлыг мундаг л бичжээ
2013-11-22
хххххххх:
ta neeree oi togtoolt sn bn shvv te uur ymar negen yumand ashiglaach gej zublumuur bn amjilt ushuu shniig bicheerei
2013-11-22
hulguu.:
amjilt. . . . . . . . .
2013-11-22
zochin:
hovsgold baidag manai ehneriin hamaatan zaluug hoovon gej hochildog ym ! bas l ovoo gar baidag ym ! er ni maapaantai sergelen shogch sain zaluu baidag ym ! bidniig uulan deeguur dandaa mashintai davhiulsan ovoo gar baigaa ym ! 37 dahi dugaariig chini unshchihaad chamd yrij ogii doo !
2013-11-22
ariuk:
vneheer taalagdla ygl hvmvvsina midral bdg l zvil ymda bi j gsn eejtge gerinhe toswiig barih gj ih zowdg shv kk
2013-11-22
unshigch7:
orhiin tosob ih aytaihan yria boljee.tsag uee olson.bas ouytnii 70.0. hurdeggui hetsuu tegeed kino uzeel...50nastai huuhnuudiin yria yag bn shuu.bas ih tordog bolson ni unen.za amjilt husie hoobnondoo.
2013-11-22
дугаар:
дугаар алгасалгүй уншиж дутууг нэхэгч байна оноос өмнө нөхнө гэж амласан шүү хоовоон амжилт
2013-11-22
amgaa:
za bayarlalaa 3 dahi udur neleen harsan shvv ter svvliin hvvhen bas hair mair yaritsan een xa xa saihan bailaa
2013-11-22