Таксич № 29
2013-10-25

Таксичны баяр жаргалыг хуваалцаж, таарсан учрал тохиолдлоос буулгасан нийтлэлийг минь цаг гарган уншиж байдаг та бүхэндээ баярласнаа илэрхийлье. Сэтгэгдэл, шүүмж үлдээж бас урам хайрладаг бүх хүнд дахин талархья. Энэ удаа жоохон өвөрмөц тэмдэглэл та бүхэнд хүрч байна. Нарт хорвоогийн эгэлгүй эхчүүд буурлуудын сэтгэл, зовинол үг хүүрнэлээс түүвэрлэн нэгтгэн эхэнд хүргэж байна. Дор буулгасныг уншаад элэг зүрхтэй бүхэн эхийгээ баярлуулахсан, бага шиг зовоохсон гэж бодно гэж найдлаа. Энэ бүхнийг буулгаж диктофонд үлдсэн зүсэн зүйлийн яриагаа сонсч суухад заримдаа таксичний кабинд амьдрал бүхлээрээ, эрээн мяраанаараа эргэлдэх шиг санагддаг юм. Таалал орштугай.

 6

1.Шуудай нүүрс чирээд...

Хоёр жоохон охин шуудай нүүрс дамжилчихсан харанхуй гудамжны үзүүрт зогсч байлаа. Доор гүүр хүргээд өгөөч гэж байна. Нэгийгээ суулгаж өгөөд нөгөө нь үлдлээ.

6

З -Ёооё, ганц шуудай нүүрс чирэх гэж зүгээр... хэмээн биедээ баймгүй том үг хэлж байна.

Утсаар ярьж байна... Доор гүүрэн дээр өнөөдөр нүүрс гарч ирээгүй байна аа. Тэгээд Эгээгийнхээс ганц шуудай нүүрс зээлж аваад машин гуйгаад уруудаж байна. Би харин Эгээд дусал хийж өгөөд сонссонгүй ээ, хоёр л удаа залгасан билээ ш тээ, тэгээд би нүүрс чирээд явж л байна ш тээ юу гээд байгаа юм. За за гүүрэн дээрээс ирж аваарай.

Т -Шуудай нүүрс хэд болсон байна?

З -Мэдэхгүй ээ, би энэ жил гэрт өвөлжиж үзэх гэж байна. Ингээд жоохон жоохноор нь мод нүүрс өрдөөд байвал мөнгө явж өгөх юм байна аа. Өдөрт 10000 төгрөг гараад байх юм шиг байна аа, яаж амьдарна аа, цалин маань 400 мянга  шүү дээ.

Т -Нөхөр чинь ажил хийнэ биз дээ?

З -Хааяа л хийдэг юм. Тогтвортой ажил олдохгүй байна аа. Зун барилга дээр өдрийн 30 мянга гээд ажилд орсон нөгөөдүүл нь энэ тэр шалтаг хэлж, цаг бүртгэл гэж хассаар байгаад 500 мянгыг л өгсөн, тэгээд одоо гэрт л байна. Мэргэжилгүй хүн ч хэцүү юм аа.

Т -Та хоёр хүүхэдтэй юу?

З -Нэг охинтой, тэрийгээ л дааруулчихгүй юмсан гээд л ингэж нүүрс чирж яваа байхгүй юу. Тэрнээс биш хоёулаа бол яахав дээ.

5

Жижигхэн биетэй, хүүхэд төрхтэй залуухан ээж ийн амьдралын зовлон жаргал хүүрнэсээр шуудай нүүрсээ дааж ядан авч буулаа. Хөөрхий нөхөрт нь ажил олдоосой доо.

 5

2.Дарга  эмээ

Соёлын төв өргөөний хойд зам дээр нэг эмээ залуу бүсгүй хоёрын хамт гар өргөлөө.

6

Э -Хүүхээ, энэ хойно Дөлгөөн нуурын тэнд хүрэхийн.

Т -Заа, та энд соёлын төвд юм үзээ юу?

Э -Ээ үгүй ээ, энэ хөдөөний хүүхдүүдэд дарга хийгээд, номын сан орчихоод явж байна.

Т -айн, Та номын санд суугаа юу?

Э -ээ лүд гэж хаанаас даа, би номын санд ер юугаа хийх вэ. Эдэнд ном авч өгч яваа нь энэ.

Би эргэн харвал томоо болсон хүнээр номоо авахуулаад байхааргүй залуу хүүхэн хоёр байлаа.

Т -Та хоёр чинь яахаараа эмээгээр номоо авахуулдаг билээ. Хэл ус, үг яриа хэвийн биз гэж би тэр хоёрыг цаашлууллаа. Өнөө хоёр  дуугүй л инээвхийлэв.

Э -Энэ хоёрыг чинь явуулчихаар олох ч үгүй, хоёрт хүн тоох ч үгүй, би аминдаа замчилж юмыг нь авч өгч яваа юм. Шинэ оюутантай болоод оо, эмээ нь ккк.

Т -Та өөрөө хөл тааруу болохоос мундаг л замчин байна л даа.

Э -Өө, энд сая үнэмлэх нээлгэж өгөөд, тэр хэлсэн номууд нь олдохгүй үнэтэй юм гэнэ. Энд бол номнууд байна, манайхтай ойрхон ч юм. Ашгүй харин манай нутгийн нэг хүүхэн энд байдаг юм байна, номонд ажилладаг гээд. Тэгээд өнөөдөх дээрээ очоод хэлээд хурдан ажил бүтлээ.

Т -Яг хаана очих билээ, эмээ?

Э -Нөгөө дөлгөөн нуурын зүүн талд цагаан худаг, одоо улаан худаг болсон тэнд. Энэ урсгалаараа явж байгаад тэгээд тойроод эргээд хоёр байшингаар орно. Эмээ нь ойртоод хэлээд заагаад өгнө өө. Баруун талаасаа орохоо больчихсон одоо.

Толинд нэг хартал өө, нөгөө номын сан мэддэггүй хоёр үнсэлдээд сүйд байдаг байгаа. Намайг толинд харсныг анзаарсан бололтой хүүхэн нь давхийн тонгойв. Эмээ ч анзаарч байгаа ч юмгүй, тэнгэр хангай хур бороо, энэ тэр элдэв сонин хачны талаар хууч хөөрсөөр.

Э -Дөрвөн багачуул бэлэн хоол идэж байгаад ходоод нь цоочсон гэнэ үү, аймаар юм зурагтаар ярилаа. Та нар энэ машинд их явдаг хүүхдүүд тэрийг их иддэг байх шүү, тусгүй шүү, битгий идээрэй, Энэ хоёр оюутанд би бас сая үглэж яваа юм...нэг махтай ч гэсэн шөл буцалгаад уучихсан нь дээр гэж ...

6

За та хоёрыг маргааш хороололд нөгөө хэнийд очихыг зааж өгнөө гэсээр дарга эмээ дагалдагсдаа авч буулаа. Хөөрхий хөгшчүүл өөрийгөө яая гэж байж л үр ач гээд л зүтгэх юм даа.

 6

3.Би гомдвол хүү минь зовно

Нэг жоохон ачаа дагуулсан эмээ бөмбөгөрөөс суусан юм. Эмээ нь хоёр мянган төгрөгтэй, цамбагарав хүрэх болов уу гэлээ. Суугаад утас нь дуугарлаа.

6

...Ээ чааваас одоо тэг нь ээ, үгүй тэр Чойсүрэн чинь ямар бэлэн гуйлгачин бэ дээ. Гарч ирээд хүн архидуулаад байдаг, салдаггүй улаан цус вэ. Авгай нь ирж байгаа сурагтай байсан, тэгээд авгай нь аваад нэг юм далд орсон байх гэж бодож байсан юм. Өө наад Чойсүрэн чинь салгалаад үлдэх юм байх даа. Өмнөговьд ажил хайгаад явах гэж байгаа гэж ярьсан юм. Би тэгээд нэг архичин явах нь ашгүй гэж бодоод ...тэгээд одоо нийлээд уучихсан уу, ёстой нэг ёрын юмаа энэ муусайн архичингууд, өвс бол хайчаар хяргаад хяргаад хаячихмаар, бузартай хогнууд юм аа.

За за одоо бүр дордоно биз нийлж архидацгаагаад, мал юм бол гаргаад идчихсэн.

Т -Яасан хүүхдүүд нь уугаад байна уу?

З -Юу гэхэв, манай бага хүү уугаад. Нэг улаан архичин урд хашаанд ирж буучихаад. Ядаргаатай юм, хараахгүй байхын эцэс даанч алга хамаг үг, сэтгэл барахийн... энэ ёстой намайг үхүүлж байж л ойлгох шаар юм байна даа .. гээд хөгшиний хоолой нь зангирлаа. Би багад нь эрхлүүлсэнээс зовоож өсгөөгүй юм байгаам. Нэг хүүхэнтэй сууж байгаад хаягдаад тэгээд хэдэн юмтай гэртээ бүгээд уугаад байсан нь одоо бүр архичин маягийн болоод, амьдаар минь тамалж байна аа. Муулаад зүхээд гомдоод байвал өөрт нь үйлсэд нь муу юм болов уу гэж бодооод дотроо зөвтгөөд л яваад байх юм. Гомдоод яахав гээд, эхийгээ гомдоосон гээд дараа нь тэнгэр хүүг минь бас гэсгээх ч юм бил үү гээд элдвээр бодох юм. Санаа гүйцэхгүй юм оо энэ хүүхдүүд. Одоо гар нь, жоолхон уугаад болино л гэнэ. Арваад хоног ууж байж л нэг завсарлана. Ёстой нээрээ ...

Т -Тэр спирал гэдгийг нь тавиулж үзсэн нь дээр байх даа.

Э -Манай тэр бүүр гүн орчихсон л доо. Би уг нь 300 мянган төгрөг цуглуулаад тэр спирал гэдгийг нь тавиулья гэсэн нөгөө гамыг нь хийж чадахгүй амсаад бүр үхчихдэг юм болов уу ч гэж айгаад, гайхаад яваад байгаа юм. Эгч нар нь бүгд гэр бүл амьдралтай, энэ нь очиж агсан тавьсаар байгаад одоо үүдээ тавьж өгдөг амьтан алга болсон. Нээрээ ёстой үйлтэй юм аа... Өглөө тэгээд жоохон архи л өгч босгохгүй бол татаад царай зүс нь аймаар болоод, хүн айлгачихна.

6

Ийн архинд ороод байгаа хүүгээ харж цөхөрч яваа нэг эхийг өрөвдлөө. Хүүгээ хожим үйлийн үрээр зовох вий гэж нулимсаа тэвчиж гомдлоо дарж явна гэнэ. Эхийн сэтгэл гэж яасан ч уудам ууч юм бэ дээ л гэж бодлоо. Өөрөө их л хөнгөн шингэн юм. За 2000 болох нь уу эмээ нь эндээс дээшээ жоохон алхаад гэртээ орчихно гэсээр 1-хорооллын арын замд буулаа. Би ч өрөвдөөд нямбай хадгалсан 2000 төгрөгийг нь авч төвдсөнгүй, болгоомжтой яваарай эмээ гэсээр үлдлээ.

 6

4.Хүүгээ л бодох юм

Гандангаас хоёр хүүхэн гар өргөн суулаа. Арай хижээл хүүхэн нь шилээ шөргөөн бие нь зовиуртай байгаа бололтой, суудал налан гэдийж яваа харагдлаа. Тэгтэл утас нь дуугарав.

6

Э/ээж/ -Би түшигийн энд явж байна. Чи эмнэлэг дээрээ очив уу. Өнөө шөнө тэгээд юу байна, дусал ...тариа ч алга уу. Чи дотроосоо хаалгаа түгжээд унтчих юм. Наад эмч сувилагч нар чинь яаж чам дээр орохийн хаалгыг чинь эвдэж орох юм уу. Тэгээд халуун юм сайн уугаад дулаан хучаад гам алдалгүй хэвтээрэй дээ. Чам шиг хаалгаа түгжээд нам хэвтээд байдаг хүн эмнэлэгт байна уу... за за сайн гам хийгээрэй. Би өглөө жоохон шөл бариад дайраад гарья за...тасаллаа.

Н/найз/ -Ганцаараа хэвтэж байгаа юм уу?

Э -Харин тийн, нэг өвөөтэй цуг хэвтэж байсан юм. Өвөө маань уншина, манай энэ чанга ярина тэгэхээр яаж хоорондоо таарах вэ дээ. Тэгээд ганцааранг нь нэг өрөөнд оруулчихсан юм. Тэгсэн ингээд эмнэлгээ хаяж гарч яваад байх юм аа.

Н -Чи тэгээд өөрөө гайгүй юу, нөгөө нойр булчирхай?

Э -Үе үе хөдлөөд алчих гээд л байна. Би ч яахав унаж яваа борог, энэ муу хүүгээ л нэг эрүүл саруул байгаасай гэж.

Н -Гэхдээ өөрийгөө бодох хэрэгтэй чи, нойр булчирхай, сахар эд нар чинь аюултай, гэнэт аваад явчихдаг гэж байна шүү. Зоригоо яахав, залуу хүн, чи аймаар давраах юм аа. Өөрөө тэр орон дээр нь ёолоод хэвтээд өгөөч.

Э -Харин заримдаа ч ёстой хэвтээд өгмөөр л болж байна шүү. Хүүгээ нэг сайхан болгож аваад дараа нь өөрөө хэвтэхээс, эдний хичээл аягүй хүнд ядраад байх шиг байгаа юм. Нүдэн доогуур нь хөхөрчихсөн л яваад байсан. Эртээр тэгээд найзуудтайгаа пиво уусан юм шиг байгаа юм. Тэрүүгээр нь шалтаглаад даралт нь унаад би ч үхтлээ айгаад нөгөө өвдөөд хэвтэж байсан хүн чинь эв эрүүл болчихсон эмнэлэг рүү хөтлөөд гүйж байгаа юм чинь.

Н -Гэхдээ л өөрийгөө бод, одоо хэвтээрэй дээ.

Э -Аанхан тэгнээ...

 6

Өөрөө унах гэж явж хүүгээ эмнэлэгт хэвтүүлчихсэн ээж гэрийнхээ гадаа буугаад эмийн сан руу алхаж яваа харагдлаа. Эмнэлэгт орон дээрээ тогтохгүй гарч тэнээд ээжийгээ зовоогоод байгаа тэр лүдийг ер нь яая даа байз...Эхийн сэтгэл гэж энгүй, уужим юм.

6     

5.ТҮЦ-тэй эмээ

Хорооллоос нэлээн жин ихтэй эмээ тун хэцүүхэн хөлөө зөөж ядан алхаж байснаа миний машин руу сурмаг аргагүй таягаараа дохилоо. Эмээгээ гандангийн хажууд буулгаад өг хүүхээ гэлээ.

5

Т -Та ганданд мөргөх нь үү?

Э -Өө үгүй ээ, эмээ нь тэнд нэг ТҮЦ бизнестэй. Тэр рүүгээ л явж байна. Энэ хавийг 15-р хороо гэдэг гэсэн. ...Саяхан энэ Гандангийн хавийг чинь нэг цуглуулаад дахин төлөвлөж байшин барилга барих талаар ярьсан гэсэн. Энэ хавийнхан чинь үнэрхээд газраа өгөхгүй байгаа гэсэн. Жишиг хороолол гэж хороолол барих гээд тэгсэн энэ айлууд чинь аймаар үнэ хэлээд газраа өгөхгүй байгаа гэсэн. Харахад байна аа, энэ хашаанууд дотор чинь шавар байшин тэгээд жоохон хашаанд тойруулаад ухчихсан илд далд жорлон л байна. Тэгээд нэг ганц гэр баривал барих зайтай. Тийм газрыг чинь одоо 200, 300 сая хэдэн өрөө тасалгаатай байраар солино яана ч гэсэн гэнэ үү. Хүний юмыг булаааж авч болохгүйгээс хойш одоо яахав дээ. Энэ баруун жигүүрийнхэн ч яахав одоо зарагдаад дууссан байх шиг байна тэ.

Т -Тийм байна лээ. Мөнгөн завья энэ тэр гээд нэг харсан бааахан байшин баригдсан байна лээ.

Э -Тийн тэр Мөнгөн завьяа байгаа дээр чинь нэг айл байсан. Дандаа л салхинд яажийгаад уначихсан, арчаагүй байрын л айл байгаад байсан. Хөөрхий тэгээд газраа зараад нэг унах унаа байртай болсон байна лээ. Ай хөөрхий.

Би өвгөнд ярьдгийн энэ хавиар бол дээр үед газар хашаа авч байхгүй. Хотын гүйцэтгэх захиргаанаас нэг 3 өрөө байр өгөхөөр нь мөнхийн юм шиг санасан явж. Нэг ганц хашаа авч байсан бол одоо тэгээд л хэдэн сая гэчихсэн явах нь ээ, ккк

Сая миний суудаг тэр урд чинь 53-А гэж байр бий, тэнд манайх байдгийн. Манай өвгөн хотын гүйцэтгэх захиргаанд ажилладаг тэгээд хамгийн сайхан газар байр авлаа гээд л сэтгэл ханачихсан улс даа. Маний үед чинь тэр шунал гэж юм бас алга байлаа даа.

Т -Энэ ганданд уг нь нэг их олон айл байхгүй байх аа. Ядаж л Хауз хороолол болгочихвол.

Э -Харин тийм ээ, дарга нар нь нэг хөдөлгөх байлгүй дээ.

Бид хоёр гандангийн араас орж ирдэг замаар орж ирэн баруун талаар нь тойрлоо. Гандангийн хашааны баруун буланд байх том хашаатай барилгыг харсан эмээ нүд нь сэргэн “Энэ байшинтай хашаа барилгын цэргийн хурандаа Баяраа гэдэг айл юм гэнэ лээ. Энэ чинь дотроо цементен ханатай байсан, тэгээд сүүлдээ авилгатай тэмцэх газар бараг шалгасан байх аа. Энэ чинь бүр хашаагаа тоосгодоод хөрөнгөөр зодсон гэдгийн.

Т -Та энд юу хийх үү?

Э -Би энд нэг жижиг сажиг юм зарж суудгийн. Хөл гараа бодвол гэртээ сууна л даа. Хэдэн хүүхэд ачдаа нэг маруужингийн /зайрмаг/ мөнгө ч нэмэр ш тээ гэж бодоод ингээд маажиганаад яваад байгаа юм.

Т -Таны ТҮЦ-ийг буулгана зөөнө гэхгүй байна уу?

Э -Өө, энэ айлын хашаанд би ТҮЦ-ээ барьчихсан айлтгүй. Энэ айл чинь хашаандаа 6 ширхэг ТҮЦ-тэй, наагуураа эргээрэй миний хүү, баруун гараадаа,  420 мянган цаас сардаа биднээс авчихаад авгай нь нөмгөн гүйгээд л нөхөр нь архи уугаад л байлаа шүү дээ. Одоо арай гайгүй болсон байх. Мөн олон ТҮЦ байгаа биз урдаа 3, наашаагаа 2, хойноо нэг гээд байна. Одоо нөгөө айхтар үнэд хүрч байгаа газар чинь энэ шүү дээ, дотор нь бол хөрөнгө гэж энэ шавар байшин л байгаа юм.

Эмээгийн ярианаас Гандангийн хавийн айлууд түүнийг тойрсон ТҮЦ-үүд сонирхол татлаа. Нэг ТҮЦ үзмэрч гэсэн бол нөгөө ТҮЦ шашны эд зүйл гэсэн байна. Үзмэрч рүү орж үзэхээр шийдлээ.

Хажуу бууландаа тавиур дээр хэдэн бурхан өрсөн байна. Хөндлөн нааран дээрээ үзмэрч эмэгтэй заларч байна.

За та ор ор гэж уриалгахнаар намайг урилаа.

Би орж урдаас нь харж сууснаар ТҮЦ дүүрээд явчихлаа.

Ү/үзмэрч/ -За та юу гэж яваа билээ?

Т -Аан... ажил үйлс, дөн нуруугаа харуулах л гэж явна даа.

Ү -Аан бололгүй яахав. Ямар жилтэй, хэн билээ ?... гээд эрх татаж байна. Нэмээд шоо хаялаа. Миний зураг нэг сайн бууж өгөхгүй байгаа юм уу, айхтар зүйл харагдсан уу, үзмэрчийн харц улам хурц нухацтай болж ирэхэд би ч нэг сонин болоод явчихлаа.

Нэлээн удаан хэд хэдэн шоо хаясны надаас асууж эхлэв.

Ү -За чи нэг ажил эхлүүлээд байгаа юм байна тэ?

Т -Ямар ажил би ч... тиймээ эхлүүлсэн ажил байгаа.

Ү -Нэг том саад байна аа хө, тэрнийхээ шалтгаан заслыг хийлгэчихвэл зүгээр юм байна. Өөрт чинь атаархаж явдаг нэг их хар хэлтэй хүн байна. Тэрнээс шалтгаалсан саад их байнаа. Бага дээр нь янзалж барихгүй бол цашаа ажил, амь насанд ч цөвтэй бууж байна.

Т -Өө, одоо хэн юм бол доо мэдэх арга байна уу?

Ү -Та өөрөө сайн мэдэж байгаа ш тээ, сайн бод доо эрэгтэй хүн байна.

Т -За яг хэлчих юм алга. Юу ч болсон нэг засал энэ тэрийг нь хийгээд өгчих үү та?

Ү -Болно л доо тэгж. Ирэх лхагва гарагаас нэг ирэх үү.

Т -Юу авчрах уу, бэлдэх үү?

Ү -Өө нэг хуучин дээлний даавууны тасархай, босгоныхоо шорооноос бас жоохныг аваад ирээрэй.

Т -За би лхагвад амжих болов уу даа... ирэхийг бодьё. Мөнгө барьц нь ер нь хэд болох бол?

Ү -Яахав дээ, төд өд юу байхав. Энэ өөрөө их хатуу засал ... 50000 төгрөгтэй ирэхэд болно доо.

Т -За ойлголоо гээд би бослоо тэгснээ гэнэт санан халаасаа ухлаа. Өнөө халтуурны хэдэн мянгат, нэг 10 мянгатын дэвсгэрттэй хамт гараад ирлээ. 10 мянга дээрээ хар буусан би бушуухан буцааж хийн үлдсэн 4 ширхэг мянгатаа дэлгэсхийгээд үзмэрчид барилаа. Гэтэл үзмэрчийн царай гэнэт айхтар дошгин болж “Наадахаа энэ бурхны өмнө тавиач, гүйлгачинд юм өгч байгаа юм шиг халтар мөнгө нүүрэн дээр сарвайгаад” гэж намайг зэмлэлээ. Би ч сандран “өө уучлааарай” гээд бурхных нь өмнө мөнгөө тавиад гарахаар эргэлээ. Наад хаалгаа цаанаас нь сайн хаагаарай гэх үзмэрчийн тааламжгүй хоолой намайг үдлээ. Би ер нь сая өргөл барьцаа л багадуулчих шиг боллоо. Ядахад тэр 10 мянга давхар гарч ирж харагддаг нь ч бас юу дээ...

 5

Үүгээр миний та бүхний амралтын өдөрт барих ээлжит тэмдэглэл нийтлэл өндөрлөж байна. Сонин дуулгахад, би нэг санаачлага гаргаж УИХ-н гишүүн С.Ганбаатарыг нэг өдөр надтай таксинд явж миний энэ сонсоод байдаг ард түмэн эгэл олныхоо яриа саналыг сонсооч гэж хүсэлт тавилаа. Гэсэн гэнэтийн юм болж гишүүн зөвшөөрсөн гэж хэвлэл мэдээллийг нь хариуцсан дарга залуу нь мэдэгдэв. Хэрвээ өөрчлөгдчихгүй бол ирэх амралтын өдөр Их хурлын гишүүнтэй халтууранд явах юм шиг байна. Гишүүнийг хаагуур авч явж явах вэ л гэж бодоод байна. Та нар саналаа хэлээрэй. Би бас юу асуувал зүгээр вэ гэдэг талаар бичиж зөвлөнө биз. Харин хэн таарч сууж, юу асууж ярилцахыг бол би тааж мэдэх юм алга. Шударга, гар өргөсөн хүнийг л авна. Тантай ч таарах юм бил үү.

6

Их хурлын гишүүн том хүнтэй халтууранд явах гээд байна шүү дээ, муу хоовон чинь ккк...

 6

Үргэлжэл бий...

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч-Таксич Хоовон хөх

Shuud.mn
Сонин хачин
boroldoi:
sain uu? sayahnaas medej unshij ehellee ih saihan bichdeg yum bn. tegeed ch tani dotorhiig harsan met bolloo. ta ih saihan hun bn. hojim tantai taniltsahiig ih husej bn. bi hodooguur ajilladag bolohoor ub orohooroo uulzah sanaatai bn.
2013-12-31
ok :
ene dugaar dajgui bolson bna
2013-11-12
munkhuu:
uneheer sonirholtoi yumaa
2013-10-31
уншигч:
Такси зувралуудыг уншхад үнэхээр сонирхолтой. Дараагийн хэсэгийг гарахыг хүлээдэг шүү.Та өөрөө бас их сонирхолтой бичих юмаа. Амжилт!
2013-10-29
Huduu:
Hotiin amidral sonin bna shuu huduunii bidend. UIH-iin gishuuniig bitgii duugarga. taniuljval uujiiguu reklamdaad tasraltgui yariad unana. Nuguu hun sonsoh chini budaa bolno shuu.
2013-10-28
hulguu.:
eh hvn gedeg ene horwoogiin hamgiin nandin zvil amid burhan. saihan yum bichij ee bayarlalaa.
2013-10-27
hetsuu ch ymaadaa:
Muu uwchtei bga emee shig mini l buurluud bn daa. Uhtel ur haram gegcheer udur bur l ur huuhdee sanagalzaj sanaa zowj bh ym daa. Hawdart uwchin tuschihad uwchin zowlongoo tewchi ln uwduugui tsarailj bh emeegee harahaar zurh zusegdeh shig l boloh ym... buurluudiigaa hairlaj yawaarai
2013-10-26
zochin:
huugee zovchih baih geed gomdohgui bgaa eejiin tuhai unshaad nudnees nulims garav. eh hunii setgel yag mon doo
2013-10-25
chimgee:
uzmerch guai teruuhendee bas jujigchimn baigaa biz? Tsarai maraigaa huvirgaad l kkkk
2013-10-25
уншигч:
Өөрт чинь атаархаж явдаг нэг их хар хэлтэй хүн байна. Тэрнээс шалтгаалсан саад их байнаа. Бага дээр нь янзалж барихгүй бол цашаа ажил, амь насанд ч цөвтэй бууж байна. Т -Өө, одоо хэн юм бол доо мэдэх арга байна уу? Ү -Та өөрөө сайн мэдэж байгаа ш тээ, сайн бод доо эрэгтэй хүн байна. Т -За яг хэлчих юм алга. Юу ч болсон нэг засал энэ тэрийг нь хийгээд өгчих үү та? үзмэрч нар арай л шүү.энийг уншаад элэг хөшиж үхлээ..ккккккк
2013-10-25
зочин:
таксиг байнга уншдаг.дажгүй шүү.эх орноосоо хол бгаа бидэнд хамгийн ойр дотно,жинхэнэ мглчуудын буцалсан амьдралыг хүргэдэг хоовон ахдаа баярлаж явдаг шүү.кк..ганбаатар гишүүн харин олон долоон юм донгосолгүй хааяа хальт дуугараад яваарайдаа.таксинд суугаад явж бгаа хүн ярих дуртай болохоос хүргэж өгч бгаа хүнийхээ үгийг чагнаад явдагүй юм шүү.ганбаатар гишүүн их чалчдаг болохоор сануулж хэлэв
2013-10-25
abil:
Ger horoolol bolon une tulbur undur surguuliar yvbal amidral in ylgaa haragdah baih
2013-10-25
зочин:
үзмэрч нар худлаа.саад болоод бгаа эрэгтэй хүнийг үнэхээр мэдэж бвал өмссөн зүүсэн.үс гэзэг,нуруу туруу гээд тодорхой хэлэх ёстой.өөрөө мэдэхгүй бна уу жихшиг.одоо оросын зөн билгийн тулааныг үзээд нэг муу үзмэрч.луйварчин 2 оо ялгаад бгаа шүү ккк.ганбаатар гишүүнтэй хамт явах гэж бгаа бол гишүүнд малгай өмсүүлээд,амны маск зүүлгээд танигдахгүйгээр хамт явах хэрэгтэй.тэгэхгүй бол манай монголчууд мэдчихээд худлаа үнэн юм ярина.уншигч миний хүсэлтээр ганбаатар гишүүнийг танигдуулахгүй бгаарай..би солонгосоос бичиж бна.
2013-10-25
Amka:
Hoovon setgvvlch baihoo Tvvnees zvgeer neg taksichin ingej bichihgvi baih Za amjilt hvsie Davhiad baigaarai
2013-10-25
мундаг:
Бичгийн боловсролтой мундаг хүн байна. Зохиолч Бум Эрдэнэ маягийн бичээд байх юм.
2013-10-25
үзмэрч:
хамгийн сүүлийн үзмэрч бол яг үнэн шүү ёстой итгэх хэрэггүй хамгийн зальтай шулаачид байдаг юм ганбаатараас тухайлан юм бүү асуу харин зорчигч нарын ярианаас сэдэвлээд дэлгээд бай тэгвэл сонирхолтой болно хүмүүс таничихвал бас их ярихгүй ч байж магадгүй дээ
2013-10-25
Shine erin shine setgelgee:
Sain baina, zam tani ulziitei mashin tani buh bbaih boltugai. Ta bainaa ter xaniin material, 21-r horoolol, Songino xairhan geh met yavbal yamar bol? Za esvel buur hotiin tuv nuguu shine Mongol geh surhii brend ene ter geed monotei bairiinhantai gazraar yavsan ni deer yum bol uu? Uchir ni Ganbaatar gishuun chini ger horoolol geed l yaduu amidraltai humuusiig sain oilgoh bhaa. Tiimees ter xvneer damjuulaad terhuu hurungu mungujsun humuus ezel bodol, setgelgeeg medej avbal zugeer ch yumuu? Ganbaatar gyaui setgelgee gargalgaandaa sain bolohoor ni teheg geed bna l da. Uuruur helbel mongotei l gevel zaaval luivarchid deeremchid bdag gej uzeed yadaad yahiin be. Mongol hun l bol Mongol hun uursdiin hicheel yumant hurch boldog gesen oilgolt temuulel zaluusdaa suulgah zag bolson bhaa!! Aain?
2013-10-25
tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2013-10-25
tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2013-10-25