Такси № 33
2013-11-08

Хоовон хөх би ээлжит тэмдэглэлээ хүргэж байна. Энэ удаа инээх юм бараг байхгүй дээ. Харин бодох, шүүн ярилцах юм бол байгааг буулган хүргэж байна. Таалал орштугай.

 6

Хот тохижуулахын хоёр

Орой 22 цагийн үед нэг өвөрмөц сонин хоёр зорчигч авлаа. Маш том дугуйтай хог хийдэг түрдэг тэрэгтэй, уртаа иштэй хогийн дэрсэн шүүртэй, хоёр шар хантаазтан гар өргөлөө. Бидний ярьдгаар нөгөө ТҮК-ийн хоёр байв. Гудамжинд хар үүрээр зам шүүрдээд зогсч байхыг нь бол их харсан л даа. Харин ажлын багаж, түрдэг тэрэгтэйгээ такси барьж байхыг нь бол анх удаагаа харж байгаа болохоор сонирхож зогслоо.

Арай хижээл насны эр нь “За ах минь. Сансар хүргээд өгөөч, яаралтай комманд түгшүүр ирээд, энийг багтаах арга байна уу” гээд дугуйтай хогийн тэргээ заав.

Би “За харин багтах юм бол тэгье дээ, багаажинд бол орохгүй. Наад хаалгаараа л оруулах гээд үз, багтаад орвол яахав хүргээд өгье” гэлээ.

Манай хоёр нэг нь эхэлж сууж байгаад тэргээ хаалгаар зүтгүүллээ. Ашгүй нэг багтаад орчихов. Араас хогийн шүүр бас нэлээн асуудал бол байж нэг багталцаж хаалгаа хаагаад авлаа. Яг УБИС-ийн буудал байсан болохоор бид хэд ачаа болоод такситайгаа олны сониуч нүд, онцгой анхааралд хэсэг л багтаад авсан.

7

Т -За юу болоод яасан гээд хамаг юмаа ачаад, шөнө дөлөөр давхиад байнаа, та хоёр чинь?

З -Аан түгшүүр зарлачихаад байна. Бэлэн байдал.

Т -Түгшүүр зарлана гэдэг ч аймаар сонсогдож байна шүү, яасан гэсэн үг вэ?

З -Сансарын замыг авна, өглөө эрт 3 цагт гар гээд.

Т -Шинэ зам юм уу, тэнд шинэ зам таьсан бил үү?

З -Аан байгаа.

Т -Ингээд дуудлага түгшүүрт явахаараа тэгээд илүү цагийн мөнгө шагнал урамшуулал авдаг уу?

З -Өө бодуулж авна шүү дээ. Одоо манай цалинг нэмнэ гэсэн.

Т -Одоо хэдийг авч байна?

З -Одоо ... 600 мянгыг л авч байна даа.

Т -Бага байна, байнга гадаа ажилладаг улс гэхэд.

З -Нэмнэ л гэсэн. Одоо нэг шинэ зам авах гээд байгаа юм. Тэгээд дуудаад. Аа мэдэхгүй шинэ зам авах гэж байгаа юм уу, Бат-Үүл нь явах гэж байгаа юм уу, бүү мэд. Пи..

Т -Тийм үү, Үүл дарга явах бол бас тосч замыг нь цэвэрлэх үү?

З -Аан цэвэрлэж бэлдэнэ шүү дээ.

Т -Дарга нар явбал ёстой тамтай юм байна тэ?

З -Аан хэцүү, ер нь байнга л хэцүү. Гэхдээ илүү цагаа бол яг өгчихнө шүү. Цалин бол нэг хоёр өдөр унжаад л өгчихдөг юм. Тооцоо мооцоо бодно гээд бас хүлээлгэнэ. Манайх чинь том болоод өргөжсөн шүү дээ. Улаанбаатар.... юу билээ хэнээ ? Нийтийн ... үйлчилгээний ..Улаанбаатар компани болсон.

Араас нөгөө хогийн сав тэвэрч суугаа залуу ярианд оролцож “Хоёр том компанийг өөртөө авчихсан шүү дээ. Нэг нь Улаанбаатар гэрэлтүүлэг компани за юу, нөгөө нь Улаанбаатар усны аж ахуй тэгээд манай хот тохижилт гээд нэгдсэн том газар болсон шүү дээ. Манай дарга хэвээрээ, солигдоогүй” гэв.

Т -Сая танайхан чинь бөөнөөрөө хурим хийлээ, бас нэг хэсэг нь бөөнөөрөө гадаад явлаа гэсэн үү? Зурагтаар гараад байх шиг байсан.

З -Мэдэхгүй ээ, тэрийг бид нар мэдээгүй. Дүүргүүд л өөрсдөө хийсэн байх.

Өнөөх арын залуу “Хөх хот явсан шүү дээ манайхаас хөөе, 14 хүн” гэв.

З -Өө тэгсэн юм уу, нээрээ тийн, тэгсэн шүү. Гэхдээ тэр ч тэгээд дарга нарын үзэмжээр л явсан байх. Янз бүрийн шалгаруулалт гэж болоогүй байх аа.

Т -Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлөгдөөд л байдаг байлгүй дээ. Тэтгэвэр яаж тогтоодгийн. Хүнд онцгой нөхцөл гэж гарах уу?

З -Өө бүх даатгал төлөгдөөд байгаа. Тэтгэвэрт хортой нөхцөл гээд явчихдагийн. Хортой гэхээр чинь заавал нөгөө 25 жилээрээ гарахгүй шүү дээ. 18 жил ажилласан бол шууд гарна.

Т -Өглөө орой хар үүрээр л гарчихсан яваа харагддаг, өвөл бол хэцүү байх аа тэ, та нар?

З -Өвөл хэцүү нэгэндээ хэцүү. Эмэгтэй улсад хэцүү л дээ. Бид нар чинь зам замаа  хариуцаад, одоо энэ зам байлаа гэхэд энэ талаар нэг хүн, нөгөө тэр эсрэг талаа нэг хүн гээд хариуцаад цэвэрлэдэг юм. Өвөл болохоор энэ талаа байнга цэвэрлэхээр эмэгтэй хүн яах юм, хэцүү. Тэгээд одоо энд нь явган хүний гарцаар хүн хальтарч унах юм бол өөрсдөө хариуцна.

Т -Тийм үү, цэвэрлэгээгүйгээс болоод хүн гэмтсэн гэх үү. Бас ялтай шахуу ажил байна шүү.

З -Тийн амар биш шүү. Тийм учраас л цас оронгуут нь өглөө эрт гарч дагтаршихаас нь өмнө шүүрдэж арилгаж байгаа юм. Бшуухан явган хүний гарцаа шүүрдээд авбал болоо. Тэр зам яахав бид дийлэхгүй ш тээ. Машин байхад жолооч нар нь яаж явна уу, өөрийнх нь хариуцлага нь биз дээ

Наагуураа хойшоо эргээрэй, хойшоо сансрын колонкоо чиглээд яваарай.

Т -Шөнө тэгээд яадаг юм. Гар утас руу чинь яриад дуудчихдаг юм уу?

З -Сая тавд тарж байгаа юм. Тав гуч тэгж байсаар байгаад 6 гэсэн үг л дээ. Тэгээд хариад Дарь-Эхийн эцэст буухад л араас залгаж байгаа юм. Багажаа аваад өглөө 4 цагт бэлэн байж бай гэж. Тэгээд яахийн. Хоёулаа тэгээд буцаад гарч байгаа юм. Бид хоёр сая суудаг Багшийн сургууль бий шүү дээ. Тэр замын хоёр талыг хариуцдаг юм.

Т -Тэр хавь их цэвэрхэн харагдаад байдаг юм. Та хоёр сайн л ажилладаг юм байна даа.

З -Тийн, тэрийг чинь бид хоёр хариуцдаг юм. Тэгээд багажаа хажуу УБ буудал дээр тавчихдагийн.

Т -Тэгээд энэ тэрэг багажаа алдчихвал бөөн өр төлбөр болно биз дээ?

З -Гурав нугалж төлнө. Энэ муу тэрэг чинь 150 мянган төгрөг. Тэгээд 450 мянга гээд нөгөө цалин чинь явчихна шүү дээ. Тэгээд энэ муу пивар /хуванцар/ тэрэг чинь хугацаа нь 2 жил гэж хуцаж байгаа юм.

Т -Энэ саваа хоёр жил эвдэхгүй алдахгүй явж байх хэрэгтэй юм байна тэ?

З -Чанга шүү.

Т -Нэг онгироо жолооч ирээд мөргөчихвөл яах уу?

З -Өө тэгээд зууралдаад л авдаг байх даа. Номер дугаарыг нь харахыг бодно шүү дээ.

Т -Энэ зам дээр та нарын аюулгүй байдал яаж хангагдаж байна аа?

З -Байнга хантаазтай л явна, бас энэ дугуйтай тэргээрээ хаана даа...

8

Өө ах ингээд зогсчих гэлээ. Манай хоёр Чингисийн уулзвараас Сансрын колонк өгсдөг зам руу өгсөөд Топ мебелийн хажууд буулаа. Эд нарыг ийшээ оруулж тавьчихаад өглөө эрт гарна даа гэсээр тэргээ шүүртэйгээ буулгаж авлаа. Замын хажууд шүүр барин пөөнийж харагддаг ТҮК-ийн гэх эртэч, ажилсаг хүмүүсийн төлөөлөлтэй ийн анх удаа нүүр тулж ярилцаж үзлээ. Нээлттэй сайхан л хүмүүс байна. Манайхан хотын замаар давхихдаа тэр түрдэг дугуйтай савыг нь шүргэж мөргөв өө. Тэр сав чинь 3 нугараад 450 мянгаар төлөгддөг, лут үнэтэй эд байна шүү.

 6

2. Аймаар андуурчээ

Нэг хүүхэн найз хүүхнээ их андуурч бодсон тухай нэг яриа байна. Утсаар л ярьсан яриа л даа гэхдээ яахав хөгжилтэй санагдаад, амралтын өдөр нэг мушийхад яахав дээ.

7

Хороолол зорьж яваа нэг хүүхэн утсаар ингэж ярилаа.

Х/хүүхэн/ -За яасан тарсан уу, тараач ээ одоо. Би харьж явна.

Ёооё, өдөр хамаг ажлаа алдаж чамайг харлаа шүү дээ. Нөгөө хэд гэрээгээ хийе гээд бүгд цуглаад. Чамайг асуугаад тэгсэн чи чинь Билгээтэйгээ уулзах гэж байна гэсэн болохоор чинь, тийн залгаж чаддаггүй. Ёстой жинхэнэ байрлалаа олчихсон байгаа юм байна даа гээд ха ха, залгаж чадахгүй байлаа шүү дээ. Ядахад нэг залгасан чи утсаа шууд таслаад тэгэхээр нь ёстой за бүүр ид үе дээрээ явж байгаа юм байна гээд хахаха.

7

Айн, өө тийм үү ккк, тэгээд хэлэхгүй эцэг эхийн хуралд суусан юм уу, өө хахаха юун эрт болдог хурал бэ... Би ч чамайг Билгээтэйгээ нөгөө газраа орчихсон ёстой жинхэнэ хийж байгаа юм байна даа гэж, тийн шал өөр юм бодоод, ёооё хахаха муухай андуурчээ тэгвэл...

 7

3.15 сая төгрөг аргалаад 100 мянгаар шагнуулна

Төмөр замаас нэг залуу сууж төрийн ажлын хүнд суртал, жижиг авилгын талаар ёстой нэг амьдрал ярилаа даа. 30 орчим насны зузаан эр урд сууж “За ах уучлаарай нэг тамхи цонхоор үлээгээд татчихмаар байдаг” гэлээ.

Би ч цааргалж чадсангүй. “Цонх руугаа гадагшаа л үлээгээрэй дээ” гэлээ.

6

З -За дүү нь Саппорогийн урд “ТНТ” гэдэг билүү нэг суудаг газар бий, тийшээ очно оо.

Т -Одоо баар, суудаг иддэг газрууд утаагүй болоод сайхан болсон байгаа биз дээ?

З -Өө тийн, нэг хэсэг ч сайхан цэнхэр утаа байдаг байсан шүү. Одоо нисэх дээр бол бүүр татах газар олдохгүй. Цаана хилээр гараад нэг шилэн өрөө байсан тэ, тэрийгээ бас хаачихсан байна билээ.

Эртээр нэг Бээжин яваад тэнд буунгуут л тамхийг ч ёстой нэг дуртай газраа буруу солгойгүй татлаа шүү дээ. Хятадууд ч бас аймаар юм аа. Нэг их эрх чөлөө олчихсон юм шиг том дэлгүүр энэ тэр газар хамаагүй татаж байгаа юм чинь. Хужаа нар ч өөрсдөө аймаар татах юм аа ...

Т -Гэхдээ хорьж хязгаарласан нь зөв л дөө.

З -Тийн, энд үнэхээр баарнууд сайхан саруулхан болсон шүү. Ярих юм байхгүй. Манайхан тэгээд хүнд гарууд бас муухай улс юм аа. Бээжинд ингээд хоорондоо таарна тэ, за энэ Монгол хүн маань байна даа гээд харна. Тэгэхэд хоорондоо мэндэлдэггүй шүү дээ их сонин. Амиа хичээсэн балиар улс шүү нээрээ. Одоо Улаанбаатартаа хүртэл тийм хачин. Хэн ч нэгнийхээ төлөө, үндэсээ гэсэн сэтгэл байхгүй. Нэг хятад согтоод Монгол хүн зодож байхад харж байгаад л зодуулчихна. Энэ өөрөө л буруу хэрэг хийсэн юм билээ, ухааны юм яриад л хараад зогсоод байж чадах улс болчихоод байна. Гэтэл бусад улс үндэстэнгүүд ямар байна. Аймаар нэгийгээ гэнэ. Спортод хүртэл тэ ккк, ганцаарчилсан тоглолт бол амжилт гаргаад багийн тоглолт хөгждөггүй...

Утас нь дуугарлаа. “Байна байна хөгшөөн. Айн автобус биш ээ, би бас такситайгаа ш тээ. Чи намайг бас хамаагүй тэгж болохгүй шүү ккк. Өө бүтээсэн сая салаад. Нөгөө найзаасаа 20 мянгыг авсан шүү дээ. Очиж байна, уугаад сууж бай л даа. ТНТ мөн биз дээ, за очиж байна” гэж найзтайгаа ярив.

З -За өнөөдөр ч нэг юм юм л боллоо. Манайхан ч нээрээ ажил хийнэ гэж элэг авдаг болчихсон юм байна аа. Нөгөө 100 айлын улсын бүртгэлийн ерөнхий газар байдаг тэ. Тэнд нөгөө компанийн гэрчилгээн дээр ЖДҮ /жижиг дунд үйлдвэрлэгч/ мөн гэдгийг даруулах гээд өчигдөр материалаа өгчихсөн байхгүй юу. Нэг дэх өдөр гарна гэсэн байхгүй юу. Тэгсэн хотын гааль дээр манай нэг ачаа саатаад. Гурав хоночихдог байхгүй юу. Аминдаа татваргүй авчих гээд, тэгсэн нөгөөдүүл чинь боогоод заавал ЖДҮ даруулж ир гээд шаардаад. Тэгээд өнөөдөр Улсын бүртгэл дээр нэг нөхрийг тархиддаг л байхгүй юу. Өнөөдөр уулзаад, уугаад тэр дороо найзууд болчихож байгаа юм. Тэд нар дараа намайг дахиад очиход хэзээ ч найз биш байхгүй юу. Ээ дээ, бэрх шүү. Танихгүй, санахгүй байна л гэнэ.

Т -Тэгэх л байх даа. Нэг удаагийн л найз айн кк.

З -Замын Үүд бол тэр татварынхан гааль, мэргэжлийн хяналтынхан бол бас хэцүү. Яг сайхан уулзаад орой нь ууж идээд найз нөхөд, нутаг ах дүү болоод тэгээд дараа би очоод өө хөгшин нь ирлээ гээд яг өөрийхөө нөгөө дугаараас залгаж байхад урдаас “Өө хэн бэ танихгүй байна” гэж авч байгаа юм чинь.

Т -Ажил бүтээж юм гуйх болгондоо шинээр танилцах хэрэгтэй юм байна даа.

З -Тэд нар, өө Баагий чи ирчихвүү ажил яаж байна гэх юм байхгүй. Яагаад гэвэл тэд нар мэдээж найз биш, ерөөсөө мөнгө л салгах гэж байгаа байхгүй юу.

Т -Найз болчихвол мөнгө авах хэцүү тэ.

З -Тийн үнэн хэцүү. Өнөөдөр бас Улсын бүртгэлийн газар нэгийг нь ууж идүүлээд. Тэгээд өнөөдөр цайны цагийн өмнө тамгаа даруулчихгүй юу. Тэр хооронд манай хүн хотын гааль дээр байцаагч илгээхээс өмнөх юмыг нь амжуулаад байж байсан юм. Тэгээд би цаанаас нөгөө гэрчилгээгээ канондож өгөөд наадахаа илгээгээдхээ ч гээд. Тэгэнгүүт хяналтын байцаагч руу очих болоод. Тэд нар 6 цагаас тардаг байхгүй юу. Би дөрөв дөч гээд очиход “өө одоо оочер их байна. Маргааш бол” гээд суучихдагийн. “Юу яриад байгаа юм бэ ах аа, та одоо амжина ш тээ, тийм их ажилтай байгаа юм уу” гэсэнд “Өө амжихгүй шууд маргааш ир” гэдэг дээ. Тэгэнгүүт би тэрийг нь ахлах гэдгийг нь мэдсэнгүй. Мөнгө төгрөгийг нь өгнө өө, та наадхаа нэг одоо хараад шийдээд өгөөч гээд би одоо 4 хоног гааль дээр саатаад, ийм тийм учиртай гэсэн. Өнөөдөх юм ярихгүй байсан байхгүй юу. Би чинь халамцуу архины халуунд мөнгө өгнө барина гээд солиорчихсон. Тэгээд нэг ах хүү зааж өгч явуулаад. Очсон чинь “өө наадах чинь миний нэр дээр байгаа юм байна” гэхээр нь “та гялс үзээд шийдээд өг, тантай би жич уулзья, хэдэн төгрөг өгнө” гэсэн нөгөөдөх чинь “За чи нээгээд үзүүлээдэх” гээд. Тэгээд овоо гялалзуулаад, нөгөө гарах бичиг дээрээ тамга даруулах болоод буцаад нөгөө ахлах дээрээ очих болдог. Яваад орсон нөгөө ахлах чинь намайг нэг том харснаа “аан энд байж байг” гээд хажуудаа тавьчихдаг. Тэгээд яахав түрүүн баахан мөнгө төгрөг өгнө гээд томорчихсон. Пи чинь яг мөнгө хараад хажуу тийш нь тавьчихаж байгаа юм. Өө ёстой элэг бараад хаясан. Тэгэнгүүт нөгөө байцаагч ахтайгаа тамхилж дахиж уулзаад “Танай ахлах руу чинь би мөнгө төгрөг гээд ярьчихсан юм аа, ахлах гэдгийг нь мэдэлгүй ярьчихсан” гэсэнд нөгөөдөх ах “чи одоо яах гэж тэгж томордог байна аа” гэснээ “би ороод зохицуулья” гээд мөнгө аваад орсон. Тэгээд сүүлдээ нөгөөдөх нь манай нутгийн ах болоод хаха. Тэгээд нэг юм бүтээд. Юун амжихгүй байх уу, мөнгө өгөхөд дор нь л гаргаад ирж байгаа байхгүй юу. Одоо ачаа явж байгаа байх аа, тэд нар авсан байх. Маргааш өглөө ажил дээр задлахад бэлэн болгоод байхаар л болсон ш тээ. Өнөөдөр нээрээ адал явдалтай байлаа ккк.

Т -Ер нь бол нэг иймэрхүү ил арга барилаар явахгүй бол болохгүй юу тэ?

З -Өө энэ төрийн байгууллагууд чинь ийм л болчихсон байна. Хэцүү.

Т -ЖДҮ-ийн тэмдэг даруулахад ямар болзол хангадаг юм бэ?

З -Уг нь тийм юм байдаггүй байсан байхгүй юу. Засгийн газрын 100 дугаар тогтоол гээд мод модон чиглэлийн зарим нэг баахан тийм ийм гээд нэр заасан юмнуудыг татваргүй оруулна гээд жагсаачихсан байсан. Тэрүүгээр болоод байдаг байсан юм. Тэгэнгүүт Засгийн газар чинь төсвийн орлого багаслаа гээд, гол орлого бүрдүүлдэг гааль дээр шаардлага тавиад шахаад. Тэгэхээр одоо мань мэтийн дунд гарын бизнесүүдийг жинхэнэ чангалалаад, яс татвар аваад эхэлсэн. Уг нь бол хоёр, гурван зуун мянга өгөөд болчихдог байсан юм байхгүй юу. Үнэнээсээ бол нэг 7 сая өгөх ёстой юмыг чинь сая хоёр зууг тушаагаад, цаана нь хоёр зуун цаас байцаагчид нь шидчихээд баавартай гараад явчихдаг байсан чинь, одоо ёстой өнгөрч байна. Байцаагч нь ч хаширлаад хөдөлдөггүй. Мань тийм их мөнгө байхгүй ёстой элгийн юм болж байна.

Т -ЖДҮ даруулахад хэцүү юу?

З -Яахав жилийн борлуулалтын орлого чинь найман зуун сая л болж байгаа юм. Сая 500- с доош бол ЖДҮ-ийн тамга дардаг. Тэр тайлан энэ тэрээрээ орно, төлнө гэж байхгүй ш тээ. Яахав ЖДҮ-ээ даруулчихвал нэг хөнгөлөлт энэ тэр эдлээд яваад байгаа юм. Бор зүрхээрээ явах аягүй төвөгтэй. Нөгөө ТНТ тэр урд харагдаж байна. Та эргээд үүдэн дээр нь очвол сайн л байна.

Т -Чи өнөөдөр бүх хэцүү ажлаа яаж ийгээд бүтээсэн л хүн юм байна даа.

З -Өө бүтээлээ яахав, архи ууж л байж хурдан бүтээлээ. Өө тэгсэн ажлын нөхдүүд яриад захирал чинь намайг 100 мянгаар шагнана гэлээ шүү дээ. Яаж байгаа юм гэхээр 10 сая төгрөг хэмнэж ажиллалаа гэж шагная гэнээ захирал. Тэгэхээр нь би арай бага юм биш үү гэсэн чинь олзны бага нь амттай ш тээ Баагий минь гээд. Худлаа намайг хөөсрүүлээд дарга гуай зүгээр ккк.

Т -Арван сая хэмнэсэн бол том тоо шүү. 100 мянга ч арай л бага байна даа. Нэг хувь нь юм уу даа.

З -Яг бол арав ч биш шүү дээ. 15 сая төгрөг шүү дээ. Гаалийн байцаагчтай ярьж байж нөгөө 100 дугаар тогтоолдоо оруулаад, би дээр нь ЖДҮ-гээ даруулаад тэгсээр бараг 15 саяыг хааж авлаа шүү дээ. Гэхдээ яахав захирал амласан болохоор 100 мянгаа өгнө биз. Тэрийг нь муу эхнэртээ барьж очиж баярлуулья даа бас. Хөгшин нь зүгээр ууж идээгүй шүү гээд эхнэр хүн бас баярлах л байлгүй...

Утас нь дуугарлаа. За Гоод иивнэн... Яасан Оди эсо ... хахаха, бүх хэлээр ярина шүү найз нь, хахаха,  за мөнгөө задлуулж байна орлоо, ирчихсэн байна аа ...

Сэргэлэн залуу маань “за, ах дараа таарах байлгүй. Монгол жоохон шүү” гэж нүд ирмээд буулаа.

7

Нэг бодлын бахархмаар ч, нэг бодлын аймаар ч гэдэг шиг нэг ийм эрсдэлтэй аргалж чаргалдаг ажил амжуулж, гааль бүртгэлийнхний халаасанд хэдэн төгрөг хийдэг сүйхээтэй эрийн ярьсныг элдэв хачиргүй буулгалаа. Шат шатандаа ийм нугалаатай байхад жирийн бизнесмэнүүд ажлаа бодоод өгдөг юмыг нь өгөөд л гайгүй түргэн салахаа л боддог байх даа. Татвараа жигд боломжийн, бодит хэмжээтэй болгочихвол бараагаа нууж дарж аргалах гэж тэр гааль хяналтынхны халаас руу ороод байгаа мөнгө шууд л улсын халаас руу ордог болох байх даа. Хэрвээ энэ яриа нь их өндөр авбал ажил нь урагшлахаа больж хүнд гай болж магадгүй гэж бодоод зарим нэг ажил бизнестэй холбоотой мэдээллийг нь алгасаж бичлээ.

 6

Үүгээр энэ удаагийн тэмдэглэл дуусч байна. Цаг гаргаж уншиж сэтгэгдэл үлдээсэн бүх хүнд дахин талархья. Нийгэмд маань шударга ёс тогтож, иргэний амьдралын үнэн дүр зураг, үг санал хаанаас ч төр засагт шууд хүрдэг болох цаг ирэх биз. Тэр болтол далайд дусал нэмэр, ингээд сонссон харснаа буулгаж л байя. Зарим хүнд таалагдахгүй, дургүйг нь хүргээд байгааг ойлгож байгаа ... Амралтаа сайхан өнгөрүүлээрэй, манайхаан.

 6

Үргэлжлэл бий...

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч-Таксич Хоовон хөх 

Shuud.mn
Сонин хачин
unshigch7:
hoobon? yagaad bichihgui alga bolchiboo???? huleej bn.......
2013-11-12
нэг жил:
нэг ажил эхлүүлэх гээд бүх л юмаа бүрдүүлээд явсаар байгаад хамгийн сүүлийн шат яам дээр нь очоод таг гацаа нэг жил болох нь татаас түлхээсгүй бор зүрхээрээ явна гэдэг энэ засагт ёстой бүтэхгүй юм байна цөхрөх нь ээ атаа таван тэнгэр минь хоовондоо баярлалаа бүх 33 дугаарыг алгасалгүй уншиж байгаа
2013-11-11
золоо:
зүгээр л байна ш дээ. хүн болгонд таалагдах албагүй ээ. хүмүүс авахаа аваад хаяхаа хаяна биз. амжилт хүсье.
2013-11-11
anna:
яг үнэн юм бичжээ
2013-11-10
alina:
chi muu nowsh ooro soliorch iim yum bichdege hend gaihuulah gesen yum be mongolchuda muu hund yu buu taniul gedeg bilee hunii ner barij bichsen doldoi bna naad muu p...chin suu dolooson golog heleh muu ug bagadana da naad muu *t chin dahij energy
2013-11-10
alina:
chi ingej sonsson bolgonoo bichdeg hunuu muu hund ug buu duulga mongolchuuda ene motion yumnudad ug buu ald eswel ene dongio ooro soliorch bga bhgui yu zewuu hurchihle estoi p...bna damage
2013-11-10
tatvar unen hellee:
tomchuuliig n yaj ch chadahgui tatvariin urshuul ene ter uzuulen unguruudug n unen shuu! odoo ene mak l gehed heden arvan terbumiin tatvariin urtei getel nyamtaishir nomtoibayar nar daramtalj ailgaj bultak ugataj bgaad l uldees bgaa getel jijig biznesiinheniig yadag bilee! arai denduu yumaa ene tal deer anhaarmaar yum
2013-11-09
зочин:
амтархан уншлаа.монголд очоод ирсэн юм шиг л санагдлаа.
2013-11-09
tatvar:
uuniig un*d unuugiin zasgiin gazar tatvar tsugluulj nuguu dutaad bgaa tusuvuu duurgeh geed ulairch bgaa gedeg unen bolloo. gehdee nomhon moriig noolj hanahgui gej jijig bizness erhlegchdiig tur arai l denduu tatvaraar daramtlah yumaa. getel mcs, mak, tavan bogd, geed yrr n mongoliin tomoohon buh companiud tatvaryn urtri bgaa odoo nuguu temujin said n eruugiin urshuuliin huuliin halhavchind tatvariin urshuuliin huuli gargah geed bgaa. ene tom compabiud tatvaraa heden jileer tuluhgui huuli shuuh gej luu unjij baad l tatvariin urshuuld hamragdchihaad bgaa. uuniig neg bodlogotoi tsegts shiidmerr. tomchuul n bolohoor tur zadgiig udirdaad harin tur zasag n jijigchuulee deerelheed bval yaj ene uls oron hugjih ve dee. apu, mak, mcs gesen arhi pivoor mongolchuudaa horduulj gazar shoroog n sendiichelj huduugiin humuusig amidrah argagui bolgoj bna shuu dee. turd zahiragddaggui heden tom companiudtai bolj ted n ard tumen eh ornoo hetsuu bdald oruulj bh yum daa.
2013-11-09
зочин:
төрийн ямар нэг шатанд ажиллаж байгаа хүмүүс хүнийг яаж чирэгдүүлэхээ л бодож байдаг юм шиг байгаа юм. тэгээд зарим яарсан, тэвчээргүй нь юм өндөг л байх. өгөхгүй номын царайлаад байгаа бол тэгж тэгж нэг юм бүтдэг. энэ хооронд нөгөө ажил нь бараг ач холбогдлоо алдчихсан байна.
2013-11-09
сандаг:
э батvvл хотоор яавж ажилаа шалгахдаа хэлэхгvи яавчихаж болохгvи л баигаа юм баихдаа шинэчилж баигаа бол гэнэт очиж шалгаад сонин болгоо чээ бонжин толгоитоо
2013-11-09
сандаг:
э батvvл хотоор яавж ажилаа шалгахдаа хэлэхгvи яавчихаж болохгvи л баигаа юм баихдаа шинэчилж баигаа бол гэнэт очиж шалгаад сонин болгоо чээ бонжин толгоитоо
2013-11-09
сандаг:
э батvvл хотоор яавж ажилаа шалгахдаа хэлэхгvи яавчихаж болохгvи л баигаа юм баихдаа шинэчилж баигаа бол гэнэт очиж шалгаад сонин болгоо чээ бонжин толгоитоо
2013-11-09
жамуух:
гааль бол долоон уулын цаагуур дов сондуул доогуур далд ормор шудраг гааль хэзээ монгол д болохыг бид vзэж чадах болов уу
2013-11-09
жамуух:
гааль бол долоон уулын цаагуур дов сондуул доогуур далд ормор шудраг гааль хэзээ монгол д болохыг бид vзэж чадах болов уу
2013-11-09
bolj:
chi hamaagui ingej baij hen negend aluulvaa barag l zuvshuurulgui hunii nuutsand haldaj bna
2013-11-09
amjilt :
sain bn yavaad yavaad bai. neg ym helehed zam hiisen company yahaaraa bidnii munguur tseverlegee hiij huleelgej ugch bgaan. uursduu tseverleed ugchihuj boldoggui ymuu
2013-11-09
ikujh:
unexeer goe engiin bichleg baix ym. asuult xariuliig ni unguur ylgaj bichvel nudemd amar baix !!!!!
2013-11-08
oogii:
hoovon tand amjilt husye. huleej baij unshdag shu
2013-11-08
hulguu.:
ene irgenii bvrtgel, hil gaali. mergejiliin hyanaltiin heden baitsaagch nariig hyanadag ushuu nariin sistem bolowsruulj b olohgvi l baigaa yum baih daa. arai l heterhii hvnd surtaltai bainga bu*as gar harj baidag nohduud.
2013-11-08
aalza:
taxi bravo bravo..syyliin xoer bichseniig chini unshlaa..amttai bailaa.urdnii bichsenyydiig chini xaanaas olj unshij bolox ve..ter delden shar batsaaniig naiz oxin ni xulxidaj baigaag un*d ovoo ineej avsan..ene gaaliixan turiin albaniixan mergejiliin xyanaltiinxan chini idej uudag mongo ni er ni xomsdson uu..mash ix shaltag shaltgaan xelj murij oolj goochilj yaaval saad xiix talaar mergejiliin boltson uls baidgiig sayxan neg medreed avsan shyy..uls oron xogjil busad xymyysiin amidral tsaa* ted oorsdoo l bolj baival.. za za bicheed baigaarai..goood luck
2013-11-08
dajgui:
tanii niitelsen zuiluudiig bnga unshij bna mash ih taalagddag amjilt biicheed bai ulsiin burtgeliin ner garsand jaahan haramsaltai bna bi ene baiguulagiin ajiltan yum l daa amjilt tand
2013-11-08
hm hm:
гааль бол заваан өмхий газар. заавал нэг юм авна.
2013-11-08
хоовонд:
хоовон хөх туучий болж байнаа болж байна. яваад бай
2013-11-08
hddxf:
hoowon huh mundag shuuu
2013-11-08
зочин:
нээрээ ёстой хэцүү шүү. шударгаар явах нөхцөлиийг яаж хааж боохоо мэдээд байх юмдаа энэ дарга нар. эсвэл тэр нь төрийн албан хаагчдаа мөнгөжүүлэх тусгай бдлого юм болов уу?
2013-11-08
unshigch7:
hun buhnii setgeld taaruulna gej bhguie hooboon.sanaa zoboltgui.lganbaataraas hoish setgel chini neg l gunigtai boltson ym shig medregdeed bhiin.zugeer u?.ooriigo golood bn u ugui yu.tiim bish chi mundag shu.bicheeed bgarai.amjilt
2013-11-08
ждү тамга хэцүү хэцүү:
тэр жижиг дундын тамга бол ёстой там шүү дээ, еээ бүү үзэгд, алтанхуяг балай хүүрийн хийж байгаа ажил л даа
2013-11-08
zochin:
turiin baigullagiinhan gj zusarch nohduud
2013-11-08