Такси № 27
2013-10-18

Энэ удаа ч ёстой эрээн мяраан, амьдралын цуглуулга шиг л юм буулгалаа даа. Казах түмний онцлог зан үйл, залуу эмчийн яриа сэтгэгдэл, задарсан эрийн хямарсан дурлал гээд л ...

Амралтын үдэш ирж байна. Алжаал тайлж бас бодол эргэцүүлэл нэмэх байх аа гэж найдаж байна. Ингээд хартай бас айхтар рекетчин эр намайг мөрдөж эхэлсэн тухай тэмдэглэлээр эхлэе.

 6

1.Хаана амьдардгийг чинь мэдсэн шүү

Нэг хүүхэн Москва хороолол хүргүүллээ. Замдаа утсаар чинь нэг ярьчихья тэгэх үү гэлээ.

7

Х -Өө та хаана байна, би нөгөө айлдаа очиж юмаа өгчихөөд яваад очьё, хаана байна гэнээ. Юу ...юу балайраад байгаа юм бэ, яаж энэ чинь таксины жолоочийн утас гэснээ над руу харж “энэ манай ах, таныг таних юм байна, мэддэг утас байна гэнэ ээ” гэлээ.

Би ч гайхаж юу яриад байна аа, хэн гэдгийн юун ах гэлээ.

Х -Таныг машины ченж нөхөр байна гэнээ.

Т -Юу балайраад байгаан тийм юм байхгүй гэж би уцаарлалаа.

Хүүхэн утсаа тасалж балайр амьтан, өөр утаснаас ярихаар хардаад цохилдуулж байна л даа. Ах хүмүүс ядаргаатай юм аа, юм л болохоор хардчих юм.

Т -Би ч бас бодлоо, монгол жоохон болохоор бас таньдаг ч юм болов уу гэж.

Х -Балиар, хардаад тэгсэн байна л даа. Аймаар хартай, манай энэ ах.

Т -Аан ах гээд байсан хамт амьдардаг ах юм биз дээ. Миний утас руу нөгөө нөхөр залгалаа. Би ч бушуухан нөгөө хүүхэнд утсаа шилжүүллээ.

Х -Та одоо ямар аймаар юм бэ. Хүн гөрдөөд хардаад үхчих гээд байх юм аа, хаана байдгийн Москва хороололд нөгөө хүнээ дуудаад юмыг нь өгөх гэсэн утсаа авахгүй байна. Харин тэгээд утсаа асааж чадахгүй, хүний утсаар ярьж байгаа юм биш үү, айн гудамжаар утсаар яриулах ...зөндөө байна аа ккк, та одоо юун аймаар юм бэ, хүнтэй энэ тэр явж байгаа бол утсаар нь тань руу яриад байх уу ...за яг хаана вэ. Өргөө дээр үү, за битгий хөдлөөрэй, би утасгүй шууд л очно шүү...

6

Хүүхэн тэндээ үлдэж хүнтэй уулзаад явна гэсэн тул би хөдөллөө. Утас дуугарч байна. Өнөөдөх, байна уу хө гэсэнд “Ална шүү лалар аа, юмыг чинь таслаад хачин болгоно шүү, хүүрээ” гэх хахир дуу хадлаа. Ээ бүү үзэгд бушуухан тасаллаа. Түүнээс хойш долоо хоногийн дараа өчигдөр өглөө, хар эрт бас нэг дуудлага, өнөөдөх өөр утаснаас “Хүүрээ үхэх өдөр чинь ойртоод л байна шүү. Хаана ажиллаж амьдардгийг чинь мэдсэн шүү,  алнаа чамайг” гээд шууд тасаллаа. Бурхан минь, үнэхээр хартай эр юм. Хаана нуугдах вэ, одоо.

6

2.UB Palace хаана  байдаг вэ

6

Х/хүүхэн/ -Хоёр хүүхэд гаргаад гэрт суугаад байхаар чинь аймхай болчих юм оо. Ойрд нөхөр хөдөө явчихаад, суух унаагүй болчихоод, алхах гэхээр айгаад гадуур чинь аймаар юмнууд сонсогдоод бүр хачин болгоод.

Н/найз/ -Гэрт суухаар тэгнэ шүү, ажилдаа хурдан ор. Нэг сайхан мэргэжил мэдлэг боловсролтой тэгсэн хэрнээ хүүхэд гаргаад л байдаг хүүхнүүд байдгийн тээ.

Х -Эртээр нөгөө Наран, ...тэр элэг аваад би UB Palace дээр хүрээд ир гээд дуудахгүй юу, юм үзье гээд.

Н -Ямар нөгөө өндөр Нараа юу, нөгөө ангид бай л уу тэ.

Х -Тийн, тэр мангар UB Palace мэдэхгүй гээд, би бүр арай ч дээ чи, гээд жолоочдоо хэлчих гэсэн чинь таксины жолоо нь бас мэдэхгүй байвал яах уу ккк.

Н -Яагаад вэ тэр чинь хотын л охин ш тээ.

Х -Кк Японд удсан. Тэгээд будилаад байдгийн. Ирээд хүүхэд гаргаад таг гэртээ. Яг хөдөөний хүн шиг . Ядахад таксины жолооч нь бас хөдөө, мэдэхгүй таараад ккк.

  6

3.Зөв зөвлөмж

Нэг багш байрын эгчмэд бусгүй:

Болгоомжтой л яваарай. Нөгөө камерууд чинь бичээд айхтар байгаа гэсэн. 100 хэдэн сая төгрөг тэр торгуулиар чинь улсад орсон байна гэсэн. Мөн их зөрчил гаргаж байгаа юм шүү тээ. Манай өвгөнд нэг ирсэн, тэгсэн чинь хурд хэтрүүлсэн байна гээд энэ камер чинь яг бүртгээд байгаа юм билээ шүү.

Өө бүүр манай нэг жоохон будилуу хүүхэн байдгийн машин хааяа л барьдгийн. Тэр тэгсэн нэг дор 4 торгуулийн хуудас авсан гэсэн. Чадахгүй улс бол одоо машин бариад хэрэггүй юу гэхэв, тавьчихаад бензинийхээ мөнгөөр таксидаад явж байх хэрэгтэй... гэж зөвлөв.

 6

4.Казах эмч

Т -Чи ямар хэлээр ярчих ваа, сая.

Э/эмч/ -ккк Казах хэлээр ярилаа гэж.

Т -Аан би бүүр гайхаад турк юм уу их ховор чухал хэл эзэмшсэн хүн явж байна гэж бодлоо.

Танайхан нээрээ нөгөө казах хүнтэйгээ л охидуудаа гэрлүүлдэг хатуу ёс хэвээрээ байгаа юу. Манай нэг найз казах хүүхэнд дурлаад аав ээж нь охиноо өгөхгүй гээд их зовж байсийн зайлуул тэр санагдаад явчихлаа.

Э -Өө халх хүнтэй суусан хүн гэхдээ зөндөө л байдгийн, аймгийн төв дээр.

Т -Гэхдээ бас үндэс угсаагаа хадгалсан бас зөв л дөө тээ.

Э -Харин нэг бодлын зөв ч юм шиг нэг бодлын хэцүү ч юм шиг, гэхдээ аймаар ховор шүү өөр халх энэ тэр хүнтэй суух чинь.

Т -Яг хэдий хэрийн казах үндэстэн байдаг гэж явдаг вэ, чи мэдэх үү?

Э -Зуун мянга гаран гэж явдаг байх шүү. Гол нь дотроо бас юутай, өөр 7-8 омог гэх юм уу даа хуваагдана. Тэр их чухал, адилхан омгоороо гэх юм уу сууж бол ёстой болохгүй.

Т -Өө тэр зөв байна шүү, тэгэхээр ураг төрөл цусан төрлийн талаар их сайн мэддэг байх хэрэгтэй юм байна тэ.

Э -тх, ер нь эхлээд тэр овог угсаагаа л ярина ш тээ. Чи аль омог билээ гээд кк тэрнээс л цаашаа юм болох үгүйгээ харна даа.

Т -Чи ингэхэд яасан, казах найз залуутай юу?

Э -Тийн, кк суучихсан шүү дээ.

Т -өө за за чи чинь тэгвэл том хүн байна. Нөгөө омог аймгаа зөрүүлээд л суусан биз дээ.

Э -Тийн өөр байлгүй яахав. Тэгэхгүй бол суулгахгүй ш тээ.

Т -Тэгэх байх даа.

Э -Тэгэхээр хамгийн түрүүнд л нэрээ мэдэлцээд тэгээд нөгөө омог энэ тэрээ л асууна шүү дээ кк.

Т -Аан за за, чи тэгээд нэг Бек ч юм уу Гультэй болчихсон уу?

Э -Арай үгүй, дөнгөж төгсөөд байж байгаа юм чинь, өнгөрсөн зун хуримаа хийсэн. Энд болохоор хүүхэдтэй болоод амьдарч байгаад хуримаа хийдэг бол манайд чинь эхлээд заавал хуримаа хийж байж хүүхэд гаргана.

Т -Манай халх ч бас л тийм шиг байдаг. Гэхдээ хотжоод жоохон хамаагүй болчихсон байх л даа.

Тэгээд бас хурим хийтлээ унтахгүй энэ тэр гэх үү?

Э -ккк, арай ч тэгэхгүй, гэхдээ тэр чинь үйлчилбэл үйлчилнэ шүү дээ кк.

Т -Гэхдээ өөрсдөө шийдэж болох л юм байна тээ. Бэр мэдээж адилхан гуйх л байх.  Инж гэж өгөх үү.

Э -Өө тэрийг нь хоёр жилийн дараа өгдгийн.

Т -Өө за, найдвартай болохоор нь өгдөг юм байна л даа. /хоёул сайхан инээлдэв/

Чи хаана төгссөн билээ?

Э -Анагаах.

Т -Одоо тэгээд нутагтаа очиж ажиллах юм уу?

Э -Өө тийн хоёр жил ажиллачихаад ир гээд байгаа. Явна даа.

Т -Миний л мэддэгийн казах хүүхэд залуучууд юманд их хариуцлагатай ханддаг хичээнгүй талаараа бид нараас илүү юм шиг санагддаг байсан даа. Одоо ямар болсон гэхээс.

Э -Ер нь чанга л хүмүүс гэж ярьдаг шүү, биднийг.

Т -Ингэхэд чи хаа хүрээд явж байгаан.

Т -Өө найзын хуриманд очоод.

Т -айн, Чи чинь тэгээд яагаад хуриманд очсон царайгүй явж байна аа. Эв эрүүл явж байна шүү дээ, чи чинь. Их муу сөнөчинтэй хурим болж дээ ккк, за за тоглосон юм. Хүмүүс тэгээд юу их бэлэглэж байна даа?

Э -Өө тэгээд бэлэн мөнгө л их өгч байх шиг байна. Ингэхэд та сэтгүүлч хүн биш биз?

Т -Яаж байна, таксичин байхад чинь.

Э -кк Зүгээр аягүй их юм асуугаад байна ш тээ, сэтгүүлч шиг л.

Т -За яахав, бөглөөнд хоёулаа юм л ярьж явахгүй бол сэтгэлээр унаж баларна шүү. Сургуулиа төгсчихсөн гэл үү. хэдүүлээ төгсөв?

Э -Эмчилгээний ангиар чинь 300-аад хүүхэд төгссөн тэгээд АЧ энэ тэр гээд байна. Тэгэхээр чинь нэг жилд аягүй олон эмч гараад байгаа байхгүй юу, тэгээд хүүхдийн тоо нэмэгдээд байхаар чинь бас сургалтын чанар муудаад байх шиг ээ.

Т -Тэр бол яг үнэн.

Э -Тэгээд ер нь сургалтын чанар муудсан даа, аймаар их оюутан дадлага хийх эмнэлэг олдохгүй, хэсээд л эмч нарт загнуулаад л бараг сувилагч асрагчийн ажил хийдэг байхгүй юу...

Т -Тийм үү, 1-р эмнэлэг чинь танай тэр бааз эмнэлэг биш юм уу?

Э -Биш нэгдүгээр эмнэлэг чинь одоо оюутнуудаас залхаж гүйцсэн. Эмч нар оюутан гэхээр үс нь арзайгаад.

Т -Та нар чинь тэгээд барилгын хүнээр бол яг барилга барьж үзэлгүй ном үзсээр байгаад л төгсдөг юм биз дээ.

Э -Тийн, онол бол байнаа байна. Маш сайн онолтой ш тээ кк, гэхдээ практик гэдэг өөр шүү дээ. Чанартай хэдэн эмч нар бэлтгээд цалин өндөр байвал. Тэд нар нь өрсөлдөөд чадсан нь хийнэ, чадахгүй бол уучлаарай өөр салбарт оч гэх хэрэгтэй. Оюутны тоог багасгамаар, одоо бол хэн хүссэн хүн л анагаахад ороод байгаан. Бидний үед бол, одоо жишээ нь манай аймагт Өлгийд анагаахын долоохон хувиар ирсэн. Би бол азтай яг долоодох нь болсон. Долоогийн долоодох болж ирээд азтай.

Т -Яг долоодох болсон бол азтай л байна тээ.

Э -Тийн, тэгээд ирсэн чинь дараа нь, миний ...ард орсон хэдэн хүүхэд, бараг 10-аад хүүхэд орчихсон л байсан. Тэгэхээр манай аймагт гэхэд нэг жилд 10-аад эмч гарч байгаа юм.

Т -Тэгэхэд тэнд нь зөндөө эмч лааз өшиглөөд явж байгаа даа. Өлгий рүү чинь онгоцоор л явах уу.

Э -Онгоцоор л явна даа онгоц нь гадаад явахтай ажил 300 мянга ш тээ. Тэгээд идэж уух зардал гээд нэг ирэхдээ 2 сая төгрөг гаргаж байж л ирж байгаан.

Т -Эмч нарын цалин хэр вэ?

Э -Бага оо, одоо хөдөө өрхийн эмч юм уу, сумын эмч л хийвэл хийнэ. Аан яг аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт ажиллах боломжгүй. Сумын эмч хийвэл арай нэг гайгүй юм шиг байна. Арай нөлөөтэй нэр хүндтэй, гэхдээ аймаар ачаалалд ажиллана, энд тэнд хүйтэн цасанд дуудлагаар байнга явна, бараг гэртээ хонодоггүй машиндаа л явна.

Т -Өө нөхрөө жолоочоороо авчихмаар юм байна даа. Тэгээд хоёулаа ханиндаа амар зүгээр ккк.

Э -Тийн, аймгийн өрхийн эмнэлгийн цалин бол нэг 300 мянга л байх.

Т -Одоо тэгээд хөдөө очиж байна гээд мал өгөх, орон байр өгөх юм байгаа байлгүй дээ.

Э -Тэрийг сумын засаг дарга л шийддэг байх. Тэгээд цалин бага болохоор чинь эмч нар чинь нэг мэргэжлээрээ цааш сураад хувийн эмнэлэгтэй л больё гээд гүрийгээд байгаа байхгүй юу. Нарийн мэргэжлээр сурсан гээд манай нэг хамаатны эгч бас л нэг таван зуун мянга орчим төгрөгийн цалин авдаг юм билээ. Хэцүү яаж хүрэхийн тэгэхэд манай эгч чинь тэр нарийн мэргэжлээрээ бараг 10-аад жил суралцчихсан байгаа юм даа. Аймаар их мөнгө гарсан байгаа ш тээ. Асар их мөнгө, нэгдүгээр эмнэлгийн зүрхний эмч шүү дээ. Тэгээд жижүүрт олон гарвал цалин нь арай жоохон нэмэгддэгийн гэсэн. Хүн тэгээд хэд гарахийн долоо хоногт нэг л биз дээ. Ядарна ш тээ бас.

Т -Манай эрүүл мэндийн салбар хүнд байх шиг байна даа.

Э -Одоо хэдэн жилийн дараа гайгүй болох байх л даа.

 6

За тэгээд сайн яваарай, хүн зоныхоо төлөө сайн ажиллаарай даа гээд би алс баруун хязгаар Баян-Өлгий аймгийг зорих залуу эмчийг үдлээ. Нэг ч гэсэн хүн мэргэжлээрээ нутаг орон руугаа явж байгаа нь яамай даа.

 6

4.Тамхи бүү тат

Вокзалын тэнд тамхи татаж байгаад торгууллаа. Харьж мөнгө авахаас гэсээр нэг жоохон хүү суулаа.

6

Т -Хаана нь байж байгаад баригдчихаа вэ.

Х/хүү/ -Өө тэр гадаа хашааных нь тэнд сороод зогсч байсийн. Тэгсэн нэг хүн гарч ирээд үнэмлэх үзүүлээд торгоно гээд.

Т -Тийм үү яаж, бэлэн мөнгөөр үү.

Х -Дансаар мөнгөө хий гээд тэгснээ, за за 10000-г өгчих тэгээд яв гээд. Би яг мухар арван мянгатай явж байсан юм чинь. Тэгээд юу ч үгүй болоод харьж ээжээс мөнгө авахаас.

Т -Тоогүй л юм болж дээ. Чамд тэгээд бичиг баримт үзүүлж, торгууль шийтгэлийн хуудас гэж өгөөгүй юу ?

Х -Нээрээ үгүй ш тээ, би чинь айгаад, кк шууд л өгчихсөн. Бараг л тохиролцсон доо, за яахав яахав, би харин таны мөнгийг гэртээ орж байж өгнө ш тээ.

Т -За за торгуулж шатаж явахад чинь төвөг дөө, чи зүгээр гэртээ орж ээждээ загнуул даа.

Х -Баярлалаа ах.

 7

Ингэхэд тамхи татсан зөрчилд ямар улс торгууль бичиж байх ёстойг мэдэхгүй санагдаад явчихлаа. Мэдэх нь нэг нэгэндээ хэлж өгцгөөе.

 6

5. Үйлээр учирсан амраг

10-р хорооллоос суусан халмаг, хэрнээ хашир харцтай эр “хөгшөөн намайг ..... хүргээд өгөөч” гэлээ. Манай хүн хувийн амьдарлынхаа зөрчлийн талаар нууж хаамаар зүйл ярьсан тул очсон газар зарим нэг нэр ажлыг сольж бичлээ.

6

З -Чи найзынхаа үнэмлэхийг хар даа ...

Т -Яах гэж ?

З -Би бас .......... газар зөвлөх инженер хийдэг. Чамд бол сайхан туслаж болно ш тээ. Өвгөн нь хойно Свердловскт төгссөн, яаманд ч ажиллаж явлаа. Одоо чинь 50 дөхөөд ирэхээр залуу хүүхэнд ч хаягдаад, улсын ажлаас ч халагдаад тэ ккк, миний өвгөн зөв ойлгоорой. Би мөнгө төгрөгөө бол өгөөд л явна, асуудалгүй.

За хөө урдуураа явчихаарай, замаараа нэг 100 грамм /архи/ авна шүү. Миний өвгөн нойллосон уу... За би түрүүн чамд хэлсэн тээ хөө, хойно удаан амьдарсан гэж бараг 20-оод жил байх аа. Миний аав чинь төв хороо гэж байхад том хүн байлаа. Яахав дээ, өвгөн чинь заримдаа уйлдгийн, хүн аавгүй болоход нэг хэсэг л газар цөмөрхий шүү./хоолой нь сааралтаад, хурдхан нулимсаа арчаад авав/  Миний аав 49-тэй залуугаараа явчихсан юм даа. Цэл залуугаараа...би олон өнчин дүүтэй үлдээд гутраад, гэхдээ амьдралын эцэс гэж байдаг гэсэн тэрэндээ хүрч ядраагүй, дүү нар жоохон тааруу яваад байна...яахав тээ, өвгөн нь биеэ барьж чаддаг юмаа. Нэг үг байдгийн Живи ...аан нөгөө Пусть юу билээ, тийн нэг үг байдаг даа.

Т -Би ч орос хэлэнд тааруу л даа.

З -Аан тийм байх, би бол сайн. Чи над дээр очоорой би чиний свечог сайхан Америкийнхаар солиод өгнө өө, за ирээрэй. Энд нэг зогсоодох доо. Би нэг тамхи аваадхья, чи өвгөн ус ундаа авахуулах уу, за би хурдан ирнэ... Манай хүн хүүхэд шиг дэгдэн тамхи барьсаар эргэн ирлээ.

З -Би сарын 1 сая 800 мянган төгрөгийн цалин авна. Тэрний 90 мянга тамхинд явчихаж байгаа юм даа. Ийшээ хадмындаа очих гэж явна. ... Ааваасаа хойш  хэсэг ганцаараа яваад тэгээд гэрлэсэн. Тэгсэн хөгшөөн ккк саяхан нэг хэдэн жилийн өмнө ккк, үнэхээр халуун дурлал болохгүй юу...тэгсэн одоо нэг л сонин болоод намайг гомдоогоод байна.

Т -Яагаад?

З -Би одоо залгана, чи тэгэхээр нь хэлээрэй. Би Зөвлөхийн жолооч нь байна аа, та одоо яагаад миний муу даргыг зовоогоод байгаа юм бэ гээд яриарай, за юу хөгшөөн. Миний зөвлөх дэндүү сайхан сэтгэлтэй шүү гээд ярьчих тэгэх үү.

Т -Нөгөө найз хүүхэн чинь юм уу.

З -Тийн, миний дэндүү хайртай хүүхэн.

Мань эр залгалаа. Цаад хүн нь авсангүй, таны залгасан дугаар ... гээд явчихлаа. Хоёр утастай байлаа. Нөгөө утсаараа залгалаа. “Өө миний найз, унтаагүй юм уу... аан би ... өө” нөгөөдөх нь шууд тасалчихав бололтой. Манай хүн ч өө муу Пи ..чинь гэж харааж аваад яриагаа үргэжлүүллээ.

Сая авгай уур хүргээд тэгэхээр нь нь аавынд чинь хонолоо гээд гарчихсан юм. Яг үнэндээ бол хөөш гээд над руу яльгүй бөхийн, нөгөө унтах ажлаасаа бултаад явж байна аа.. гэж аминчлав.

Дахиад залгалаа.  “Байна уу, өө би би хайр,”О” би чамдаа хайртай шүү, чи намайг битгий хая л даа ...чи, өө хариагүй байгаа юм уу, хаана комбинатад уу би очих уу, аан за уурлаж хэрэггүй шүү би... чамд би хэлсэн  шүү дээ, ...хөөш би чамд..гэснээ хайртай шүү” гэж намайг цочтол чангаар хэлэв ... утас тасрав.

Т -Та хоёр олон жил явж байна уу?

З -Өө олон жил гэж манай эр ядарч цөхөрсөн байдалтай хариулахаар нь би ч тэгсгээд амаа татлаа.

Мань эр өнөөх яриа хөөрөөтэй байдал нь алга болж хэсэг нурнайж явснаа “За дэлгүүр дээр зогсчих нэг юм аваад цаана ойрхон буунаа ..чи, би чамд хэлсэн тээ, чиний машиныг би үнэхээр шоглоно за. Янзийн болгоно. Энэ миний утас нэрийн хуудас. Чи яриарай. Хэн ахаа нөгөө таксич байна гээд за ...”

Утас дуугарлаа мань эр яаран авч “Өө байна уу “О”, миний хайр амарч байна уу, битгий таслаад бай л даа. Чи нэг шийдвэр гарга, айн чи шийд, би шийдсэн байгаа...за байз л даа...” яриа тасрав.

За ингээд тамлаад байдаг хүүхэн дээ. Би ер нь их үйлээр энэнтэй таарчээ. Аав захидаг байсан юм шүү. Энэ увс тийшээ баруун зүгийн хүүхнүүд хэцүү шүү гэж, аавын үгийг авсангүй дээ хөө.

За ингээд ирлээ, наанаа зогс.

 5

Дурласан бүсгүйгээсээ болж нэлээн хямарсан нэг ийм хижээл эр ганц юм аваад л хадмындаа явж орчихлоо. Янз бүрийн нэмж хэлэх юм алга. Амьдрал юм даа гэж бодоод оруулчихлаа.

 6

Үргэлжлэл бий...

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч-Таксич Хоовон хөх

Shuud.mn
Сонин хачин
Zaya:
amjilt... aa bas humuusiinhee huraaj awsan bichlegtei n opuulbal yamar bol ...
2013-10-24
Zaya:
amjilt... aa bas humuusiinhee huraaj awsan bichlegtei n opuulbal yamar bol ...
2013-10-24
egqqg:
zarim ni duudlagaar uilchluulj yariltslaag ogoy gesen bainalee, udahgui tegeed songuuli bolohoor uls torchdiig mongoor zooj biznes tsetsegluuleh yum biz dee.
2013-10-22
зочин:
тэр хартай залуу аймар юмаа.ямар үйлийн үртэй хүмүүс хартай хүнтэй таардаг бол оо? бас тэр увсын хүүхэн хөөрхий ахыг яагаад л тамлаад бна аа.манай найзын нөхөр увсын залуу.хартай бас аймар зодно.уншаад гэнэт найз маань бодогдчихлоо.
2013-10-20
Жонон:
Амьдрал саихан шvv дурлаж дурлуулж хардуулж хандах саихан шvv хvмvvcээ
2013-10-19
Зочин:
Тэр хүн мөрдөж алдаг ямар овоо гар вэ
2013-10-19
Amka:
Hoovondoo bayarlalaa saihan niitlel shvv baingan unshdag Ter svvlchiin eriig uruvdluu
2013-10-19
hulguu.:
amjilt hvsie.
2013-10-18
Zochin:
Huue hoobon huh uuuuu chi hezee nadtai taarch byy halah geed baina setgelee ongoitol chamtai chalchimaar baina shuu dee
2013-10-18
Halhiin saihan er hun ta:
Suuliin suusan zorchigchid Ta bolobsroltoi Er hun bardam bai. Tsaadah chin durbud yum byshyyhan hold. Durbud hun hun bishee gej zugeer ch neg heleegui yum shuu
2013-10-18
chi chutgur:
Baruun zygiin hyyhnyyd hetsyy l gene, yasiim, balai yumnuud. Harin ch amtai bol amtai ajiltai bol ajiltai gyalalzuur hymyys shyy, ovoo yum bichij gj bodoj btal suuliin ugiig unshaad dyrgyi hyrchlee, chutgur luugee tonil,,,,,
2013-10-18
ukaa:
suuliin hund bol ter emegteigee neg heseg orhi bitgii yari hed honogoor suraggui bol taniig yarihaa genet boliod alga bolohoor chin ehleed gaihna daraan yasan yum bol gj bodno tegeed uuruu udahgui taniruu zalgana ter boltol ni neg ch bitgii yari ta er hun shuu dee
2013-10-18
wand:
Suulchiin huniig ih uruvdloo
2013-10-18