Такси № 26
2013-10-16

Энэ өдрийн мэнд. Жоохон базаахгүй сэдэв хөндсөн тохиолдол, ярилцлага хүргэх гэж байгаа даа хүлцэл өчье. Үнэнийг байгаагаар нь харуулна гэсэн болохоор, яахав буулгалаа. Товчхондоо биеэ үнэлэгч охидтой таарч ёс бус зүйлд хутгалдах шахав. Дэлгэрэнгүйг доор буулгалаа. Уншицгаа, дүгнэцгээ ...

 6

1.Хуурамч охин

 Хорооллоос гунхсан сайхан хүүхэн дагуулсан хоёр залуу суулаа. Хүүхэн урд суулаа.

Машинд гэрэл муутай байсан хэдий ч хүүхэн нүүрээ будаж гарлаа.

5

Арын залуус ярьж байна.

З: Өнөөдөр сайхан тасартал ууя даа. Нэг шил юм аваад 10-р хороолол ортол алхчихья. Тэгэхэд архи ч дуусаад чи гэрийнхээ гадаа очоод яг таарна.

Н: /найз/ Ээ чи яагаад хямраад байгаа юм бэ, Ука чинь найз нартайгаа уулзчихаад л эргээд гараад ирнэ, тийм биз дээ.

У: /Ука, хүүхэн / ....хайр чи намайг хардаад байгаа юм уу даа.Би хэлсэн ш тээ, хоёр найз охин байна. Уулзана гэж

Н: Харин тийн, манай хүн хямарчихаж

З: Хайраа хоёулаа гадуур явья, гоё байна гэж байснаа, өө хайраа найз охин дуудлаа гээд л гэнэт явчихдаг хүндээ

Хүүхэн эргэж муухай харав

З : Би нэг ийм аргыг мэднэ штээ, урьд нь ийм байсан болохоор

У: Юм аа олж яриарай хайр, би найз охидуудтайгаа уулзана гээд байна.

З: Би хичээлээ тарахыг хүлээж ч чадахгүй гарч гүйгээд энэ киноны билетийг аваад яараад л юм болж байхад гэнэтхэн ингэж байгаа байхгүй юу. За хоёулаа нэг шил архи уучихья, шөнө хоёр цаг гэхэд гарчих байх тээ ?

У: Өөрийгөө ингэж зовоох хэрэг байгаа юм уу ?

Н: Энэ чамайг хардаад дэлбэрэх нь ээ,

Драмын театр хүрээд хоёр залуу буух боллоо. Залуу хойноос өнгийн суудлын голоор толгойгоо хийгээд авлаа. Тулаад харсан 20 орчим насны жоохон хүү байлаа. Хүүхэнд 10.000 төгрөг сарвайлаа.

У: За хайр бууж бай, би ярина аа

З: За яг ярих юм уу, уулзах юм уу, шууд хэлчих би ингэж байгаад баймааргүй байна, аан ойлгож байна уу, би чамайг ингээд байнга хүлээгээд баймааргүй байна.

У: Найм өнгөрөөгөөд болохоор байх аа, очоод ярья тэгэх үү

Хүү муухай харж аваад хаалга саван буулаа.

Бид хоёр цааш гүүр давж Маршал таун гэдгийг зорилоо.

5

Би урьд нь нэг шөнө ирж байсан сайхан хороолол байдаг та бүхэн мэдэх биз. Хүүхний утас дуугарлаа. ...аанхан очиж байна 103-р байх аа, аанхан за тэгье гэж ялдам сайхан дуугаар ярьлаа. Сэжигтэй,  эрэгтэй хүн ярих шиг болов. Байрны гадаа ирээд хүүхэн гунхсаар л орц руу чиглэлээ. Нэг гоё байшингийн болкон дээрээс халаад өмссөн эр манай хүүхэн рүү гараараа дохин мэндчилж байхыг анзаарлаа. Нөгөө муу дэлдэн баньдийг өрөвдлөө. Ер нь бол эвгүй яваад байгааг нь мэдээд л байгаа юм байна л даа, гэхдээ салчихаж бас чадахгүй байгаа бололтой, зайлуул. Их стресстэй буусан архи уусан байх аа.

 5

2.Чамайг унтаж байхад

За нэг буудалд өрөө харагч хийж хонох шахлаа

Уг нь найзыгаа буудлаас авах гэж очсон л доо. Дээр ярьсан бил үү, Замын-Үүдэд байдаг цэргийн нөхөр л дөө. Манай хүн хэтрүүлж уугаад намайг бөглөрөөнд очсоор байтал тасраад нам унтаж байлаа. Би ч зурагт энэ тэрхэн сонирхон цаг нөхцөөж суулаа. Архи, пиво ч зөндөө л байна. Зочидтой байсан бололтой. Бэлэн хоол, кофе цайны сав уут ширээн дээр хөглөрчээ.

Хэн нэг нь хаалга зөөлөн тогшлоо. Би ч гайхасхийн тайллаа. Нэг царайлаг охин зогсож байна. Цаана нь бас буланд хоёр ч охин байгаа бололтой булталзаж байна.

5

Х: /охин / Ах аа энэ нөгөө ...та түрүүн утсаар ярьсан уу тээ ?

Т: ... би ч биш л дээ, манай найз ярьсан болов уу

Х: Өө ...та асуугаад өгөөч ...би жоохон гайхах эргэлзэх байдалд зогслоо

Х: Энд зогсоод баймааргүй байна аа, түр орчих уу ?

Т: За тэгээ тэг

Би нөхрийг сэрээхээр татлаа. Хөөш чи сэр л дээ, хүүхэн дуудсан юм уу, гурван хүүхэн ирчхээд байна... ккк юун олон хүүхэн дуудсан юм бэ... нөгөөдөх хагас солиотой хүний нүдээр над руу харснаа ирцийн муу гээд гараараа нэг дохилоо. Охид хүүхнүүд нөгөө үүдний өрөөнд зогсоод байдаг. Би ч яахав байдлыг тэдэнд хэлж ойлгуулахаар үүд  чиглэлээ.

Тогтож харсан чинь бүгдээрээ 20-иод насны хувцас хунар гайгүй, бие, царай зүс сүрхий гаднаас нь хараад бол биеэ үнэлэгч гэхээргүй л охидууд харагдлаа.

Т: За охидууд манай хүн дуудсан барьсан гэж юм ярихгүй л байна даа. Тэгээд ч ухаангүй согтуу байна. Та нар өөр ажлаа бодсон нь дээр байх аа гэвэл,

Голын охин нүд нь сортолцон, өө балай юм хамаг ажил алдуулаад, буудал муудалд оруулж онигоонд оруулаад, одоо яахийн гэж эхний хаалга тогшдог охин руу зэмлэнгүй харлаа.

Нөгөө охин ч ширэв татаад,  ахаа та яаж ийгээд сэрээчих ээ, бид нар хүлээж байя гэж авч байна.

Т: Мөд сэрэхгүй байх аа, аймаар уусан байна гэж намайг цааргалтал, тэгвэл та ... авахгүй юм уу гэлээ. Би ч, кк ахад нь мөнгө байхгүй ээ, энэ найз бас мөнгөө барсан юм шиг байна ...гэж “үнэд” оров

О: Юу ч болсон та нэг сэрээх гээд үз л дээ. Би ярих уу гэж намайг шахлаа.

Би дахиад нөгөөдөх дээрээ ирээд, Хөөе сэр л дээ эд нарт ядаж таксиний мөнгө өгөөд буцаая, мөнгө байгаа юм уу чамд ?

Н /найз/ Юу ...балайраад байгаа юм.  Юун мөнгө өгөх, хэн ирсийн...

Т: Чи хүүхэн дуудсан юм биш үү ?

Н: Балайр би юу гэж дуудахийн. Цэндээг л ир гэсэн  гээд цааш харж хурхирлаа.

Үйлтэй би эргээд очлоо. Та нарт ах нь таксиний мөнгө өгье, явсан нь дээр байх аа, манай найз сэрэхгүй юм байна аа, гээд 5000 төгрөг сарвайсан би гэнэт сэтгэн мөнгөө буцаан татаж ингэхэд та нар өрөө андуурсан юм биш биз гэлээ.

О: Энэ чинь 410 мөн биз дээ ...

Т: Ээ биш ээ, 411 байсан

О: айн юу ... гэсэнд үүдэнд байсан охин хаалга түлхэн шагайснаа. “Өө мангараа 11 байна ш тээ” гээд шууд гарлаа.

5000 төгрөгтэйгээ үлдэхээр болсон би ч  баярлан “Тэгнээ тэр 410-даа ордоо гэж тэднийг үдэхээр яарлаа.

Охидууд ч харц доогуур миний урдуур гарч гадагшаа гарлаа. Би араас нь саваагүйтэн хаалганд чихээ нааж чагнавал нөгөө талын хаалга онгойж дүнгэр гэсэн ярилцах чимээ гарснаа хаалга хаагдав. Өнөө хэд орчих шиг боллоо. Захиалагч нар тэнд байсан бололтой.

Хүүхэн дуудсан хэрэгт гүтгэгдэх шахсан найз маань унтсаар л байлаа.

Би ч дахиад л зурагтын  суваг сольж уйдан суулаа. Дахиад хаалга...

Очиж нээтэл өнөө 3-ийн нэг дуугай байгаад байсан намхавтар охин зогсож байна.

Т: За яав?

О: Өө ...энэ ах нар хоёулаа юм байна. Тэгээд би жоохон хүлээх болоод түр орж байж байгаад явчихья тэгэх үү гэж тун дорой нам дуугаар гуйлаа.

Би оруулчихлаа. Хүний юмаар хүүдэгнэж ус ундаагаар дайллаа. 100 татах уу гэсэнд үгүй үгүй гэж эрс татгалзлаа. Би ч яриа өдөж хөөш чи энэ ажлаа өдөр болгон хийдэг юм уу гэж асуулаа.

О: Үгүй ээ, юу гэж дээ хааяа мөнгө хэрэг болохоор л

Т: За тэгээд үнэ ханш яадаг ийдэг билээ.

О: ..Хоногоор бол 100 шт ээ, цагаар нэг яахад бол 50

Т: Өө за ах нь бол дийлэхгүй юм байна аа. Саяны хоёр тэгээд чамайг гаргачихсан уу, одоо нэг ёсондоо шатлаа гэсэн үг үү.

О: Над руу төвөгшөөсөн янзтай харснаа, гэхдээ дуудлага, үзлэгийн мөнгө өгсөн л дөө

Т: Үзлэгээ? тайчуулдаг гэж үү

О: /над руу усан тэнэг вэ гэсэн харцаар харж / яахав дээ сонгохгүй юу. Хараад, тэгээд авахгүй бол 20.000-ийг өгнө, гэхдээ саяны ах 10.000-ийг өгсөн л дөө

Т: Чи тэгээд одоо явчихаач, заавал

О: Юу ч болсон байж бай гэсийн.

Т: Заза, тэгвэл ч ..уг нь ашигтай бизнес байна даа. Энэ согтуу хөлчүү улс дээр хамаагүй ирж очдог чинь одоо бас эрсдэлтэй л юм байна даа

О: Тх, гэхдээ бид нар чинь тийм нэг хүмүүс,  балайр буудлаар явдаг янхнууд биш штээ. Хэдхэн хүн л танина, хааяа дуудахаар нь очдогийн.

Т: Чи сурдаг уу ?

О:Тийн, ...хувийн сургуульд

Т: Ямар ангийн,

О: Менежментийнх

Т: Ямар ч байсан төлбөрөө бол ингэсгээд олчихдог л юм байна тэ?

О: Яахав дээ, энэ чинь юун мөнгө болох вэ дээ. Одоо оюутнууд чинь аягүй их зардалтай болоод байна шт, утас интернет, будаг шунх хувцас гээд балайр их юм хэрэгтэй шт

Т: Тийм ч байх даа. Гадуур аймаар хэрэг их гараад байхад та нар ингэж хамаагүй яваад байдаг чинь осолтой доо.

О: Гайгүй ээ. Яахав ...бид хоёр хэсэг чимээгүй сууцгаав. Охин манай найзын унтаж байгаа зүг рүү эрүүгээрээ дохин, энэ найз чинь сэрэхгүй юм байх даа гэж анх удаагаа инээмсэглэв.

Т: Харин тийн, энэ найзууд нь ирсэн байх нэлээн хусчээ. Замын-Үүдийн шалганы нөхөр. Энэ хотод дайлах найз ихтэй л дээ. Босохоор нь авч явах гэсийн байдаггүй ээ, чи харин орж ирж овоо хань боллоо шт

О: Та уудаггүй юм уу ?

Т: Хааяа ууна л даа. Одоо машинтай явж байгаа болохоор...

Охин утсаар ярилаа. Над руу харж хошуун дээрээ хуруугаа тавин чимээгүй байхыг анхаарууллаа.

О: Аан за ...хайр нь ингэсгээд тарна даа, чи хаана байгаан, аан Мөөгийтэй хоёулаа юу ?, тэгье л дээ, тунелийн тэндэх “найт” чинь гоё шт ээ, аанхан гадуур хоол идье ээ, ёооё би хоол хийхгүй ээ, чи наагуураа аргалчих тэгэх үү, Би Нараатай пиццадчихсан, тийн ккк хөөрхөн шт, за тэгье

Т: Найз хүү чинь үү, нөхөр чинь юм уу ?

О: Найз оо, орой найзынх нь төрсөн өдөр нэг газар суух уу гэнэ ээ

Т: Чи ингэж байгаад нэг баригдвал яана

О: Юу гэж дээ, миний хайр чинь цагаахан хөөрхөн штээ гэж нүд нь гэрэлтэн найз хөвгүүнээ магтаадахав.

Ингээд бараг цаг болсны эцэст хаалга тогшин хоёр найз нь дуудсанаар манай зочин гадагшлав.

 7

Энэ охидууд ер нь  бэрх болсон байна шүү. Мэдээж хүмүүжилтэй хөөрхөн, сайхан охидууд их байгаа. Энэ нэг тохиолдлоор бүгдийг хараар будаад ч яахав. Гэхдээ хоёр өдөр дараалаад л найз хөвгүүнээ хуурч биеэ үнэлж яваа болтой охидуудтай ийн таарлаа, цочирдлоо. Биеэ үнэлэгч гэхээр нэг хачин царайтай, содон хувцастай, ядмаг юм явдаг цаг үгүй болж. Сайхан цэцэг шиг охид ингээд биеэ үнэлээд байна... Халаг гэхээс өөр юу хэлэхэв дээ. Нөхрийг сэрэхээр нь чамайг унтаж байхад юм юм л боллоо. Баахан охидууд ож ирээд гэсэнд...манай хүн тийм үү, тэгээд одоо байна уу л гэж авч байна лээ, сайхан цүлх цэргийн эр хүн л дээ, бүү буруутгаарай миний муу найзыг, хил манаж хөдөө хөхөрч яваа юм зайлуул....

 6

Үргэлжлэл бий ...

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч Таксич Хоовон хөх

Shuud.mn
Сонин хачин
munkh:
naiz zaluuchuud ni huurhii du
2013-10-19
Ezend n :
Niitlel chini ih taalagddag shuu, yag smidral bichih yumaa. Ushuu olon niitlel bicheeree. Amidral iim l bolchihson ohiduud hetsuu bolson
2013-10-17
kenzo xvv :
za yun surtei yum.ene chin cholootei mongol oron sh dee.iim yum bwga ch bolow bsan deer biz dee naizuud.miii mongoliin oxiduud huurhun shuu
2013-10-17
er hun:
Huurhii bandi nar. ugaasaa ohiduud iimerhuu bolciin bna lee. naiz banditai. ter ni yun mungu bgaaj. tegeed l yanhan carailaad l yavna
2013-10-17
Unen shuu:
Hereglegchid bol 30 aas deesh nasnii bidnii ueiihen l baidiin .naiz bandi nariig n haaya uruvdmuur l baidag.gehdee baij baigaa tsarai n l ter shuu dee.erelt niiluulelt bol zah zeeliin huuli
2013-10-16
монгол эр:
Хүн болгон хувиа хичээдэг цаг болчихжээ, хорвоогийн амьдралын хатуу хуулинд хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд л ихээр хэлмэгдэх юм даа. Эрчүүд бид нар чинь өрх гэрийн тэргүүн, улс орныг залж жолоодох том хүчин мөн биз дээ. Яагаад ингэж өөрсдийн хойч ирээдүй болсон үр хүүхэд, эхнэр хүүхдээ буруу зам уруу түлхэнэ вэ. арчаагүй гэхэд арай л арчаагүй байна даа. Архи хэмээх хатуу дарсаар ухаан санаагаа самууруулж суух хойгуур чинь үр удам чинь мөхөх дээрээ тулаад байгааг ойлгох ухаантан алга уу, чааваас. Эрчүүд минь нэгийг бодож, хоёрыг тунгаагааж, ухаантай байцгаагаач. Ядаж л өрх гэрээ өөдтэйхэн авч явцгаая л даа, нэрээ бодооч. Үр хүүхдээ зөв хүмүүжлээр хүмүүжүүлж, хань болгон сонгосон эхнэрээ хайр халамжаар дутаахгүйгээр сайхан амьдар л даа. Өөөрийнхөө үүргийг гүйцэтгэж чадахгүй, ажлын байраа харийнханд алдчихаад арчаагүй цариалхаа больцгооё л доо. Эр хүн шиг л бай л даа, эрчүүд минь!
2013-10-16
oh damn:
Iim bhad yaj ehner awnaa, hunii dotor orj uzsen bish. Changa busguitei l suuy daa arai itgel hair daah biz kkk
2013-10-16
зочин:
монгол охидууд янхан болж эрчүүл нь архичин болж монгол улс сүйрэхийг ардчилал гэнэ.
2013-10-16
zochin:
iim ohiduud zunduu gehdee hussendee hen n ch ingedguil bh. tegeed nz zaluutai hernee ingeed l huuraad yawaad bdag. buh zuil shaltgaantai shuu deee. heniig n ch buruutgahaw de anh iim zuiltai taaraad uneheer shoked boldog blaa. odoo bol popular bolj dee. uneheer huurhun gangan goy ohiduud hurtel yu dutlaa gj ingeed yawaad bn yagaad, hundee hungunuus uguh gj l ene. ohiduud biye unelj bolohguiee. hun oyun uhaanaa l unelnuu gehees biye unelj uneguiduulj munguur uuriig chin unelj doromjilj bgaa nowshnuudtai bitii harits. ene asuudliig mash sain medej bn. etsestee haramsah zuil hiihguin tuluu
2013-10-16
hulguu.:
ene n huwi hvnii l uhamsariin asuudal. mungugvi ch gesen baigaagaaraa uuriiguu zuw joloodood awch yawj baigaa ohid zunduu l baina shvv dee. dor bvrnee uhamsartai baitsgaaya zaluusaa.
2013-10-16
Oodoo shidsen chuluu oorin tolgoi deer :
Ingej ohidtoi yawalddag bie unelegch awdag erchud 25-40 nasnih bga ene buh erchuuh bie unelj bgaa ohintoi ijilhen ohintoi bgaa.ohinoo iim zamaar yawuulahguin tuld ta bugd bugd ohidig buu uruu tataarai
2013-10-16
Huuli gargaasai :
Huuli garaasai nohortei ehnertei huuhedtei huntei yawaldsn hun yal awdag boloosoi bas 18 nasnaas doosh nasnii ohintoi untsn hun yal awdag boloosoi 12,13 tsetseg tsewruu shig ohin bie unelj bn le shte munguni toloo neg nz ni uruu tataad oruulj bdg bhdaa oorsdiigoo ch archilj chadahgui ohid bj dorhnoo tolgoi ni ergen bugd demjeerei taaash ni huuli gartal ni . Huuli gargawal ydj arai namjna
2013-10-16
10.08:
za tg ohin blgon bandi nar bolgon adilgu l bh ghdee bs bus zarim ohiduud bs bn bn
2013-10-16
настан:
эрчүүд залуучууд минь та нар охидыг битгий дуудаж байл даа дууддаг болохоор чинь очиж байна. биеэ үнэлэгчдийг та нар өөрсдөө бий болгож байна ш дээ
2013-10-16
гутамшиг монгол охид:
арай ч ийм болоогүй гэж хэлэхийг хүсч байгаа ч гэсэн даан ч үнэн байх нь харамсалтай юм охид нь ч адилхан хөвгүүд нь ч адилхан бид дэлхийн хүн болох ч хол байна даа
2013-10-16
уншигч:
харахад хөөрхөн ч айхтар охидууд зөндөө болжээ.зэрэгцэж сууж байхдаа нэгнийхээ цүнхнээс үнэртэй усыг нь хулгайлаад аваад явчихын.хөвгүүддээ захихад найз охинтой болбол юу хийж явдагыг нь нэг өдөр мөрдөж үзэхэд гэмгүй юм бна.
2013-10-16
Зочин:
Замаа алдаждээ хЮЮрхий энэ нийгмийн байдал ширЮЮн болж байна шЮЮ таминь
2013-10-16
хүлээв уншив:
гарчиг тодорхой биз дээ ийм явдал задгайрч байна аа хө дэндэж байна яалтай билээ
2013-10-16
ZOCHIN:
Unen bol aimaar l bna
2013-10-16