Такси № 35
2013-11-15

1.Такси компанийн захирал байна аа

4

За нэг такси судлаач юм уу захирал ч юм уу хүүхэн суулаа.

5

Х/хүүхэн/ -За чи өдрийн хэдийг өгч байна... пөөх ёстой гайгүй байгаа дээр нь авчихаж. Одоо цаана чинь нэг гишүүн том дарга гадаадаас аймаар их такси оруулж ирэх гээд бүх юм нь бэлэн болчихсон ачуулах гэж байна. Хувийн таксинууд шахагдана. Аймаар их такси гэсэн. Тэгээд л нэг хэсэг нөгөө Магнай дарга чинь таксиг мянга болгоно гээд үзсэн байхгүй юу.

Т -Тэгээд такси их болох тусам түрээс барьцаа нь гайгүй болох юм биш үү?

Х -Чи чинь ямар хөөрхөн эвдрээгүй гэнэн таксичин бэ...ккк, тэр үнэтэй машинаа юу гэж чамд бага барьцаатай хямдхан өгч байхав дээ. Бүгдээрээ жолооны үнэмлэхтэй ажилгүй арми байж байхад такси барих хүн мундахгүй ш тээ. Тэрийгээ нэг судалж мэдээд оруулж ирнэ шүү дээ, гишүүн дарга нар чинь.

Т -За за тэгвэл энэ таксигаар хоол олж идэхгүй юм байна л даа.

Х -Гэхдээ гайгүй л дээ, тэнд бас нэг такситай болчихгүй юу, тэгээд ээлжийн жолоочтой бол за юу. Нэг 10 саяын машиныг бол дор нь хийгээд авна даа... Манайхан нойр ихтэй унтамхай л даа, тэрнээс юу байхав. За за наанаа зогс. Чи ерөөсөө явж чаддаггүй юм байна ш тээ. Ингэж хөдөлж цөхөж явах юм бол яаж мөнгө хийхэв дээ.

Т -Ингэхэд та өөрөө юу хийдэг хүн бэ?

Ойлгомжтой ш тээ. Такси компанийн захирал л явж байна ккк за баяртай болгоомжтой яваарай ...хэд ч гэж асуусангүй 3 км газарт 2000 төгрөг урд тавиад буучихлаа.

Ёстой алмайруулдаг хүүхэн байна уу тээ, ккк.

 5

2. Ц.Энхжин дарга юм хиймээр байна

5

Нэг сайхан тохины зураач ахтай явж ойр зуух илэн далангүй ярьж хөөрлөө. Их Хурлын гишүүн, аварга Б.Бат-Эрдэнэтэй сүрхий найз гэнэ.

Нөхөр минь сайн уу гээд л ярьдаг юм. Аварга бас мессеж их мундаг бичнэ ээ. Миний үзэсгэлэн дээр дандаа ирдэг юм. Би чинь ангийнхантайгаа нийлж 2 жилд нэг удаа үзэсгэлэн гаргадаг юм гэж найрсаг яриа өрнүүлсэн зураач ах, нэг бүсгүйн хамт явсан ба бодмоор анхаармаар нэг зүйл ярьсныг буулгалаа. Энэ ярилцлага Урчуудын эвлэлийн хорооны дарга ноён Энхжинд хаяглагдах юм.

 5

З/зураач/ -ХААН банкны улаан гэр гээд танхим байдаг юм. Тэнд зураач нар  үзэсгэлэнгээ гаргадаг болоод байна. Манай энэ үзэсгэлэнгийн танхим гэж юм тавьж, хүн урихаас ичмээр юм болчихжээ. Навсайгаад, нураад ханынх нь хир тоос бэрх болсон. Энхжин дарга чинь одоо Германы өндөр соёлтой хүн юм гэсэн. Тэр нь одоо өөрт нь л шингэж, юм болж явдаг юм байлгүй дээ. Уг нь өндөр соёлтой дарга хүн тийм танхим руу орохоосоо зовмоор юм.

Урчуудын хороо толгойлж байгаа хүн чинь одоо, ядахдаа нэг шохой түрхчихгүй юм. Одоо тэгээд нөгөө дарга байх хугацаа нь дуусч байгаа юм билээ л дээ.

Х/хүүхэн/ -Уг нь үе удмаараа л залгамжтай улс сайхан аваад явж болдоггүй л юм байх даа.

З -Өө өөрсдөө бол эндээсээ юмтай болж, хөлжиж баяжсан улсууд даа. Заал маал бариулах гэж байна гээд өөртөө байшин бариулчихсан ч байх шиг. Айхтар ш тээ, эд нар чинь.

Х -Одоо энэ урлангийн хойно хэсэг зураачдын барьсан юм байна уу тэ.

Т -Үгүй байхаа, Энхжин чинь авгайгийнхаа дүүд тэр газрыг өгч байшин бариулж байгаа байхгүй юу ............

 5

Урчуудын эвлэлий хороо гэж нэг байгууллага байдгийг уншигч та сонсч л байсан байлгүй. Бүтээл төрөх нэг агшинд бүх амьдралаа багтаачихдаг гэдэг алтан гартан зураач урчуудын нэгдэл болсон байгууллагын даргын тухай нэг ийм таагүй яриа сонсогдож байна. Зураач ахын бахархан бас харамсан ярьснаар бол Урчуудын эвлэлийн хороо нь 1987 оны улсын хэмжээний эд хөрөнгийн тооллогоор хөрөнгөөрөө олон нийтийн байгууллага дотроосоо Үйлдвэрчний эвлэлийн дараа орж байсан байгууллага гэнэ. Аймаг бүрт урчуудын салбартай, гэрэл чимэглэлийн үйлдвэртэй, шаазан ваарны үйлдвэртэй. Гачууртад өөрийн газартай байшинтай зураач нар зургаа зурдаг байгалийн урлан гэж болох амралтын газартай хөл дээрээ бат зогссон юмтай, хөрөнгөтэй газар байсан гэнэ. Тэгээд өнөө зах зээлд шилжих бужигнаанаар улсын, нийтийн өмч хөрөнгө нь хар гар дамжин хэдэн хүнийг бэлжүүлсэн тавилан урчуудын эвлэлийг ч тойроогүй бололтой юм. Дээр дурдсан их хөрөнгөний зэрэгцээ дансандаа 22 сая төгрөгтэй байсан гэнэ. 1987 оны 22 сая төгрөг гэдэг ямар их мөнгө байхыг тэр үед мөнгө барьж явсан хүн бүр хэлэх биз. Зураач ахын хуучлан ярьснаар бол тухайн үеийн нэг дарга нь ажлаа авч хэд хэдэн удаа Бээжин явсны дараа энэ мөнгө нь 9 сая төгрөг болчихсон байсан гэнэ. Байдал эвгүйтсэн болохыг мэдсэн холбооныхон онц хурлаа зарлаж байж нөгөө даргаар хүчээр буулгаж авч. Тэгээд бусад мөнгө хаачсан талаар судалтал өнөөх дарга байнга Бээжин рүү зугаалж туйлаад дуусгасан байсан гэнэ. Үүгээр үндсэндээ Урчуудын эвлэлийн сайхан цагийн үед бөөгнөрсөн их хөрөнгө барагдах суурь тавигдсан бололтой. Харин араас нь залгамжилж яваа холбооны тэргүүндээ сэтгэл дундуур байгаа жирийн нэг гишүүний үг ярианаас товчлон хүргэлээ. Үнэхээр үзэсгэлэнгийн танхим нь хана нурах шахаж байхад авгайнхаа дүүд газраас нь таслан өгч барилга бариулаад явж байгаа бол хүн муутай л дарга байна гэж хэлэх байна. Сонссон төдий яриагаар сүртэй юм ярих ч гэсэнгүй. Гэхдээ энэ маань бас нэг хар зах дээр сонссон хов жив яриа ч бас биш шүү дээ. Үнэхээр байр сав нь тийм байдалтай болсон бол монголын минь урлагийн нэг нүүр царай болсон уран зураг хэцүү л байгаа юм байна гэж бухимдах сэтгэл төрлөө. Зураач хүн одоогийн үзэсгэлэнгийн танхимд хүн урихаас ичмээр гээд өөр газар үзэсгэлэнгээ гаргая гээд явж байна шүү дээ. Энэ  талаар судалж үзмээр санагдлаа. Тэгж байгаад нэг тэр яригдаад байгаа дүүдээ өгсөн гэх газар, бас хүн ичмээр болоод байгаа үзэсгэлэнгийн танхимаар нь орж үзэж юу олж харснаа дараа буулганаа.

5

Нуух юм алга. Миний уран зургийн талаарх мэдлэг төсөөлөл ч тааруухан л даа, гэхдээ яахав ээ. Азарганы ноцолдоон, Ажлын дараа, Өвгөн хуурч гээд  бас хэдэн зургийг харж биширч явсаан ... Бас тэр Шишкин гэж орос нөхрийн Тариа гэдэг билүү нэг юм бодуулсан зураг бий дээ ...

 6

3.Нөхрийгөө гэнэдүүлэх гээд шөнө гарч байна

 6

Их ч яриа бас нэлээн шулуухан зантай байрын хүүхэн хоёр гурван цүнх ачаа хойд суудал дээр шидээд урд сууж таван шар хүргэ гэлээ.

6

Х/хүүхэн/ -Хүмүүс аягүй сонин, дээхэн үед аягүй бие биендээ туслах гээд л байдаг байсан. Одоо тэгэхээ больчихож. Тэрийг яаж мэдрэв гэсэн чинь замд явж байгаад машины дугуй хагарчихгүй юу. Тэгээд жолооч дуудаад ирэх хооронд нь бараг цаг гаруй гадаа зогсохгүй юу. Уг нь запас дугуй байсан юм. Нөгөө том машины чинь боолтыг эргүүлж үнэндээ дийлдэггүй. Тэгээд гараад машинд гараа өргөлөө. Ёстой зогсдоггүй юм  даа. Хүний мөс чанар маш хэцүү болж байгаа юм байна даа л гэж бодсон шүү.

Т -Цагаа дагаад хэцүү болж байгаа байх аа. Хүнд туслаад зарим нь амь насаа алдаад байна шүү дээ.

Х -Тийм л дээ. Гэхдээ цаг хэцүү болчихсон гээд буруу тал руугаа яваад байж болохгүй. Нэг удаадаа хүн хожсон юм шиг байсан ч яс юман дээр хохирдог зовдог байхгүй. Дээхэн хахууль энэ тэр аваад л баяжаад байсан улсыг одоо ингээд  харахаар үр хүүхэд нь юм уу, өөрсдөө өвдөөд үхэл зовлон ээрээд бүгд өр төлөөсөө төлж байна ш тээ. Харахад тэр мөнгөтэй сайхан хүн суудал дэвшээд байна. Тэрний аруур нь юу болж байгаа нь тэр болгон дэлгэдэггүй л болохоос бас хэцүү юм байгаа. Болоод байгаа юм шиг боловч тэд нар маш их төлөөс төлж байдаг гэдгийг ухах хэрэгтэй байхгүй юу. Хүн тэд нарт чадуулаад байгаа юм шиг боловч тэд нар шиг зовлонг үүрэхгүй л байхгүй юу. Миний мэддэг сайд дарга нар бүгд л хэцүү зовлонтой байх юм байна ш тээ. Нэг хүүхдээ алдчихсан хоёр хүүхдээ алдчихсан байж л байна. Манай найзууд тэгдэг юм, муйхраар явсан нь хожоод, мундагдаж явсан нь сүйрээд, мулгуу явсан нь л бараг хожоод байна шүү гээд байгаа юм. Үнэн ш тээ. Нэг хэсэг манай найзууд чинь бүгдээрээ өсөөд л баяжаад л мөнгө гэдгийг баруун солгойгүй цацаад л баяжаад эхэлсэн, одоо бол яах гэж тэгж хөөрч явав даа. Мөнх тийм байх юм шиг л санаж явж дээ гэж хэлж байдаг юм. Ухаарсан гэсэн үг шүү дээ.

Т -Тийм байна аа, ухаарсан л хүний үг байна.

Х -Одоо энэ улсаа идэж, өнгө мөнгөнд умбаж байгаа хүмүүс тийм сайхан байсаар дуусахгүй ээ. Юм ирнэ шүү.

Т -Гэхдээ бас хамаагүй тэгж болохгүй байх л даа. Хүн бас амжилт гаргаад дээшээ гараад бас зүтгэж л байгаа аав ээжүүд, эхнэр нөхрүүд биз дээ.

Х -Гэхдээ буруу аргаар л баяжих юм бол яваандаа муу шүү.

Нээрээ чамд гэж ярихад би нэг гишүүн таньдаг юм. Тэгээд эртээр их гоё тааралдаад тэгэхээр нь би “Сайн уу хэнээ” гэсэн чинь хажуугаас нь нэг халмаг юм гишүүнээ гээч гэж байна. Тэгэхээр нь би “чи дольдгонолгүй дуугай бай. Би наадахыг чинь хар багаас нь нэрээр нь дуудаад ирсэн юм” гээд ккк. Тэгсэн манай нөгөөдөх бас хачин царайлаад хямсганаад байгаа юм аа...

Т -Өө тэгээд дээшээ гараад, хүмүүсийн харьцаа хүндлэл их болоод ирэхээр хүн бас өөр бололгүй яахав дээ.

Х -Тэгсэн ч гэсэн дээ... за би чинь одоо жолоочийг дуудаад нөхрийг гэнэдүүлнэ гэж байгаа.

Т -Нөхөр чинь хаана байгаа юм?

Х -Дарханд байгаа юм.  Өнөөдөр миний машин гардаггүй өдөр болохоор намайг орой 10 гэж гарна шөнө ирнэ гэж бодоод явж байгаа. Би тэгэхээр нь ийшээ 5 шар хүртэл такси бариад эндээс жолоочийг нь машинтай нь аваад 9 гэхэд нь палхийтэл орчих гээд байгаа юм. Яах болдоо тэр чинь ккк.

Т -Чи очно гэсэн юм бол томоотой хүлээж л байх байлгүй дээ.

Х -Харин яах нь уу, их л хөдөлгөөнтэй хүн дээ ккк. Шалгалтанд байнга л унаж юманд ордог хүн дээ ккк, та нар ер нь осолтой улс шүү.

Т -Чи  гартаж байсан юм уу?

Х -Яг ч чадаагүй л байна. Энэ жолооч бас сүүлийн үед хуйвалдаад худал мэдээлэл өгдөг болоод биеэ үнэлээд байгаа юм аа. Уг нь тоть шиг хамаг юмыг нь яриад байдаг байсан одоо нэг л биш.

Гэхдээ ёстой аймаар давхина, Шумахер гар байгаа юм.

Т -Чи тэгээд ингээд байнга хардаад, мөрдөөд байвал зүгээр байсан ч нууц байдалд орох биш үү?

Х -Өө шууд л базаж байсан нь дээр. Манай хүн утсаа авч “ноль”-д орох юм бол тэгээд алуулна шүү дээ.

Т -Пээ, аймаар айн.

Х -Хохь нь, өөрөө анх зүгээр явж байхад чамд базуулья гэж өдсөн хүн. Би анх унтахдаа л хэлсэн юм. Өөр юм завсар байхгүй шүү, базна шүү гэж. Өөрөө тэгье, базааарай л гэсэн ккк. Тэгээд 15 жил базуулаад, шүүсээ шахуулаад явж байгаа хүн дээ.

Манай аав ээж суулгахгүй гээд манай нөхөр чинь гадаа сүүдийгээд л ирээд зогсч байдаг байснаа нэг өдөр би танайд хүргэн орох гэсийн гээд шууд ороод ирсэн. Би тэгээд хэлдэг юм, хүмүүс эхнэр авдаг юм билээ, чи харин эхнэрт гарчихсан тэ гээд хахаха, одоо тэгэхээр арай ч дээ гээд томрох гэнээ бас ...

Т -Ярих юмтай л эр байна.

Х -Өө тэгээд бүтэлгүй, далжиганаж явж байгаад баригдчихгүй юу. Баригдах баригдах даа манай ээжид баригдаад ёстой бүтэлгүй.

Т -Өө хөөрхий адилхан эр хүн яанам бэ тэр, тэгээд нөгөө нэр хүнд одоо шалаар нэг болсон уу?

Х -Юун шал, гудсан доогуур явж байгаа юм чинь хахаха. Нэг онигоо байдаг шиг. Нэг залуу хөдөө айлд намар зүгээр, зүгээр залуу насаараа хучаад унтчихья гээд нэг адсага хаяулаад унтсан чинь өглөө байдаггүй, хаачив гэсэн нөгөө адсаган доороо орчихсон унтаж байсан гэсэн ккк. Тэрэн шиг, анхнаасаа асуудал гаргасан эрчүүд чинь хөөрхий, өөрсдөө шалдаа бууж ирэх нь ч яахав. Нэг хийсэн юмаа дахих гээд байдаг байхгүй юу ккк, тийм биз дээ айн.

Т -Гэхдээ бид их хэлмэгддэг улс шүү.

Х -Найзууд нь зүгээргүй гээд л байгаа юм. Би ч яг шүүрч барьж чадахгүй л байна. Өнөө шөнө магадгүй дээ кк.

Т -Найз нар нь одоо яасан сонин байна аа, нэгийгээ тэгж хэлж, гэр бүл үймүүлээд байгаа юм биш үү. Нэг бол чамд санаатай юм уу?

Х -Өө сул амтай юмнууд байна. Нэг найз нь намайг эхнэр нь гэж мэдэхгүй баахан чалчаад, нөгөө намба алдана гэдэг нь болоод. Тэгээд хөөрхий манай хүн надад бүтэн сар чангалуулсан. Гэртээ ороод хамаг хувцсыг нь шар тор хогийн уутанд хийгээд л баяртай гээд л үүдэнд овоолсон доо. Тэгсэн манай охин учраа мэдэхгүй хөөрхөн “Ааваа баяртай болгоомжтой яваарай” гэчихсэн хахаха. Аав нь бүр барайгаад уйлах шахсан ккк. Дараа нь ааваа битгий яв гэх болов уу гэсэн чинь баяртай гэдэг байна шүү гэчихсэн бөөн инээдэм.

Т -Гэхдээ та хоёр эвтэй ойлгоцоод байдаг юм шиг байна тээ.

Х -Одоо яах вэ дээ амьдраад л байна. Хайртай юм чинь яахав. 3 хүүхдийг нь гаргаад өгчихсөн. Одоо бас нэг хүүхэд гэж авч байна лээ. Би тэгэхээр нь чи яасан 4 хүүхэдтэй хүүхэн бол салж чаддаггүй гэсэн гэж сонсоо юу гэсэн “пээ чи” гээд л байгаа юм.

Одоо тэр чинь намайг болж л өгвөл гадагшаа удаан хугацаагаар явуулчих санаатай ятгаад байгаа юм. Тэгж зайгаа амархан тавьж өгөхгүй шүү гээд байгаад байгаа шүү дээ би чинь.

За за шумахертайгаа ухасхийж очоод муу нөхрийгөө шалгаад гайтай байвал алж өгөөд, гайгүй байвал жаал үлгэж хаячихаад маргааш буцна даа.

 6

Таван шар өнгөрөөд хүүхэн унаагаа сэлгэж суулаа. Цүнхээ жолоочоороо зөөлгөн суухуйд жижиг тэрэг тоос манарган хөдөллөө. Үнэхээр Шумахер жолооч бололтой юм. За нэг ийм хөгжилтэй, цагаахан яриатай эмэгтэйг зөөлөө. Наанаа л аймаар яриатай болохоос яс юман дээр ханьдаа, амьдралдаа хайртай ухаалаг бүсгүй байх шиг санагдлаа. Харддаг байлаа гэхэд дотроо хадгалж бэтгэрч шаналаад байдаггүй, ил шууд хэлчихээд тавьчихдаг бололтой юм. Айсан хүнд аргал гэдэг шиг хардсан хүнд бүх л юм сэжигтэй оргиод явчих байх шүү. Би биендээ итгэж илүү дутуу бодоод байгаа юм байвал сайхан ярьчихаад сэтгэл сэвгүй явах нь дээр байх шүү. Эрчүүд бид амьдрахын төлөө бас нэр төр, эрхэм чанараа унагаахгүй байх их том ачаатай зүтгэдэг амьдралын төлөө хар мангарууд шүү ... ккк.

6

Ирэх долоо хоногт эргэн уулзая манайхаан, сайхан амраарай.

 6

Үргэлжлэл бий...

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч-Таксич Хоовон хөх

Shuud.mn
Сонин хачин
itwehten:
hoowoon yagaa we? haaguur ywaad shine dugaar oruulahgui bgaa ym .zugeer biz dee
2013-11-22
unshigch 7:
hoobon yagaad tag bolob ooo,? dugaar dutaagaad haaguur ybaad bn.olon hun chamaig huleej bn shuu.ynz buriin asuudal garaagui biz de????
2013-11-21
зочин:
"дугаар дутав бичсэн нь: /112.72.13.117/ 2013/11/20 22:09:47 хөөе хоовон энэ удаа бас нэг дугаар дутаалаа нийт 2 болж байна шүү нөхөөр" харин тийн
2013-11-21
дугаар дутав:
хөөе хоовон энэ удаа бас нэг дугаар дутаалаа нийт 2 болж байна шүү нөхөөр
2013-11-20
hoovon,зураач болох охинд:
харамсалтай байна, мөрөөдлөө орхидог ямар тоогүй байна аа, би дээр үед зохиолч болох гэж мөрөөддөг байлаа. тэгээд энд тэнд зарласан уралдаан бүрт л зохиосон богино өгүүллэг, шүлгээ явуулна хариу байхгүй тэгсээр би ер нь бичиж чаддагүй юм байна гээд энэ санаагаа орхисон штээ, гэхдээ мөрөөдлөө зорилго болгох хэрэгтэй гэдэг юм билээ шүү ,амжилт
2013-11-17
зочин:
хоовон маань зураач энхжингийн тухай бичжээ...бичнэ гэж санасангүй...би зураг сайн зурдаг охин байлаа..одоо зурах хөг өнгөрсөн бхаа.тэр үед дүрслэх урлагийн дундад орох гээд ..тэгсэн яахав...одоо бодохнээ энхжин ч байсиймуу мөнхжин ч байсиймуу цагаан толгойтой нэг товаришт гэрт нь очоод зургаа зурсан зургаа үзүүлээд зөвөлгөө авдагийн бна....намайг чи зураач болж чадахгүй гээд кк тиймэрхүү юм болсийн..дараа нь миний авга ахын найз болж таараад сургуульдаа ор гэж дууддагиймдаа..тэгээд дургүй хүрээд тэр зураг зурах мөрөөдлөө хаяж билээ...миний хамаг хүсэл мөрөөдөл,даль жигүүрийг дэвслээд хаяж билээ...би яг хэнийг нь мэдэхгүй бна.энхжин үү мөнхжин үү,2 ихэр зураач...одоо бодохоор сэтгэл өвдөөд байдагийн...би өөрийгөө алдартай зураач болж чадах хүн байсан гэдэгт одоо ч итгэдэг....үүнийг уншвал намайг санах байх эрхэм ихэр зураач нараа..............
2013-11-17
oogii:
bayarlalaa tand amjilt husye. bainga huleej unshdag shu
2013-11-16
dondog:
bi golduu l taxiddag yum. hoovontoi taarch neg baahan burah yumsan.kkk
2013-11-16
unshigch:
bicheed baigaarai hu good luck have nice trip
2013-11-15
hulguu.:
saihan bail aa. . . . . . . . . .
2013-11-15
xoowon:
xoowon chinii bvx niitleliig unshdag bolj! bvvr albatai yum shig xvleedeg bolj
2013-11-15
дэлхий:
дэлхий эргэсээр, амьдрал ундарсаар, хоовон халтуурдсаар кккк урамтай
2013-11-15
уншигч:
сайхан инээлээ.
2013-11-15
bayar:
davgui shuu
2013-11-15
энгүүн:
хааяа дуудаж баймаар нөхөр үү, гүй юу.
2013-11-15
amgaa:
bayarlalaa saihan niitlel bailaa hugjiltei l hvvhen baina burhan mini ter nuhur n yanz bvr bolchihoogvi baij baigaasai
2013-11-15
zochin:
naanaa l aimaar yriatai bolohoos ! ys yman deer hanidaa ,amidraldaa hairtai uhaalag busgui baih shig sanagdlaa ! uneheer zugaatai mortloo setgeld ym hiigeed bna shuu ! hoo ! hoovoon !
2013-11-15
zochin:
erunhii duu dajgui shuu hugshuun yrjigdar gyrbaljingiin guurnees neg ylaanbaatar taksi bariad chi hoobon huh mun uu gesen tiim yu baidag yum gej bailaa tanaihan lab meddeggui yum baina lee te hu za debsleed baigaarai hoobon huh mini amjilt
2013-11-15
zochin 123456:
bayarlalaa zugaatai bailaa
2013-11-15
иргэн:
хоовондоо баярлалаа. эгэл амьдрал дунд амьдралын жинхэнэ утга учир байдаг энэ дээ. алтан шар зам нь өлзийтэй байг.улс төрчдийн худал үгэнд залхсан ард түмэнд ухаарал, инээд, бодол хайрласан эгэл үгтэй бүтээлээ туурвиад байгаарай.
2013-11-15
zochin:
bayarlalaa
2013-11-15